Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский орон нутгийн цагаар аравдугаар сарын 13-нд хийсэн видео мэдэгдэлдээ, Украин, АНУ-ын ажлын хэсгүүд холбоотой ажиллаж, Орос, Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах асуудлаар идэвхтэй хэлэлцэж байгааг мэдээлэв. Украины тал ойрын өдрүүдэд шинэ шатны уулзалт, зөвлөлдөх хэлэлцээ зохион байгуулах саналаа АНУ-ын холбогдох төлөөлөгчдөд хүргүүлжээ.
Зеленский мөн АНУ-ын дэвшүүлсэн эрчим хүчний салбарт гал зогсоох санаачилгыг Украин тууштай дэмжиж байгааг дахин илэрхийлэв. Уг санаачилгыг бодитоор хэрэгжүүлэхийн тулд Оросын тал оролцож, тохиролцоог дагаж мөрдөх шаардлагатайг тэрбээр онцоллоо.
Түүнчлэн Украин улс дипломат харилцаа, яриа хэлэлцээнд бүтээлч байр сууринаас хандаж ирсэн бөгөөд уулзалт, зөвлөлдөх хэлэлцээгээр дамжуулан нөхцөл байдлыг намжаахад бэлэн байгааг тэмдэглэв.
Н.Отгон
Лхагва - 10 сарын 14,
2026
Сэтгэгдэл7
Бүгд л бэлэн болгоно гэж ярьж байгаа бол бүгд худлаа. Ярьж хэлж байгааг яг эсэргээр нь ойлгоход болно. Дайн дуусахгүй. Хэзээ ч дуусахгүй. Мөнхийн өс хонзон үүрд ой санамжинд байна.
Энэ нэг юм европ америкаар тэнүүчилж гуйлга гуйж явах юм.
Өөрсдийгөө дэлхийн 2р арми өргөмжилсөн оросууд хятадын эд анги чихсэн иран дронуудтай хойд солонгосын явган цэрэг монгол гаралтай буриад халимаг тувачуудын ард нуугдаж байлддаг өрөвдмөөр гуйлгачин армитай улс болчихлоо Гуйлгачин украйнчууд одоо дрон экспортлодог дэлхийд 1 номер улс болжээ
Энэ тэнэгтэй ямар юмны гэрээ хэлцэл хийхэв дээ газар нутаг ард түмнээ сүйрэл рүү түлхсэн мал чадахгүй байж ихийг хүсвэл илүү зовдог тод жишээ
Хэлэлцээ хийё уулзая гэж бүр гуйгаад байвал шадар сайд Голикова авгайг явуулах бодолтой байгаа Путин !
Комментуудыг үзэхээр нилээд нь эх орноо хамгаалан тулалдаж буй талы нь муулсан юмнууд байхым ! Сонин юмаа монголчууд бид чинь Оросууд түрэмгийлэн довтолбол шууд л бууж өгөх нь ээ дээ !!
Үхсэн ацны чинь эх орон эргүү мал уу чам руу зүгээр байхад чинь дайрах уу янхаан баруун зүүнээ мэдэхгүй балай шахуу юмнуудыг устгавал таарна