Ардчилсан Намын Онц Их хурал боллоо. Уг хурлаар Ардчилсан Намын "Их Эвсэл" үндэсний хөдөлгөөн гэгчийг байгуулж, генерал Батын Хурцыг 85 хувийн саналаар томилов.
Түүнийг томилсон тогтоолд: "АН-ын үндсэн дүрмийн 73-р зүйлийн 73-ын 1-ын 7 дэхь заалт, 74 дүгээр зүйлийн 74-ийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн тогтоох нь. Нэг. АН-ын Их эвсэл хөдөлгөөнийг байгуулсугай. Хоёр.АН-ын Их эвсэл хөдөлгөөний Ерөнхий Зохицуулагчаар Батын Хурцыг томилсугай. Хөдөлгөөний зорилгыг баруун төвийн үзэл баримтлалтай улс төрийн намуудтай бодлогын нийтлэг асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллахыг Батын Хурцад даалгасугай.
Намын эв нэгдлийг бэхжүүлж, нам доторхи бусад клуб, фракциудтай хамтран ажиллах, нэгдсэн үнэт зүйлийг баримтлан дүрмийн хүрээнд ажиллах. Их эвсэл хөдөлгөөний үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг ханган ажиллахыг зохицуулагч Б.Хурцад даалгасугай.
Энэхүү тогтоолыг АН-ын үндсэн дүрмийн хүрээнд батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй" гэсэн байлаа.
Б.Хурц сонгогдмогцоо хэлсэн үгэндээ: "Итгэл хүлээлгэж, энэхүү хариуцлагатай ажилд намайг түр зуур томилсонд баярлалаа. Яагаад түр зуур гэж хэлэх болов гэхээр энэ хариуцлагатай ажлыг залуучууд маань авах ёстой. Бүгдээрээ хамтдаа зүтгэнэ. Намдаа жинхэнэ шинэчлэлийг авчирна" гэсэн юм.
У.Анударь "
Бямба - 11 сарын 14,
2026
Сэтгэгдэл1
АНУС -ууд ингээд өнгөрлөө. 27,28 оны сонгуульд бүр зайлаасай