sonin.mn

МЕХИКО, 2024 оны тавдугаар сарын 3 /TASS/. Судлаачид Мексикийн буланг Карибын тэнгисээс тусгаарладаг Юкатан хойгийн ойролцоогоос дэлхийн хамгийн гүн “цэнхэр нүх”-ийг илрүүлжээ. 

“Таам жа” хэмээн нэрлэсэн уг нүх нь 420 гаруй метр гүн ажээ. Урьд нь Өмнөд Хятадын тэнгисээс олдсон “Луугийн нүх” гэдэг 301 метр гүн нүх дэлхийн хамгийн гүн “цэнхэр нүх”-д тооцогддог байв.  




Цэнхэр нүхнүүд нь "нууцлаг, айдас төрүүлэм" хэдий ч шүр, нялцгай биетэн, далайн яст мэлхий, аварга загас /акул/ зэрэг далайн тэнгисийн амьтдын амьдрах орчныг бүрдүүлдэг тул "биологийн олон янз байдлын баян бүрд" хэмээгддэг.  

Эргэн тойрон дахь далай тэнгисийн уснаас гүн цэнхэр өнгөтэй байдаг тул ийн нэрлэжээ. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг