sonin.mn

АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн дарга Энтони Блинкен Тайваньд Дэлхийн Эрүүл Мэндийн ассамблейд оролцох тухай мэдэгдэл гаргасантай холбогдуулан БНХАУ-ын Гадаад Харилцааны Яамны тавдугаар сарын 2-нд эсэргүүцэл илэрхийлжээ.


Тодруулбал: "


АНУ-ын холбогдох мэдэгдэл "Нэг Хятад" зарчим болон Хятад, Америкийн хамтарсан гурван мэдэгдлийг ноцтой зөрчиж байна. Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж байна.


Дэлхий дээр нэг л Хятад улс бий. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг юм. Тайваний асуудал бол Хятадын язгуур ашиг сонирхлын гол цөм бөгөөд Хятад, Америкийн харилцааны давж болохгүй эхний улаан шугам юм. Дэлхийн эрүүл мэндийн ассамблейгаар шалтаг болгож, Тайваньтай холбоотой асуудлыг сурталчлахаа зогсоон,  “Тайванийг тусгаар тогтнуулах" хагалан бутаргах хүчинд буруу мессеж өгөхгүй байхыг бид Америкт хандан шаардаж байна.

“Тайванийг ашиглан, Тайваниар Хятадыг дарах" гэсэн аливаа оролдлогыг олон улсын хамтын нийгэмлэг хатуу эсэргүүцэх бөгөөд бүтэлгүйтэх нь зайлшгүй юм" гэсэн байна.


Г.Бямба