Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.12.04) нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад гишүүдийн 51.4 хувь нь хүрэлцэн ирснээр эхлэв. Улсын Их Хурлын гишүүд хуралдааны “Их хуралдай”, “Эзэн Чингис хаан”, “Жанжин Д.Сүхбаатар”, “Их засаг”, “Үндсэн хууль” танхимд хуваагдан сууж, ирцэд бүртгүүлэн нэгдсэн хуралдаанд оролцов.
Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Монгол Улсын Их Хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг дагалдах хуулиудын хамт баталж, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй Монгол Улсын Ерөнхийлөгч танилцаад 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр уг хуулиудад бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир танилцуулав.
Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал дотоодод алдагдаж, нөхцөл байдал 2021 оны төсвийг Улсын Их Хурлаар хэлэлцэж байх үеэс эрс хүндэрч, цар тахал улс орон, ард иргэдийн амьдралыг орвонгоор нь өөрчилж мэдэх эгзэгтэй, хүнд цаг үе тулгарч байна. Гэвч 2021 оны улсын төсөв нь цаг үеийн шаардлагад нийцээгүй төдийгүй төсвийн урсгал болон хөрөнгө оруулалтын зардалд хатуу шалгуур тогтоон, үрэлгэн байдлыг бүрэн халж чадаагүй, улсын болон дэлхийн эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдлыг олон талаас нь бодитойгоор дүгнэж, төсвийн бодлогод тусгаагүй байна гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзсэн байна. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүд ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад амин чухлаар хүлээгдэж байгаа вакцины тухай мэдсээр байж гарсан даруйд нь худалдаж авах хөрөнгийг төсөвт тусгалгүй, гадны зээл тусламжаар шийдвэрлэнэ гэсэн хоосон мөрөөдөлд хөтлөгдөж, улсын төсвийн бодлогод хүйтэн хөндий, сэтгэлгүй хандсан нь дэндүү хариуцлагагүй үйлдэл мөн гэж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн албан бичигт дурджээ.
Энэ үндсэн дээр Монгол Улсын 2021 оны улсын төсөвт нэгд, төсвийн нийт зардлыг 20 хувиар хэмнэж, хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулсан эрсдэлийн сан байгуулах, хоёрт, өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг боловсруулж, дотоод нөөц бололцоогоо бүрэн ашиглан нэн даруй хэрэгжүүлэх, ингэхдээ 200,000 төгрөгийг бэлнээр олгож, үлдсэн 800,000 төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс архи, согтууруулах ундаа, тамхины төрлөөс бусад бараа, бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг /ваучер/-ээр олгох, гуравт, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг коронавируст халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулж, иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дөрөвт, үйлдвэр, аж ахуйн нэгж, бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө гаргах, үүний хүрээнд жижиг дунд үйлдвэр эрхлэгчид болон өдрийн орлоготой, түүгээрээ амьдардаг үсчин, оёдолчин, дархан, мужаан, такси зэрэг ажил, үйлчилгээ эрхэлдэг иргэдийг онцгой анхаарч тэдэнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Эдгээр зорилтыг хангахын тулд төсөвт өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага үүсэж байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль болон түүнийг дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь хориг тавьсан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулсан юм.
Улсын Их Хурлын Хууль зүйн болон Төсвийн байнгын хороод Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хуралдаанаараа хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Б.Жавхлан нар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Мөн хоригийн талаар Улсын Их Хурал дахь АН-ын бүлгээс гаргасан санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, намын бүлгийн дарга Д.Ганбат танилцуулсан юм.
