sonin.mn

Иргэн Г.Уянга Авлигатай тэмцэх газрын үүдэнд мэдээлэл хийлээ. Тэрээр: " “Ган үзэгтэн” компанийн захирал Зариг.мн-ийн захирал Өнөрөөгийн талаар мэдээлэл өгөхөөр ирсэн байна. Түүний оффис нь татварын албаны хойно байрлах шинээр баригдсан оффисын талбайн 6 давхарт, давхраар нь авсан гэх мэдээлэл ирсэн бөгөөд хэрэв энэ хөрөнгийн мэдээлэл үнэн бол нийт 3.7 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй сайтын эзэн байна.


Нийслэлийн дөрвөн дүүрэгт оффис, үл хөдлөх хөрөнгөтэй, үнэтэй машины цуглуулгатай Өнөрцэцэг нь ял авч байсан хүн гэдгийг бид мартаж болохгүй. Түүний хөрөнгийн мэдээнд бол Төрийн ордны хойно байрлах 6 давхар гоёмсог байшингийн 1 давхар “Ган үзэгтэн” ХХК-ийн үйлчилгээний үл хөдлөх хөрөнгө бөгөөд үүний зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум орчим төгрөг байх боломжтой гэж би үзэж байна.



Мөн Баянзүрх дүүрэг дэх 2 өрөө үл хөдлөх хөрөнгө, Хан-Уул дүүрэг дэх дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө, мөн шинээр ашиглалтад орж байгаа, 1 м² нь 8 сая төгрөгийн үнэтэй Z64 барилгад захиалга өгсөн гэх мэдээлэл байна.



Мөн биднийг Туулын эрэгт аюул учруулж байна гэж байсан хүн өөрөө Туулын эрэг дэх Ханхиллд үл хөдлөх хөрөнгөтэй байна. Мөн Туулаа даваад Зайсанд орон сууцтай байна.


Түүний хөдлөх хөрөнгө нь одоогийн байдлаар Land Cruiser 300 бөгөөд өчигдөр оройн мэдээгээр Lexus 600 машинтай болсон байна.


Эдгээр хөрөнгийн тоог нэмж үзэхэд энэ хүн ганц сая доллараас давсан хөрөнгөтэй байна. Эдгээр мэдээллийг би Цагдаагийн ерөнхий газарт өгөх болно. Цагдаагийн ерөнхий газар эдгээрийг шалгах ёстой. Яагаад гэвэл эдгээр сайтнуудын эзэд нь нэг асуудал дээр л 5-аас 10 сая төгрөг авдаг, та нарт хэлэхгүйгээр 200 сая төгрөгийг хувааж авдаг. Туулын хурдны замыг эсэргүүцэж байгаа, Туулаа хамгаалах хөдөлгөөнийг гутаан доромжлох ажилд гар хөл болж оролцсон, нийслэлээс санхүүжсэн байх сэжүүрийг нийтэд дэлгэлээ.



Нэмж хэлэхэд, Заригийн Өнөрөө бол ялтан, ял авч байсан хүн. Ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагдсан, Монгол Улсын хуулиар ял авсан этгээд. Тэрээр өршөөл гуйсан ч алдаагаа огт ухамсарлаагүй хүн байна.



Харин ч эдгээр саятнуудын эздийг бүлэглэн хашиж, нийслэлчүүд бидний мөнгөөр бидний эсрэг бүлэглэн худал мэдээ тарааж байсан гэмт этгээд болж байна гэж би харж байна.


Тэгвэл хуулиараа цуцлах эрх зүйн нөхцөл, боломж байдаг юм байна. Нийгмээрээ бид шахалт үзүүлж, Ерөнхийлөгчид өршөөлийг нь цуцалж болдог юм байна, Заригийн Өнөрцэцэг ээ.



Нямбаатарын гар хөл болж, иргэдийн эсрэг худал мэдээ тараадаг уг бүлгийн толгой их хатан болсон Заригийн Өнөрөө, чи ялаа биеэрээ эдэлж дуусах юм байна гэж үзэж байна.



Заригийн Өнөрөө болон хэдэн сайтны эрхлэгч нар нийгмийн хорт хавдар болсон байна. Эд нар нийгмийн мэдэх эрхийг хамгаалах байтал мэдэх эрхийнх нь эсрэг дагагч нараас мөнгө авч, гар хөл нь болж, нийгэмд хорт хавдар болсон байна.


Иймээс чиний өршөөлийг цуцлуулахын тулд иргэдээс гарын үсэг цуглуулах болно." гэлээ.


Т.Отгон