sonin.mn
Жүжигчин Ж.Баясгалан одоогоос нэг сарын өмнө АН-д гишүүнээр элссэн билээ.
Энэ үеэрээ тэрээр : "Би өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон залуу үеэ төлөөлж энд ирсэн. Юуны түрүүнд бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөх ажлаа нэр томъёоноос эхлэх нь зүйтэй болов уу? Би хэдий тэргэнцэр дээр сууж байгаа ч намайг хөгжихөд энэ тэрэг саад болдоггүй.
Тийм болохоор хөгжлийн бэрхшээл гэдэг нэр томъёог тусгай хэрэгцээт болгон хуулийн нэрийг өөрчлөхийг хүсэж байна. Тэгэх юм бол миний төлөөлөл нь болоод байгаа 110 мянга гаруй иргэн нийгмийн оролцоо, итгэл үнэмшлийн хувьд маш их зүйлийг олж авах боломжтой болно. " хэмээж байв.
 
Өөрөөр хэлбэл УИХ-ын 2020 оны сонгуульд өрсөлдөх сонирхолтой гэдгээ нуугаагүй.
 
Тэгвэл тэрээр АН-ын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн болсон байна. Энэ нь тэрээр хэрэв 100 сая төгрөгөө төлөөд УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвших боломжтой болсон гэсэн үг юм.
 
Э.Мягмар