Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн хохирлыг тогтоох ажиллагааны талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир мэдээлэл өглөө.
Тэрбээр “Одоогоор хийж буй хохирлын үнэлгээ, дүгнэлт шүүхийн шатанд нотлох баримтын шаардлага хангах эсэх нь тодорхойгүй байна. Иймээс дахин үнэлгээ хийх, ажиллагааг удаашруулах эрсдэлээс сэргийлж, мэргэжлийн байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн шинжээчдийн баг ажиллуулах шаардлагатай гэж үзэж байгаа. Одоогийн ажлын хэсгийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангах эсэхийг Шүүх шинжилгээний байгууллага өнөөдрийн дотор судалж, тодорхой болгоно.
Хохирлыг нарийвчлан тогтооход газар дээр нь гурав, дөрвөн удаагийн нислэг үйлдэх шаардлагатай. Гэвч Халхгол сум болон Дорнод аймагт нисэх онгоцны түлш байхгүй тул Улаанбаатараас түлш тээвэрлэх автомашиныг өнөөдөр хөдөлгөж, маргаашийн дотор ОБЕГ-аас нисдэг тэрэг гаргахаар шийдвэрлэлээ.
Шуурхай хуралд ‘Мобиком’ компанийн Хуулийн газрын дарга, хуулийн зөвлөх оролцож, шаардлагатай дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн.
Мөн гал түймэр гарсан өдөр дархан цаазат газарт нэвтэрсэн хүмүүс холбогдох зөвшөөрөл аваагүй, зөвхөн тухайн ангиас зөвшөөрөл авсан байсныг Нөмрөгийн дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны дарга Наранбаатар мэдээлсэн.
Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул Хууль зүй, дотоод хэргийн яамнаас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Харин манай яам хуулийн хугацаанд багтаан байгаль орчинд учирсан хохирлыг бодитой тогтооход анхаарч ажиллаж байна. Мөн Нөмрөгийн түймэрт хэдий хэмжээний ан амьтан шатсан, Хятад руу дайжсаныг мэдэхгүй байна" гэв.
У.Анударь
Даваа - 10 сарын 26,
2026
Сэтгэгдэл4
За Японуудыг нүд цавчилгүй харж байя...
МАН-ын баавгай шиг царайтай сда өөрөө Учралтайгаа цуг огцроод зайл. Иймэрхүү маанаг дүнхүү царайлсан хулгайч нар Монгол улсыг сүйтгэж байна.
Алуурчин Номтойбаяр.Хорин эхнэртэй хошного царайт Дэлгэрсайхан нарыг хамгийн түрүүнд огцруул.
МАН-ын хунхууз Хү Сю Жаны манин марсайсан царайг харах болгонд хүхэн жорлонгийн өмхий ханхалж баас хүрэх юм.Яагаад ингэдэг юм бол? Ямар царай муутай төрсөн мангар хар пизда вэ.