Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. 1993 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрээр жил бүрийн 05 дугаар сарын 03-ны өдрийг дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон 1994 оноос эхлэн тэмдэглэсээр ирсэн билээ. Энэ өдрийг тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс “Хэвлэлийн эрх чөлөө гавлагдаа” цуглааныг зохион байгуулав.
Уг цуглаанд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал, АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн Х.Тэмүүжин, Залуучуудын хөгжлийн бодлого хариуцсан Нарийн бичгийн дарга Б.Батзаяа, АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, НИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа нар оролцож, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамт хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах уриалгад нэгдэв.
Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр “Хэвлэлийн эрх чөлөө бүрэн хангагддаг улсад бол өнөөдөр тэмдэглэлт баярын өдөр.
Харамсалтай нь Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөс хойш сэтгүүлчид хүнд нөхцөл байдалд ажиллаж байна. Сөрөг хүчний ажлыг хийхэд дэм болдог дөрөв дэх засаглалынхантайгаа хамт байгаагаа илэрхийлж, уриалгад нэгдэж байна. Хэвлэлийн эрх чөлөөг бооно гэдэг бол ард түмний мэдэх эрхийг хааж байгаа гэсэн үг. Ардчиллын үнэт өвийг тээж яваа намын хувьд Та бүхэнтэйгээ хамт байж, хэвлэлийн эрх чөлөөгөө авч үлдэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхээр хүрэлцэн ирсэн юм” гэв.
Сүүлийн найман жилд хэвлэлийн эрх чөлөө 81 байраар ухарчээ. Ардчилсан нам төрийн эрх барьж байх үед хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаа эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг хүчин болгож байсан.
Гэтэл одоогийн төр хэвлэлийн эрх чөлөөг боомилсон, сэтгүүлчдэд халтай зүйл заалтуудыг Эрүүгийн хуулиар буцаан баталсан юм.
Дөрөв дэх засаглалын үүрэг гүйцэтгэж, олон нийтийн мэдэх эрхийг ханган ажилладаг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг Эрүүгийн хуулийн 13, 14 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх, шууд яллагдагчаар татах, дээрх зүйл ангиар шалгаж байгаа нэрийдлээр сэтгүүлчийг цагдан хорих, ажил үүргийг нь гүйцэтгэх боломжийг нь хязгаарлаж байгаа зүй бус үйлдэл их гарах болсон. Эрүүгийн хуулийн энэхүү зүйл заалтуудаас болж хэвлэлийн эрх чөлөө ухрах, хумигдах гол үндэс болж байгааг сэтгүүлчид онцоллоо.
Сэтгэгдэл13
Сэтгүүлзүйг сэтгүүлч нэртэй зарим нэгэн шантаажчингуудаас өөрсдөөс нь л хамгаалж үзээрэй дээ.
Хуулийн тосол боловсруулаад оргон бариачээ Хоерт сэтгуулч Монхбаярыг анхаараачээ Тэр Элбэгдоржийг дагаж гуцгээд Хятадад монгол хэл хориглоснвг эсэргууцэж байгаад ял авсан шуу
Цагдаагийн нэр хүндийг гэмт хэрэгтэн цагдаанууд гутаадаг.Лам нарын нэрийг бусармаг лам нар гутаадаг.Эмч нарын нэрийг хариуцлагагүй эмч нар гутаадаг. Тэгвэл сэтгүүлчдийн нэр хүндийг ёс суртахууны хувьд бүрэн ялзарсан,ёс жудаггүй,хүн чанаргүй,өсөхийн өлөн, сувдаг шунахай, хомхой, боловсролгүй,шантаажчин,мөнгөөр биеэ үнэлэгч сэжгийн сэтгүүлчид гутааж байгаа юм. Ж:өгөрцэцэг бол сэтгүүл зүйн нэр хүндийг гутаагч гэсэн үг. Тэгэхээр сэтгүүл зүйг хөндлөнгийн хуулиар хамгаалах бус дотоод бузар буртагаасаа л хамгаалах ёстой юм. Тэгж чадахгүй бол хэм хэмжээгээ мэдэхгүй сэтгүүлчид энэ салбарыг сөнөөнө. Одоогороо сөнөөчихөөд байна. Тэгэхээр сэтгүүлчид гэгч энэ үзэшгүй муухай хүн хогнууд өөрсдөө дотроосоо ариусахгүй бол сэтгүүл зүйг бүрмөсөн сөнөөх болно.Сэтгүүлчид бол сэтгүүл зүйн дайсан юм.
Та нарын ойлгож байгаагаар хэвлэлийн эрх чөлөө бол худал хуурмаг мэдээ мэдээллээр ард түмнийг тархийг угаах.
Түүхэнд үлдэх хамгийн муу хүмүүс энэ ЗГ, УИХ-ын хэвлэлийн албанд ажиллаж буй сэтгүүлчид, мөн сэтгүүлч гишүүд гэж боддогдоо. БоОв, Саран-Ижий, Жаргалмаа гэх мэт. Энэ салбар хэзээ ч ийм айдастай, дарга сайд нар хэзээ ч ийм түрэмгий, дээрэнгүй байсангүй!!! Тэд бол Монголын ардчилалд бодитоороо хохирол учруулагсад!!!
Зурагт руу салаавч гаргалаа гэж захиалга өгөн баривчлуулсан гаоминг цэргийн бага дарга Хүй Сюй Жантайгаа тооцоо хийгээч ээ..
Одоо нийгэмд сэтгүүлчид бол хов зөөдөг,цуурхал тараадаг,хүмүүсийг шантаажилж мөнгө авдаг,хаалтын гэрээ хийж гэмт хэрэг,бузар булайг нуудаг,иргэдийг гүтгэдэг,хуульгүйгээр хэл амаар доромжилдог,гутаадаг гэмт хэрэгтнүүд гэж л харагдаж байгаа. Энэ бол сэтгүүлчдийн эрх хязгаарлагдаж зөрчигдсөн бус харин сэтгүүлчид эрх зүйн хэм хэмжээг уландаа гишгэж хэт даварсан гэдгийг чинь харуулж байна. Өөрсдөө хэн ч биш болж олны хараал идэх гээгүй бол өөртөө шүүмжлэлтэй хандацгаа. Даварсаан алнууд.
Монгол дахь хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн орчин, өнөөгийн мэдээ, мэдээллийн агуулга, урсгалд буруу дүгнэлт хийж, подордог энэ хачин зуршлаасаа салж, сэтгүүлчид өөрсдийгөө таньж мэдэхийг хүсье. Улс төрчид яахав попорч дүр исгэх нь ердийн үзэгдэл. Харин сэтгүүлчид маань пополизмаас ангид байх ёстой шүү. Хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлч бид өөрсдөө л үгүй хийж байгаагаа ухаарч, "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдлаа" хэмээн эзэн биегүй лозонгодохын оронд "Өөрсдийгөө шинэчлэх"-ийг уриалж байна..
Ишш
Atsniih ni hamgaalah namaa avaad yavj chadahgui baij zugeer l muruuruu muumuu unjuulaad yavj bai ta nar
За та нарын тарьсан балаг багадаагүй байна. Дээрээс нь дандаа худалч хулгайчуудаа дэвшүүлнэ. Ан ч хэрэггүй ман ч хэрэггүй..
АН Ц.Элбэгдоржийг олон жил магтан дуулсан. Тэр алдаа дутагдал, хийсэн хэргээ хэзээ хүлээж байгаагүй. Харин одоо Зоригийн аллага, өөрийнх нь луйварын хэрэг илрээд ирэхээр яахаас буцахгүй хилийн цаанаас сар гаруй борголоо. Төр засаг, хуулийн байгууллагыг гутаан доромжилсоор ...Ирээд хууль хяналтын байгууллагаар шалгуулахаас юунаас тэгтлээ айсан юм бол. Ер нь гэмт хэрэгтнүүүд хуулийн хараанаас хэзээ ч зайлж чадахгүй.
Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол хэвлэлийн эзний хувийн болон түүний бүлгийн эрх ашгийг хамгаалах эрх чөлөөнөөс хэтэрдэггүй зүйл. Ли Куан