Ерөнхийлөгчийн хориг, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан “Их хуралдай” танхимаас Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Б.Бат-Эрдэнэ, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Л.Энх-Амгалан, Т.Доржханд, Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Д.Ганбат, М.Оюунчимэг, Б.Жавхлан, “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас Ц.Даваасүрэн, Х.Булгантуяа, Г.Мөнхцэцэг, Н.Ганибал, “Эзэн Чингис хаан” танхимаас Ш.Адьшаа, С.Чинзориг, Ж.Батсуурь, Б.Баярсайхан, “Үндсэн хууль” танхимаас Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, О.Цогтгэрэл нарын гишүүд асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх вакцин худалдаж авахын тулд манай улс Дэлхийн банкны төсөлд хамрагдаж, олон улсын сүлжээнд нэгдэж байгаа. ДЭМБ, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаж, төсөлд хамрагдсанаар манай улс тэргүүн ээлжинд вакцин авахын зэрэгцээ худалдаж авах вакцины 20 хувийг үнэгүй, үлдсэн хэсгийг нь хөнгөлөлттэй үнээр худалдаж авах боломж нээгдэж байгаа. Энэ талаар Засгийн газар удаа дараа яриа хэлцэл хийж, идэвхтэй ажиллаж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаагаа дурдав. Түүнчлэн Ерөнхийлөгч төсвийн тухай хуулийн тодорхой зүйл, заалтад хэсэгчлэн хориг тавьсан бол хүлээн авч засаж залруулах боломж байсан, гэтэл 2021 оны төсвийн тухай хуулиудад бүхэлд нь хориг тавьсан учраас цаг хугацааны хувьд ч хоригийг хүлээн авах боломжгүй байна гэдгийг хэллээ. Зарим гишүүд ч ийм саналтай буйгаа илэрхийлж байв.
Мөн Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар вакцин худалдаж авахад төсөвт огт мөнгө суулгаагүй биш, 2020 оны төсөвт 30 тэрбум, 2021 оны төсөвт 20 тэрбум төгрөг суулгасан. Бас Эрүүл мэндийн даатгалын эрсдэлийн санг ашиглах боломж байгаа. Вакцин авах асуудлаар Дэлхийн банканд хүсэлтээ тавьсан, үүний гол учир нь олон улсын энэ хөтөлбөрөөр дамжуулж вакцин авбал хурдан ирэх боломжтой, мөнгөтэй улс орнуудаас хоцрохгүйгээр худалдан авалт хийх боломж бүрдэх юм. Энэ боломжийг ашиглах гэж л Дэлхийн банкны хөтөлбөрт хамрагдахаар ярьж байгаа юм. Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг богино хугацаанд вакцин авахыг боломжтой бүх аргаар ярьж хөөцөлдөж байгаа. Ийм үед асуудлыг улстөржүүлэхгүйгээр бодитой хандах ёстой гэлээ.
Гишүүдийн зарим асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир болон ажлын хэсэгт багтсан Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд, С.Ламбаа нар хариулт, тайлбар өгсөн юм.
Төсвийн хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, С.Амарсайхан, Ц.Даваасүрэн, Б.Энх-Амгалан, Н..Алтанхуяг, Ж.Чинбүрэн, Ш.Адьшаа, Д.Ганбат нар үг хэлж байр сууриа илэрхийллээ. Харин Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүд таван танхимд хуваагдан хуралдаанд оролцож байгаа учраас санал хураалтыг гар өргөж явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 86.4 хувь нь дэмжив.
Ингээд Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэсэн Байнгын хорооны саналаар гар өргөж санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82.0 хувь нь дэмжсэн тул Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулиудад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн талаарх Улсын Их Хурлын тогтоолыг батлагдсанд тооцож, эцсийн найруулгыг сонсов.
Сэтгэгдэл0
Ahmadiin asramjiin gazar baiach!
би олон хүүхэдтэй ядуу тарчиг арчаагүй айлд төрсөн учир арчаагүй ядуучуудыг үзэн яддаг.
Үхээч чи
ORXIIN XEREGLEEG DEMJIJ ERELT BII BOLGOJ BAIJ UILDVERLEGCHDEE AJILTAI ORLOGOTOI BOLGODOG UOMAA TENEG XAR TSARAILSAN DAVAASUREEN. CHINII MEDDEG ZUIL GEJ UO BAIX VEDEE OMXII MAL
Бэлэн мөнгө өгч бэлэнчлэх сэтгэлгээтэй болголоо гээд байдаг биш билүү ??? Ажил хийвэл ам тосдоно гэдэг дээ. Мөнгө нэхэж суухаар хувийн ариун цэврээ саын сахиад цар тахалын ард гарч ажлаа хийсэн нь дээр дээ
Намдаа сайн хүн бялдуучлах хэрэггүй.Чиний авч байгаа тэтгэврийг нам чинь өгдөггүй юм. Ажилдаа орохын хүссэн мянга мянган татвар төлөгч иргэд төлдөг.
