sonin.mn
Энэ удаагийн зочноор холын Cyдaн Улсаас нэгэн жаал хүүг урьж 3ХЖШ-ын ЭДАХ-ээр дамжуулан Судан дахь цэргийн багийн алба хаагчдаараа "гүүр" хийж ярилцлаа. Техник технологи өндөр хөгжсөн өнөө үед амьдарч байгаадаа талархаад баршгүй. Хаа холын Афрuк тuвтэй xopмын дотор холбогдож хөөрхөн судан хүүтэй биесээ харан Монгол, англиар ярина гэдэг итгэмээргүй.
 
Сайн байна уу? Хоёулаа танилцъя, Чамайг хэн гэдэг вэ?
 
-Сайн байна уу? Намайг Босс гэдэг.
 
Ямар гоё нэртэй юм бэ. Том болоод нэр шигээ босс болох нь ээ.
 
-Тэгнэ. Босс болно.
 
Чи хэд дүгээр ангид сурдаг вэ?
 
-Би 5 дугаар ангид сурдаг.
 
Онц сурдаг уу?
 
-Тийм. Онц сурдаг.
 
Чи Монгол хэлийг яаж ийм сайн сурсан юм бэ?
 
-Миний Монгол найз Баатархүү англиар ярьж байгаад зааж өгсөн юм.  Би Англи, Монгол, Араб хэл мэднэ.
 
Мундаг юм аа. Монгол найз Баатархүү нь одоо хаана байгаа вэ?
 
-Одоо Монголд байгаа. Чамаас юм асуучих уу?
 
Тэг л дээ. Бололгүй яах вэ.
 
-Чамайг хэн гэдэг вэ?
 
Намайг 3улаа гэдэг.
 
-Гоё нэр байна. 
 
Боссоо чи хэдэн Монгол найзтай вэ? Монгол найзуудынхаа юу гэж боддог вэ?
 
-Сайн хүмүүс. Надад зөндөө Монгол найз байгаа. Баяраа, Мөнхбаяр гээд.
 
 Чи Монголд ирэхийг мөрөөддөг үү?
 
-Монголд очно. Монголын тухай жоохон мэднэ.
 
 Юу мэддэг юм бэ?
 
-Цас. Цac цагаан өнгөтэй. Бас цагаан сарыг мэднэ. Монгол цагаан сарыг би харсан.
 
Монгол цэргүүд чамд бэлэг өгдөг үү?
 
-Өгдөг. Зөндөө гоё бэлэг өгдөг.
 
Хамгийн гоё нь, ямар бэлэг байсан бэ?
 
-Утас.
 
Утас уу?
 
-Тийм, Надад утас бэлэглэсэн байхгүй юу.
 
Чи хэдүүлээ амьдардаг вэ?
 
-Наймуулаа. Хоёр ах, гурван дүүтэй. Аав ээж маань НYБ-д ажилладаг.
 
Босс том болоод ямар мэргэжилтэй болох вэ?
 
-Би Америк явна. Америкт очоод гоё амьдарна.
 
Одоо муухай амьдарч байгаа юм уу? 
 
-Манайд одоо муухай байна. Хүмүүсийг алаад дайн болж байгаа.
 
Америкт очоод юу хийх юм бэ?
 
-3өндөө ажил байгаа.
 
Тэнд очихоор том  болоод  эхнэр  хүүхэдтэй болоход хэцүү биш үү?
 
-Мөнгөөр авчихна. Мөнгө байхгүй бол үхрээр авчихна. Нэг эхнэрийг 60 үхрээр авна.
 
Чи Америк явж байснаас Монголд ирж амьдарвал яасан юм бэ? Энд Баатархүү найз чинь байгаа…
 
-Монголд над шиг хар xүмүүc байхгүй шүү дээ. 
 
Байгаа, чам шиг хар хүмүүс англи хэл заагаад амьдардаг...
 
-Тийм үү.
 
Монгол цэргүүдтэй найзлахад ямар байдаг вэ?
 
-Монгол цэргүүд гоё ааштай. Бас манайхыг хамгаалдаг. Чи одоо Монголд байгаа юм уу?
 
Тийм ээ.
 
-Суданд ирэхгүй юм уу? 
 
Очно оо. Чи намайг тосож аваарай...
 
-Монбатт хэдээр ирэх вэ? Чамайг ирвэл гэртээ уриад хоол хийж өгнө
 
Чи хоол хийж чаддаг юм уу?
 
-Чаддаг. Хоол хийх юу байсан юм бэ. Амархан, Бууз хийнэ
 
Хичээлээ тараад юу хийдэг вэ?
 
-Бөмбөгөөр тоглодог. Ээж аавдаа тусалдаг.
 
Монгол цэргүүд нутагруугаа бүр мөсөн буцчихвал чамд ямар байх вэ? 
 
-Муухай. Өөр хүмүүс биднийг хамгаалахгүй. Би тэгэхээр айна. Би монгол цэргүүдэд хайртай.
 
Надаас асууж сонирхох юм байна уу?
 
-Танай хүүхэд хэдэн настай юм бэ?
 
15 настай.
 
-Өө том юм байна,
 
Удахгүй цэрэгт явна. Чи цэрэгт явах уу?
 
-Явахгүй, Цэрэг муухай.
 
Яагаад?
 
-Maнай цэрэг муухай. Хаашаа ч хамаагүй явдаг. Цалин хангамж муу, ер нь л төвөгтэй муухай.
 
Чиний хамгийн дуртай баяр юу вэ?
 
-Тусгаар тогтнолын баяртаа дуртай. Yзэх юм ихтэй гоё байдаг. За за миний хичээлийн цаг боллоо.
 
За их баярлалаа. Монголд заавал ирээрэй.
 
-Тэгнэ ээ. Баяртай
 
Хэвлүүхэн, хэрсүүхэн яриатай Босс бид хоёрын ярuа энд хүрээд өндөрлөв. Түүний жинхэнэ нэрийг Mal Riek Thur гэдэг. Монголоор  орчуулбал энхтайван гэсэн утгатай аж. Түүний нэрийн утга, бэлгэдэл биеллээ олж холын Суданд энхтайван цаг ирж хүү Америкт биш эх орондоо үхрээр биш хайраар гэр бүл зохиож сайхан амьдрах
болтугай,
 
 
Дэд хурандаа Х.Ганзул
Эх сурвалж: "Соёмбо" сонин