sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /Associated Press/. АНУ-д хууль бусаар оршин сууж байсан Төв Азийн орнуудын 131 иргэнийг Узбекистан улс руу хоёр улсын хооронд байгуулсан гэрээний хүрээнд албадан гаргасан тухай АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яам мэдээлжээ. Эдгээр цагаач нь Узбекистан, Киргиз, Казахстаны иргэд ажээ. Тэднийг өчигдөр буюу лхагва гарагт АНУ-аас нисэх онгоцоор Узбекистанд хүргэсэн байна. 


"Бид аюулгүй байдлаа харилцан бэхжүүлэх, хууль дээдлэх ёсыг сахихын тулд Узбекистантай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ" гэж Дотоод аюулгүй байдлын сайд Кристи Ноэм мэдэгджээ. 


АНУ-д хууль бусаар оршин сууж буй олон сая цагаачийг албадан гаргана гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн юм. Түүний засаг захиргаа дэлхийн баруун тал бөмбөрцгийн гуравдагч орнууд руу цагаачдыг албадан гаргах шинэ чиглэлүүдийг боловсруулсан бөгөөд саяхан Иракийн иргэнийг Руанда руу гаргасан байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг