Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, Тэргүүн дэд дарга С.Баярцогт, ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр нар болон АН-ын бусад удирдлагууд УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө.
АН-ын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны хурлаараа хэлэлцэн шийдвэрлэсний дагуу Ардчилсан нам энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох хүсэлт, холбогдох баримт бичгийг ЕНБД Э.Одбаяр Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаранд албан ёсоор гардуулан өглөө.
Мөн тэрбээр Ардчилсан нам УИХ-ын ээлжит 2024 оны сонгуульд хуулиа сахин, шударгаар өрсөлдөнө, та бүхэн сонгуулийг шударга зохион байгуулаарай гэлээ.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахдаа нам, эвсэл, нэр дэвшигчидтэй хуулийн хүрээнд ил тод, нээлттэй хамтран ажиллахаа илэрхийлээд амжилт хүсэв.
Харин Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр “Энэ удаагийн сонгууль их хүнд сонгууль болох нь тодорхой болж байна.
Энэ нь та бүгдэд хэцүү байх ч туршлагатай баг хамт олон учир сайн зохион байгуулна гэж итгэж байна. Шударга сонгууль болох болтугай” хэмээн СЕХ-ны хамт олонд ажлын амжилт хүссэн юм.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2 дахь хэсэгт зааснаар Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана.
Ардчилсан нам 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ сонгон шалгаруулах журам баталсан. Уг журамд инженер, багш, эмч, хуульч, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, нийтийн эрх ашгийн төлөө зүтгэсэн залуучуудаа нэр дэвшүүлнэ хэмээн тусгасан байна.
Сэтгэгдэл10
АН хулгайч луйварчин дээрэмчин авилгачидаасаа салаагүй цагт ялалт яриад хэрэггүй биздээ
Угаасаа ардчиллын зорилго дээрэм хулгай шүү дээ. Ардчиллын өлгий америк барууны орнууд африк тивийг колончилж баялгийг тонон дээрэмдэж байгаа бэлээхэн жишээ байна.
Ардчилсан нам гарна аа Ухрагч бусдыгаа муулагч МАН ялагдах гээд сандарч бгаа
Амжилт хүсье
Ардчилсан намд ямар ч найдлага байхгүй угаасаа олон ёс суртахуунгүй нөхдийн цуглуулга хэрвээ АН сонгуульд ялвал маргааш нь монгол дампуурна
Наад Баярцогт , Өнөрбаяр мэтсийг чинь хараад эгэл жирийн гишүүд тань СЭЖИГЛЭЭД - ОГИУДАС хүрээд байна аа , эд мэт " бузарууд " - аа ЖАГСААЛТАД оруулав даа - тэгвэл БУДАА шүү ... Тун " хайр чинь хүрээд " байгаа бол ядаж мөнгийг нь аваад ТОЙРОГТ цөл ...
Gantemer,Bayarchogt,BEDON ta nariig hen maani songono gej GORIDONO be?......yahab ta nariin hamaatan sadan byleglelyyd chini songono biz!!!gesen ch Mon,goliin ard tymen ta nariig songoj tolgoigooroo hel hiih yy?ygyi yu?.................muusain lalaryyd aa....................
Энэ муухай юмнуудыг ХАРАХГҮЙ амьдрах юмсан
зданууныг буудчих юмсан юугаа хуцаад байнаа үсрээд тэнэгүүдээс 10 суудал авбал их юм
Чам шиг баас сонгогдох ямар ч боломж байхгүй.