Хонконг дэлхийн санхүүгийн хямралаас хойш эдийн засгийн хүндрэлтэй анх удаа тулгарч байна. Сүүлийн хэдэн арван жилд болоогүй ширүүн тэмцэл, жагсаал өрнөж байгаа энэ үед хүндрэлээс богино хугацаанд гарах магадлал бага гэж шинжээчид дүгнэлээ. Хонконгийн “Causeway Bay”, “Kowloon” зэрэг аялал, жуулчлалын гол бүсэд тансаг зэрэглэлийн зочид буудал, дэлгүүр, зоогийн газар цагийн хуваариа богиносгож, үйлчлүүлэгчдийн тоо өмнөхөөсөө цөөрөөд байна. Мөн жуулчдын урсгал татарч, нисэх онгоцны буудлуудын хөл хөдөлгөөн багасчээ.

 

Хонконгийн зам тээврийн “MTR" компани гэхэд өнгөрсөн амралтын өдрүүдэд холын зайн бүх тээврээ цуцалсан байна. Үүнээс гадна жижиг, дунд бизнес эрхлэгчдийн итгэлийн индекс наймдугаар сард доод түвшиндээ хүрч дахин буураад байна. II улиралд агшсан Хонконгийн эдийн засаг гуравдугаар улиралд мөн тааруу дүнтэй гарах магадлалтай байна. Мөн дотор экспорт сүүлийн 10 жилийн доод түвшиндээ хүрч буурна гэж Хонконгийн худалдааны хөгжлийн зөвлөл тооцоолжээ.

 

Хонконгийн Засгийн газар үл хөдлөх хөрөнгийн зах зээлээ дэмжихийн тулд уугуул бус оршин суугчдад орон сууц худалдах хязгаарлалтыг дахин авч үзэж магадгүй гэнэ. Хэлэлцэж буй асуудалд шинээр барьсан орон сууцуудыг зөвхөн Хонконгийн байнгын оршин суугчдад худалдах нөхцөл багтжээ. Хэрэв энэ нь албан ёсоор хэрэгжиж эхэлбэл зах зээлд томоохон нөлөө үзүүлэхгүй. Учир нь, сүүлийн жилүүдэд гадаад иргэдийн орон сууцны худалдан авалтын гуйлгээ нийт борлуулалтын дөнгөж нэг хувийг бүрдүүлж ирсэн байна. “UBS Group”-ийн жил тутам танилцуулдаг үл хөдлөх хөрөнгийн хөөсрөлийн индексийн тайланг харвал эдийн засгийн өсөлтийн төлөв тааруу байгаагаас Хонконгийн үл хөдлөх хөрөнгийн үнийн хөөсрөл буурч зах зээл тогтворжсон ч хөөсрөл байсаар байгаа юм.

 

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин