Сошиал орчинд Удган Булнай нэрээр танигдсан иргэн Б.Булнай өөрт нь дарамт шахалт ирж байгаа талаар ярьж, үүнийгээ УИХ-ын гишүүн, Хууль Зүй, Дотоод Хэргийн Сайд С.Амарсайхантай холбоотой гэсэн мэдээлэл хийсэн нь олон нийтийн анхаарлыг татаж байна.
Б.Булнай дагавар охинтойгоо амрагийн холбоотой болсон улс төрчийн тухай анх олон нийтэд мэдээлсэн.Тэгэхдээ хэн нэгний нэрийг огт дурьдаагүй.
Гэтэл "юун гуя" гэдэг онигоо шиг хэсэг цагдаа нар С.Амарсайханы нэрийг барьж, Булнайг сүрдүүлэн, миний хэлсэн дагавар охинтойгоо амрагийн холбоотой болсон улс төрч бол С.Амарсайхан биш юмаа гэсэн бичлэг хийж өг, үгүй бол чамд хэрэг үүсгэсэн, яллана, бичлэг хийж өгвөл хэргийг чинь хэрэгсэхгүй болгоно гэж ярьсан болох нь баримтаар дэлгэгдээд байна.
Дагавар охинтойгоо амрагийн холбоогүй нь үнэн л юм бол С.Амарсайхан яагаад Удган Булнайг дарамтлуулах болов? Эсвэл хэсэг хэт идэвхтэй цагдаа нар сайдаасаа сайшаал хүртэхийн төлөө С.Амарсайханы нэрийг бариад яваад байна уу? Энэ бүхнийг нэн яаралтай шалгаж тогтоох нь шударга ёсонд нийцнэ.
С.Сарнай
Ням - 09 сарын 13,
2026
Сэтгэгдэл0