Монголд тулгараад буй өнөөгийн эдийн засгийн хүндрэлийн нэг шийдэл нь ОУВС-гийн хөтөлбөр гэдэгт эдийн засагчид эхнээсээ санал нэгдэж байна.
Тодруулбал тус хөтөлбөрийг эрчимтэй өсч буй ам. долларын ханшийг тогтоох нэг арга зам гэдгийг хэлж буй юм. "Стэнд бай" хөтөлбөр 2009 онд хэрэгжсэнээр ам.долларын ханш тогтворжиж байжээ.
Тухайлбал 1100 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш 2008 оны сүүл үеэс огцом чангарч, 2009 оны гуравдугаар сард 1600 төгрөгт хүрч байв. Харин 2009 оны дөрөвдүгээр сарын эхэнд ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр 10 хоногийн дотор ам.доллар 1400 төгрөг болж буурч, тогтворжсон байна.
Энэ нь Стэндбай хөтөлбөрийн хүрээнд орж ирсэн 200 орчим сая ам.доллар дээр нэмээд Дэлхийн банк, Жайка, Япон, Австралийн засгийн газруудаас орж ирсэн 100 гаруй сая ам. долларын нөлөө гэдгийг ОУВС-гийн тайланд дурджээ.
2009 оны ам.долларын ханшийн үзүүлэлт:

ОУВС-ын хөтөлбөр ханшинд хэрхэн нөлөөлөх вэ?
Энэ удаагийн ОУВС-тай хийж буй хэлцлээр нийт 2 тэрбум ам.долларын асуудлыг ярьж байгаа аж. Тэгвэл төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2380 болсон өнөөгийн нөхцөлд ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжсэнээр ханш 2000-2100 болж буурах боломжтой гэдгийг эдийн засагчид онцолж байна.
Б.Заяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг
Сэтгэгдэл0
Хурдлаач тэгээд
xudlaa, tur zuur namjaad ter orj irsen dollar ni gadagshaa ursaad garax ued daxiad changarna dollar. MAN xarin dollariin orox ursgal nemex ediin zasgiin butsiin suuri bodlogo yavuulbal xeden jiliin daraa togtvorjij magad. buu xuur, buu xuurt, dollaraa tsugluulagtun
чи яасан муу амтай новш вэ. долларын ханш өсөөд байх чамд тийм сайхан байна уу. Долларын ханш цаашид 1300 төгрөг хүртлээ буурна гэсэн өөдрөг бодолтой байгаач.
Erdenebat GED halzan hun 1000 tog bolgon dollariin hansh unagana GED arai uleetsen te
Олон юм хуцаад зовлон тоочоод суулгүй япон европын банкийг оруулж ир. Гадаадын банк орж ирснээр их хэмжээний доллар валют орж ирнэ. Валютын ханш долларын ханш ч буурах болно. Гадаадын банк орж ирэх нь хөрөнгө оруулагч нарыг оруулж ирсэнтэй ялгаа байхгүй. Та нарыг эдийн засгийг өсгөхийг харж хүлээсээр суух юм бол нөгөө бухын доодохыг харж үнэг турж үхнэ гэгч болох байлгүй.
хэд хэдэн орны банк оруулж ирэх хэгэтэй. Банкны монополоос болж их зүйл цэгцрэхгүй байна
Япон европын банкийг оруулж ир гэж хэлээд бгаа энэ хүний зөв шүү дээ !!!! Гаднын банк гэхээр л хятадын банк гэхийм ???? Наад $ чинь 4 сарын дотор 500 аад төг р зарим үед хоногт 20-30 төг р өссөр бгаад 2400 давчлаааааа шдээ !!! Ченжүүдэд дөрлүүлсэн новшнууд !!! Эсхүл ченжүүдтэй монгол банк нь хамтраад ченжлээд бгаам уууууууу?????????
МБ бол эзэнгүй айл - хенде хох буюу бүдүүн гэдэстэй бор халзанууд. Бүтцийн өөрчлөлт хийж орон тоогоо цөөл. ноён дойлуур мандтугай.
mb g tatan buulga, ednii zardal gej yamaan deer temeenii garz
oilgomjtoi usnuu . importiin bvteegdhvvnees tatgalzatsgaa.
opshorchidiim mungiig oruulj ireh hergtei bn
Япон болон европын банкуудыг оруулаад ирвэл их хэмжээний доллар валют ирж ирнэ. Долларын ханш ч буурна.
Би нэг тэнэг юм боддог юм. Төр бэхжиж, иргэд хөгжиж улс шиг улс болоогүй байна. Ийм нөхцөлд аятай тухтай орчин бүрдэх тутам тусгаар тогтнол бүх оёоосооро задарч бусдын эрхшээлд далд хэлбэрээр орно. Жишээ нь гадны банкууд орж ирэхэд олон эерэг зүйл дагалдах авч түүнээс илүү сөрөг зүйл дагуулах болно. Бүх бизнес гаднын мэдэлд очно. Монгол чээнжүүд бүгдээрээ маш бага хүүтэй том том зээл аваад түрийвчээ түнтийлгэх юм гэнээ. Ёстой гайгүй байлгүй. Үндэсний валют үндсэндээ хэрэггүй болно. Ингэснээр ямарч технологи үйлдвэрлэл бизнесгүй нүцгэн монгол дэлхийн тайзан дээр нүцгэнээрээ гарч нийтийн өмч болон ноолуулах болнодоо. Хир хэмжээндээ таарсан зорилт тавьж аливаа өөрчлөлтийг бодлотой аажим алхам алхмаар хийхгүй бол эргэлт буцалтгүй сүйрэлд орох болно. 1. Биднийг хэн ч өрөвдөхгүй гэдгийг ойлго. 2. тэнэг хүн өөрийгөө ч өрөвдөх чадваргүй гэдгийг ойлго.
2000 bolgoj bolno l doo, 2000 deer dollar darsan hms 2100, 2200 deer zarna shuu dee genet ers buuval
yer ni 1900 deer darsan 500 saya orchim dollar bii