sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы ачааны машин үйлдвэрлэгч “Mitsubishi Fuso Truck and Bus” компани жолоочийн "сохор бүсийг" арилгах төхөөрөмж бүхий ачааны машинаа танилцуулжээ.
Энэхүү машин нь урд болон зорчигчийн талын аль алинд мэдрэгчтэй байна. Иймээс жолооч эргэх дохио өгсөн юм уу эргэж эхлэх үед ойр орчимд нь дугуйтай хүн, явган зорчигч байвал дохио дугарна. Түүнчлэн систем мөргөлдөөн болох гэж буйг урьдчилан тогтоовол тоормосыг ажиллуулах боломжтой байна.
Японд ийм төхөөрөмж бүхий ачааны машин анх удаа худалдаанд гарч буйг тус улсын Тээврийн яам мэдээлжээ.
Японы Ачааны машины холбооны мэдээлснээр, өнгөрсөн онд ачааны машин замын уулзвар дээр явган зорчигчийг мөргөсний улмаас хүний амь нас эрсэдсэн 51 осол гарчээ. Тэдгээр ослын гуравны нэгээс илүү хувь нь тээврийн хэрэгсэл зүүн эргэх үед гарсан байна.  
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг