
БЕРЛИН, 2025 оны наймдугаар сарын 12 /DW/. Д.Трамп, В.Путин нарын уулзалт Аляскт болох гэж буй энэ үед Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар болон Украины Гадаад харилцааны сайд А.Сибига даваа гарагт болсон Украины асуудлаарх цахим бага хуралд оролцжээ.
“Оросын тал нөхцөл болзолгүйгээр бүрэн гал зогсоохыг зөвшөөрөхгүй байгаа учраас бид ямар нэгэн буулт хийх тухай асуудлыг хэлэлцэх ёсгүй, бид Оросын эсрэг 19 дэх багц хориг арга хэмжээг авахаар бэлтгэж байна” хэмээн Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн дээд төлөөлөгч Каяа Каллас мэдэгдээд “цаашдаа цэргийн болон санхүүгийн салбарт Украиныг дэмжинэ” гэдгээ илэрхийлсэн байна.
Үүний зэрэгцээ Германы Канцлер Ф.Мерц Украины асуудлаарх цахим бага хурлыг Барууны орнуудын удирдагчид болон АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нарын оролцоотойгоор лхагва гарагт явуулах санал дэвшүүлжээ. Энэ хуралд дээрх удирдагчдаас гадна Их Британи, Итали, Польш, Финланд, Францын ерөнхийлөгч, ерөнхий сайд нар, Европын Комиссын тэргүүн Урсула фон дер Ляйен, ЕХ-ны зөвлөлийн дарга Антониу Кошта, НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жэй ди Вэнс нар оролцох төлөвтэй байна.
“Цаашид ямар хувилбараар Орост шахалт үзүүлэх вэ гэдгийг, мөн энхийн хэлэлцээг явуулахтай холбоотойгоор үүсэх нутаг дэвсгэрийн ба аюулгүй байдлын асуудлуудыг цахим хурлын үеэр хэлэлцэнэ” гэж Германы засгийн газрын мэдээлэлд дурджээ.
Ташрамд дурдахад, Аляскт Путинтэй уулзсаныхаа дараа Украины Ерөнхийлөгч болон Европын орнуудын удирдагчидтай утсаар ярина хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп амласан билээ. Мөн Путин, Зеленский нарын уулзалтыг зохион байгуулж чадна хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл17
Эзлэн түрэмгийлэгч Оросын эсрэг бүгд нэгдэж байж тэд цэргээ татаж дайнаа зогсооно
Монголчууд бидэнд пад байхгүй асуудал чи өөрөө украйн явж оросуудтай байлдаа ч
Монголчууд бидэнд пад байхгүй асуудал чи өөрөө украйн явж оросуудтай байлдаа ч
Монголчууд бидэнд пад байхгүй асуудал чи өөрөө украйн явж оросуудтай байлдаа ч
Монголчууд бидэнд пад байхгүй асуудал чи өөрөө украйн явж оросуудтай байлдаа ч
Монголчууд бидэнд пад байхгүй асуудал чи өөрөө украйн явж оросуудтай байлдаа ч
европийн эртний герман тэргүүтэй фашистууд нь эзлэн түрэмгийлэгч мөн тул орсыг задлан чөмгөлж жиргэх жижиглэж хаяаад дараа нь алан гуагийн хэлдгээр нэг нэгээр нь хугалж нугалж хяргаж хаях европ дайснууд байлгүй барж чадахгүй баавгайн саварт базуулна баздаггүй юм бол баавгай гэж байсны хэрэггүй
НҮБ ийн бүрэн эрхт гишүүн Украиныг дэмжиж байна. Оросууд Украинаас зайл
орос нүбд оруулсан буцаагаад устгана
Балай шахуу юмнуудаа толгой дээрээ гаргасаныхаа горыг их амсана даа европ
Чи ЮУ вэ,,,оркоо,,,
Чи юу вэ,,,,дебиль ээ,,,,
Украйн ялагдлаа. Үнэхээр өрөвдмөөр байдалд украйнчууд орлоо. Дэлхийн түүх эргэж байна. Оросын хүчирхэг армийн өмнө барууны бүх улс сөхөрч байна.
Бүр аргаа барж байна энэ самган
Одоо НАТО, ЕХ бүх хүч чадлаараа Оросыг зогсоох гэж чармайж байвч үр дүнд хүрэхгүй Оросууд урагшилсаар л, хязгаарлагдмал бага хүчээр урагшилсаар л бна. Тиймээс нэгэнт хүчээр зогсоож чадахгүйг Америкчууд ойлгосон тул хэлэлцээрээр зогсоох гэж уйгагүй оролдсоор л бна. Дайны гол шалтгаан Оросоос биш Баруунаас, Байден эх үүсвэрийг нь тавьсан болхоор Оросыг зогсоох амаргүй нь ойлгомжтой. Оросыг ад үзэн хөөх, тэднийг хүн биш адгуус амьтад хэмээн алж талж, Орос хэлээрээ хүртэл ярихыг нь хориглох хэрэггүй л байж.
Өө тэгээ юу үнэхээр үхэр юмдаа чи
ёстой ёстой хүн хэлээрээ мал хөлөөрөө монгол ёсоо үнэн шүү