Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын шийдвэр өнгөрсөн тавдугаар сарын 15-аас хэрэгжиж байгаа билээ. Уг шийдвэрийн хэрэгжилтэнд нийслэлийн Цагдаагийн газраас 36 өндөрлөг цэгүүдэд болон шалган нэвтрүүлэх товчоонд хяналт тавьж ажиллаж байна.
Нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн “Аравдугаар сарын 04-ний өдрөөс хойш түүхий нүүрстэй холбоотой 188 зөрчил илрүүлж 503,9 тонн нүүрсийг холбогдох байгууллагуудад шилжүүлэн ажиллаж байна” гэлээ.
	Мөн Улаанбаатар хотод түүхий нүүрс нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа талаар дуулгалаа. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн  тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгох аж.
 Бямба - 11 сарын 01,
                        2025
                        Бямба - 11 сарын 01,
                        2025 
                                
Сэтгэгдэл0
Улаанбаатар хот утаагүй сайхан байна Бүх утаа гэр хорооллоос гардаг байж Түүхий нүүрсийг тас хорьсноор утаа багаслаа Зөвийг дэмжие Нийт ард иргэдийн эрүүл мэндийн сайн сайхны дэргэд гэр хорооллын хэдэн орк даарах нь хамаагүй дээр зүйл юм Энэ жил эмийн сангаас ханиадны эм маск ерөөсөө гүйхгүй байгаа нь утаа ямар их хор уршиг тарьж байсны баталгаа Урд жилүүдэд бүх эмнэлгүүд ханиад хатгаа багтраа астам харшил хордлогоор өвдсөн хүмүүс пиг чихээтэй байдаг байв Өнөөдөр хов хоосон байна Утааны хор эрс багасчээ
Утааг эрс багасгасан У.Хүрэлсүх, болон ЗГ-т нь баяр хүргэе.