Гадаад бодлогын тухай дахин нэг хичээл
Монголчуудынхаа мэдлэг мэдээлэлд зориулаад ээлжит хүснэгтээ толилуулъя. Олон тулгуурт гэдгийг хүснэгтэд буулгалаа. Санаа сэдэл өгөх санаатай. Тэнд түншлэлийн дэсийг он оноор нь нэгд нэгэнгүй гаргалаа. Түншлэлүүд ийм ийм ангилалтай гэдгийг улс нэг бүрээр биччихлээ.
Монгол Төрийнхөө гадаад бодлого, гадаад харилцааг сонирхдог, шимтдэг, дэмждэг, бас шүүмжилдэг нийт монголчуудад хамаатуулах мэдээлэл болно. Олон улсын харилцаагаар суралцдаг бакалавр, магистр, докторантууд эхний ээлжинд хуулаад санаад аваарай, хожим хэрэг болж магадгүй. Өөрсдөө үргэлжлүүлээд хөтлөөрэй.
Гадаад бодлого монгол хүн бүрт амин чухал болсон тийм цаг үе мэт сэтгэгдэл сүүлийн хоёр жил, 2023 онд тэр чигтээ яалт ч үгүй гүн суулаа. Туйлшрал ч их байна. Туйлшрах шаардлага уг нь алга. Учир нь бид гадаад бодлогоо үзэл баримтлалаараа хуульчилж, түүнийгээ УИХ-аараа батлаад дагаж мөрдөж ирсээр өнөө хүрсэн.
Гадаад бодлогын үзэл баримтлалд ингэж заажээ. Үүнд:
4. Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого явуулна.
5. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангаж, залгамж чанарыг хадгална. Гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих үүргийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.
Миний үзэж байгаагаар, би дахин дахин тэмдэглэдэг.
Юу гэхлээр Монгол Улсад улс төрийн хоёр гол нам засгийн эрх ээлжлэн, эсвэл эвсэн барьсан энэхүү 34 жилд Гадаад бодлого залгамж чанараа ханган ямагт урагшилж ирсэн. Аль ч намын эрх барих өнгөн дээр Монгол Улс олон тулгуурт гадаад бодлогоо хэлбэрэлтгүй тууштай явуулж ирсэн.
Бүгдтэй нь нэгэн зэрэг сайн харилцаатай байж чаддаг тэр чанар л МАН, АН ба эвслийн ямар ч Засгийн газрын үед нотлогдож ирсэн. Монголын өнөөгийн төр, засаг Үзэл баримтлалынхаа заалтуудыг чанд мөрдөж байгаа ба түүнээсээ гажсан ноцтой алхам хийгээгүй.
Олон баримт дурдаж болох авч азнаад ердөө энэ 2024 оны эхний 4 сараар хоёрхон баримтыг эшлэе. Дипломат харилцаа тогтоосны хагас зуун жилийн ойгоор ХБНГУ-ын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилсан ба тэр үеэр “Монгол Улс нь ХБНГУ-ыг Европ дахь итгэлт түнш, гуравдагч хөршөө гэж үзэн, харилцаа, хамтын ажиллагааг бататган өргөжүүлэх, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинг ахиулж Стратегийн түншлэлд хүргэхийг чухалчилж байгааг онцлов” гээд Хамтарсан тунхаглалд тэмдэглэжээ. Стратегийн түншлэл тогтоосон Европын анхны улс тодорлоо гэдгийг дэлхий дахинд тунхаглажээ гэсэн үг. Германы Төрийн тэргүүний хэлсэн үг байна – Монгол Улсын хөрш хоёр орны геополитикийн нөхцөл байдал хүнд үед гуравдагч хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгааг хараад би гайхаж байна. Сайн хөрш гэдэг нь зөвхөн хилээр хязгаарлагддаггүй. Сайн хөршийг хайж олдог. Манай улсын хувьд Монгол Улстай сайн хөрш орны харилцаатай олон жил явж ирсэнд баярлаж байна. Үүнийгээ цааш хөгжүүлэх боломжтой гэж харж байна гэжээ.
2024 оны 4 дүгээр сар. Ердөө хоёр гуравхан өдрийн өмнө. Европт бидний гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш, анд нөхөр шинээр дэвшин гарч ирсэн нь Их Британи боллоо. Зүйрлэвээс Франц, Германы дараагийн гуравдагч чухал түншээр Их Британи тодорч байна.
Монгол ба Британи гэж хэн билээ? Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйлд суурилсан хоёр улс. Иймд харилцааны түвшинг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх баримт бичиг–“Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чиглэсэн замын зураглалд гарын үсэг зурлаа. Энэ нь хоёр орны харилцаанд шинэ хуудсыг нээж байгаагаараа чухал ач холбогдолтой.
Дээрхи хүснэгтээс нэг зүйл олж харж болно. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 гишүүн буюу дэлхийн хамгийн хүчирхэг 5 гүрний 4-тэй нь, тухайлбал Орос, Хятадтай Иж бүрэн стратегийн түншлэлтэй, АНУ-тай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлтэй, Францтай Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн харилцаатай байсан бол одоо Аюулгүйн Зөвлөлийн байнгын 5 дахь гишүүн Их Британитай Иж бүрэн түншлэлийн харилцаатай болох гэж байна. Төв Азийн цээжинд далайд гарцгүй түгжигдсэн, геополитикийн адармаатай байршил бүхий жижиг Монголын хувьд том ялалт биш гэж үү? Чамлахаар чанга атга!
Нэгэнт гадаад бодлогын сэдэв хөндсөнийх хэлэхгүй өнгөрч болохгүй, даруй засч залруулмаар нэг үг хэллэг, орчуулга байнаа. Саяхан ТВ-ийн нэвтрүүлгээр бүр баримтат кинонд оруулаад ярьж харагдана билээ.
“Дубайн гэрээг үзэглэсэн” гэж ярьж байна. Монголчуудын уран сайхны фантаз нь олон улсын харилцаа, олон улсын эрх зүйд огт падгүй гэсэн янзтай уянгалуулж байна лээ.
Улс төрчид, сэтгүүлчид минь тэмдэглээд ав, тогтоогоод ав! “Үзэглэнэ” гэдэг юу вэ? “Үзэглэнэ” гэдэг нь Initial (англиар), Парафирование (оросоор), Paraphieren (германаар) гэрээ, хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирсон гэдгийн урьдчилсан нотлогоог илэрхийлнэ. Гэрээ, хэлэлцээрийн үг өгүүлбэр, заалт нэг бүрийг хэлэлцэн тохирч гарын үсэг зуруулахын (байгуулах) өмнөх шат. Хэлэлцээ явуулсан талуудын ажлын хэсгийн ахлагч нар хуудас болгон дээр гарын үсэг зурах буюу тамга дарах байдлаар эцэслэх нэг процедур. Иймд хэрэв Дубайн гэрээг үзэглэсэн гэж үзэж байгаа бол Дубайн гэрээ байгуулагдах төгсгөлийн шат хийгдээгүй, дутаа байнаа гэсэн үг болно. Анхаарна уу!
Д.Баярхүү
Сэтгэгдэл23
Манай гадаад бодлого сайн байгаа нь үнээн үнэн,,,,хэдэн элчингүүд нь хар шар тамхи зөөж булайгаа чирж,,,бузрыг хийгээд байгаа нь ч бас үнэн шүү,,,
Германы Төрийн тэргүүний хэлсэн үг байна – Монгол Улсын хөрш хоёр орны геополитикийн нөхцөл байдал хүнд үед гуравдагч хөршүүдтэйгээ хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгааг хараад би гайхаж байна. Сайн хөрш гэдэг нь зөвхөн хилээр хязгаарлагддаггүй. Сайн хөршийг хайж олдог. Манай улсын хувьд Монгол Улстай сайн хөрш орны харилцаатай олон жил явж ирсэнд баярлаж байна. Үүнийгээ цааш хөгжүүлэх боломжтой гэж харж байна гэжээ. ХА ХА ХА
Гуравдагч хөрш мөрш гэх солиорлоо одоо болих цаг болсон, дэлхий ертөнц нэг туйлт буюу барууны колоничлогчдын бичиж өгсөн олон улсын дэг журам гэгч өөрсдөө бол биелүүлдэггүй, бусдыг биелүүлэхийг тулган шаарддаг "журмыг" эсэргүүцэж , олон туйлт буюу орон бүр өөрсдийн хүссэн уламжлал,ёс журмаа дагаж,өөр өөрсдийн замаар хөгжих хүсэлтэй болж энэ чигт нэгэнт зориг шулуудсан нөхцөлд гадаад бодлогодоо өөх ч биш,мах ч биш байдлыг халж ,2 хөршийнхөө аяыг олж ,улсынхаа эрх ашгийг хамгаалан,зохицон ажиллах цаг болсныг анхаарах ёстой,барууныг дагаж балайраад тэдний тоглоом болж улс орноо сүйдэлж буй украйны жишээ бэлэн бна,нато оростой байлдуулчихаад ямар ч нөхцөлд оростой бид шууд тулахгүй ,дэлхийн дайн болно гээд муриад хаялаа,хэн хохиров украйн хохирлоо ,монголыг энэ 2 хуваагаад авахад тэр баруун чинь тусаллаа юу???
