sonin.mn

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Францад төрийн айлчлал хийх гэж буйтай холбоотойгоор Хятад Төв радио, телевизийн CGTN суваг болон Хятадын Ардын их сургууль хамтран “Шинэ эрин” олон улсын судалгааны хүрээлэнгээр дамжуулж Францын 1513 иргэний дунд санал асуулга явуулжээ. Санал асуулгад оролцогсдын 80.2 хувь нь Хятад улсыг нөлөө бүхий орон гэж үнэлж, 70.3 хувь нь Хятадыг амжилттай улс гэж үзсэн гэнэ.


Судалгааны үр дүнд Францын иргэд Хятадын өндөр хөгжил, дээд түвшний нээлттэй байдлыг өндрөөр үнэлсэн гэсэн юм гэнэ.


Санал асуулгад оролцогчдын 91.5 хувь нь Хятадын эдийн засгийн хөгжлийн ололт амжилтыг сайшааж, 88.8 хувь нь Хятад улсыг шинжлэх ухаан, технологийн чиглэлд хүчирхэг гэжээ. Мөн 71.4 хувь нь Хятад улс дэлхийн шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжил, шинэчлэлд шинэ түлхэц оруулсан гэсэн байна.

Судалгаанд оролцогчдын 86.2 хувь нь Хятадын компаниуд олон улсын зах зээлд асар их нөлөө үзүүлж байгааг онцолжээ. 18-24 насны оролоцгчдын 65.8 хувь нь Франц улс Хятадаас хэрэгжүүлж буй олон улсын хамтын ажиллагааны төслүүдэд идэвхтэй оролцож байгаад баяртай байна гэв.




Санал асуулгад оролцогчдын 71.7 хувь нь Хятад Францын харилцааг дэлхийн хоёр талын чухал харилцааны нэг гэв. Үүнд, 65.1 хувь нь Хятад, Франц олон улсын талаар нягт хамтран ажиллах нь дэлхийн энх тайван, хөгжлийг ахиулахад тустай гэжээ. 


Мөн 18.5 хувь нь Хятад, Францын зөрчил маргаан нийтлэг ашиг сонирхлоос давж байна гэж үзсэн бол үүнээс хоёр дахин олон хүн Хятад, Францын нийтлэг ашиг сонирхол нь санал зөрөлдөөнөөс давж байна гэж хариулжээ. 

Санал асуулга нь Францын хүн амын насны ангилал бүрт чиглэсэн түүвэрчилсэн судалгаа гэнэ. 


Г.Бямба