Одоо наадуул чинь хорлон сүйтгэх ажиллагаа явуулна шүү. Өвчнийг санаатай дэлгэрүүлэх гэдэг хүний санаанд оромгүй юм яриад байгаа хүмүүс юу ч хийхээс сийхгүй шүү. Хүнд байдалд орвол баярлах хүмүүс байна.
Орчин үёд даяанчлах хоцрогдсон
Одонтуяа гишүүн 6 хүүхэдтэй өрх толгойлсон эх хэцүүдлээ гээд байх юм. Сар бүр хүүхдийн 600 мянган төгрөг авч байгаа, хүнсний талон авч байгаа. Бас түлшээ 2 дахин хямдрууллаа. Дээр нь сая төг өг гэх юм. Нэг амаараа халамж хэтэрлээ гээд яриад байгаагүй билүү
Морь унасан толгой хүн болж зургаа олон даруулахаар пологдоно
Ажил хийж хамт олоншоогүй хүн там руу
Halamj ih uguud ylam yduuruulj ulam ajil hiih sonirholgui zalhuu archaagui bolgoj bn. Bolih uz . Huuhdiin munguuruu arhia uugaad hevtej bgaa ni mash ih bn
Mongo taraasanch udahgui ergeed l orood irne shuudee zasgiin gazaraa uih-iin gishuudee!
Mongo taraasanch udahgui ergeed l orood irne shuudee zasgiin gazaraa uih-iin gishuudee!
Өрхүүдэд мөнгө тараавал ядуу болно. Өлбөрч үхвэл баян болно. Манай төрийн мэргэн бодлого.
Өрхүүдэд мөнгө тараавал ядуу болно. Өлбөрч үхвэл баян болно. Манай төрийн мэргэн бодлого.
Энэ цар тахал гарсанаас хойш удалгүй 4, 5 сарын хавьцаа амэрикийн засгийн газар дундаж болон бага орлоготой цалинтай иргэддээ 1200 доллар, хүүхдүүд нь 500 доллар нэг удаагийн буцалтгүй тусламж өгсөн, тэрний хүчинд хүмүүсийн урам сэргэж, авсан тэр мөнгөө эргүүлж эдийн засагтаа хоол хүнс үйлчилгээний салбартаа оруулж эдийн засгийн гүн хямралаас хамгаалсан шд. Одоо 2 дахь тусламж татаас тусламжийн бага дунд хувийн хэвшлийнхэнд өгөх асуудал бараг шийдэгдэж байгаа. Төрөөс авсан мөнгөөрөө хүмүүс айл өрх тансаг хэрэглээнд бид өдөр тутмын хэрэглээ хоол хүнс, гэрэл цахилгаан, ахуйдаа хэрэглээд л таарсан нэг хэсэгтээ их тус болсон хувь хүмүүстэй ч тэр, үйл ажиллагаагаа явуулж үлдсэн салбаруудад их тус дэм болсон. Ажилдаа алдсан хүмүүст ажилгүйдлийн тэтгэмж дээр нь 600 доллар нэмж олгож байсан 8 сарын дуустал одоо тэрийгээ 300 доллар болгох гэж байгаа. Ямар ч орон улсын нөөц сан хөмрөгтөө аюул гамшиг болсон үед хэрэглэх мөнгө хөрөнгийн сантай байдаг шд
Бэлэн мөнгө өгвөл эдийн засагт сэргээш болно шдээ. Ажил төрлөө алдаж, орлого мөнгө орж ирэхгүй байгаа айл өрх хүмүүс хөл хорионд суугаад эдийн засагтаа юугаараа хувь нэмэр оруулах юм, ядаж хэдэн цаас улсаас өгвөл хоол хүнс үйлчилгээний салбартаа л эргээд оруулж мөнгө хөрөнгийн эргэлтийг үргэлжлүүлээд тэр чинээгээрээ татвар юм улсдаа оруулдын байгаа биздээ. Зөндөө улс орон ард иргэд, хувийн хэвшил, чухал салбаруудадаа тусламж тэтгэмж зээл өгсний хүчин өдий хүртэл гүн хямралд ороогүй, хохиролоо багасгаж байгаа бэлэн будаа жишээ манай засаг дагаж дууриаж болдоггүй юм уу
Бэлэн мөнгө өгөхөд ард түмэн ядуурдаг юм бол та нар 2005 оны үеэс шинэ гэр бүлийн 500,000₮, бас юу юуны ч билээ баахан мөнгө бэлнээр цацаад байсан нь ямар учиртай юм бэ? Ард түмнээ зориуд ядууруулах гэж тэгсэн юм уу??
Жонхуу хулгайчийн төмөр зам руу төсвөөс гадуур оруулсан мөнгө нь асуудал болох гээд мөн ч их сандарч байгаа юм аа даа. Нөгөө оффшироос оруулж ирэх мөнгө яасан, зээлгүй ахмадуудад олго мөнгө яасан юм бол
Мөнгө байсан ч Бэлэн мөнгө өгвөл муусайн юмнууд монголчууд улам даварна. Тэр мөнгийг чинь энэ төр засаг чинь зовж олдог юм. Мөнгөгүй бодсон бол хулгай дээрэм хийгээд ч болсон өөрскөө олж болно шүү дээ.Г
ккк бидний татварын мөнгө үү тиймээ их зовож олдог юм бна лээ жорлон гээд 100н тэр бум төгрөг тогтоолоор оруулаал тэгсэнээ ерөнхийлөгчийн хоргийг хүлээн авдаггүй өчнөөн тэр бум төгрөг хулгайлсаныг нь баталаад өгхөөр 40н саяаар торгуулаад салдаг араггүй ингэж мөнгө олхоос өөр яах билээ
Ер нь ард иргэдэд бэлэн мөнгө тараах өх гэдэг чинь юү гэсэн үг вэ бэлэнчлэх сэтгэлгээ ажил хийх хүн нь улам багасаад л байх болно дөнгөөд энэ түр зуурын бэрхшээлийг давах ёстой залхуу хүмүүс ажил хийж хэдэн төгрөг олж байсан болоосой гэж бодох байлгүй дээ ажил бол манайд их байгаа даанч ажил хийе гэх залуучууд тун цөөрсөн цалин голно тэгээд өөрсдийгөө дайчлахгүй хэцүү шүү дээ
угаасаа ядуу бид 1 сая төгрөг авчихаад жаахан хоол л иднэ биз, илүү ядуурна гэж юу байхав даа
өлсөөд толгой эргээд байна
өлсөж үхсэн хүмүүст авс үнэгүй өгөх тендер зарлая
Americt havar 4-1 nees 9-1 hurtel Tom hund 1200$ huuhed 1000$ sar bur.deerees n ehner nohort 3000$=6000$ ajilguidliin mongo ogch bsan.deer n haa saigui unegui hool huns jims nogoo taraaj bsan.odooch taraasaar l bn.
Ийм цар тахал үргэлж гарч байсан биш, гараад ч байх биш, ард иргэд, компани аж ахуйн нэгжүүдэд улсаас нэг удаагийн тусламж мөнгө, зээл, өр юм юмыг нь багасгах арга хэмжээ авбал төр засаг улсдаа итгэх итгэл үнэмшил нэмэгдэнэ. Нэг тусламж өглөө гээд улсын сан хөмрөг хоосорчихгүй, хүмүүс бүлтэртлээ баяжиж муу зан сурчихгүй шдээ. Өөр орнуудын жишээнээс харж байхад олсон авсан мөнгөөрөө эдийн засагтаа эргүүлээд 10аас 14 хоногийн дотор хоол хүнс ахуйн хэрэгцээндээ зарсан байна гээд
Бэлэн мөнгө тараана гэдэг нь Цахиур Төмрийн адуу тараадагтай төстэй хүнийг хорлосон явуургүй ажил даа.