монгол хэнд хэрэгтэй монгол хэнд ч хэрэггүй байгалын баялагийг нь авлаа гүйцээ өихий хортой халдвартай махнаас өөр юмгүй
бүх орноос элчингээ татаж ард түмний татварын мөнгийг хэмнэ
Олон тулгуурт гадаад бодлого гэдэг нь монгол улсыг хамгийн тогтворгүй хаашаа ч хөлбөрч мэдэх эгзэгтэй байдалд барьж байгаад гэнэт украйн шиг дайны талбар болгож ч мэдэх аюултай бодлого юм.
Хүссэн эс хүссэн ч аль нэг их гүрнийг монгол дагах нь цаг хугацааны л асуудал. Тэр нягт холбогдох их гүрэн нь хятад л байж таараа. Одоохондоо монголчууд хятад хүнд дургүйг нь харгалзан үзээд олон тулгуурт гадаад бодлого гэж өнгөлөн далдлах аргааар цагаа хүлээж байгаа болохоос.
Баасан гарагт нийтлэлээ гаргадаг хятад хэлний орчуулагч Баярхүү гуай энэ удаа Даваа гарагт нийтлүүлж байх чинь.
Ямар ч тохиолдолд хоёр хөрштэйгээ сайхан харилцаж ирсэн уламжлалаа үүрд хадгалах хэрэгтэй. урд хөрштэй хүйтэн дайны үед муудаж байсан цаг бий. Ардчиллын гэх жилүүдэд хойт хөршөөсөө хуучин харилцаа суларсан тал бий. Гэхдээ өнөөдөр Монголын төр, засаг тэнцвэртэй харилцаа барьж чадаж байгаа. Цаашид том гүрнүүдээс шахалт ирж болно. Ялангуяа олон том гүрнүүдийн харилцаа дайны ирмэгт ирээд байгаа энэ цаг үед дундаж байх шиг л ухаалаг гарц үгүй дээ.
Олон тулгуурт гэхээр хүнээс өө сэв хайж садарладаг хүмүүс үхэг
Иж бүрэн стратегийн түншлэл бол яах аргагүй баталгаа, харин хэрэгжилт дээр л том овсгоо гаргаж байх ёстой, энэ талаараа манайх муу биш ээ Батцэцэг ба яам нь сайн ажиллаж байгаа
Японтой л сайн найзлах хэрэгтэй ! Хүнд үёд Япон л тусалж дэмжиж өмөөрч хамгаална бусад нь нэмэргүй ээ !
бадарч тахалаа,,,чи чинь эрүүл үү,,,
Улстөрчид, албан тушаалтнуудаас хэн их сандарч байгааг тандахад хэргийн эзэн хялбархан олдож болох байх. Тэгэхлээр зөрчилтэй байсан хүмүүсийг нь түйвээх үймүүлэх, цохилдуулах хэрэгтэй.
гадаад яаманд шалгалт оруулж хэдэн мянган элчингийн ажилтны үргүй зардлыг хас монголд элчин сайд хэрэггүй
Америк, Орос, Хятад, Англи мэтийн том гүрнүүд бол эх орноосооо урван гадаадад зугатсан Элбэгдорж, Сайханбилэг, Эрдэнэбилэг мэтийн урвагчдийн араас нь тагнуулийн нууц ажилтан явуулж, тухайн газар нь бодийг нь хөтөлчихдөг арвин баялаг туршлага байсаар байхад манайхан тэнэгтээд "ирж шалгуулаа ч", "үнэн мөн өө тогтоолгоо ч", "шударга шүүхээр хэргээ эцэслэн шийдвэрлүүлээ ч" гээд араас нь уйлан дууграад байх юм. Монголчууд мөн тэнэг ард түмэн шүү дээ.
Үхсэн элий чинь олон тулгууртай гадаад бодлого. "Олон бодолтой хүн оргож босож чаддаггүй", "Олон юм руу үсчээд", "Шарыг үзэж шарвалзаж, улааныг үзэж урвалзаж" гээд өвөг дээдэс минь олон юм уруу үсчсэн хүнийг зэмэлдэгсэн. Баярхүү бол монгол өвөг дээдсийхээ гэрээс захиасыг мэддэггүй, дээрэмчин Америкийн тархи угаалтанд уураг тархи нь гашилсан, хойд урд хоёр агуу их хөршөө үзэн ядсан, алс холын дээрэмчин Америйн бөгсийг долоосон хамгийн хогийн хүн шаар юм даа.
хөөеэээ,,,балай миньээ,,, эмээ уусан байдаа,,,,
Герман бол тэргүүний орон, хүмүүс нь сайхан, өндөр соёлтой баруун европын агуу улс
долигонуур худалч
Д.Баярхүү бол өндөр соёлтой, нийслэл УБ хотын уугуул иргэн, өргөн мэдлэгтэй учир бичсэнийг нь уншихад сэтгэл сэргэн сайхан байдаг- амжилт хүсье
ямар ч орлогүй монголыг буруу замаар мөшгүүлдэг элчингийн газруудыг татан буулга монголыг муухай харагдуулж байна
туйлын худалч солиорол