sonin.mn

УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлаад 6 хонож байна. Тэд өнөөдөр өглөө сая эрүүл мэндийн үзлэгт оржээ.

Гишүүдийн бүгдийнх нь цусны даралт нэмэгдэж, жин буурсан байна гэдгийг эмч онцлон анхааруулав.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь хамгийн их буюу 3кг, С.Ганбаатар 2.5кг-аар жингээ хаяжээ. Бусад гишүүн 1-2 кг турсан байна.

 

Д.Дандархүү