sonin.mn
РОМ. /CNN/. Италийн хойд нутгийн Верона хотын ойролцоогоос Ромын эзэнт гүрний үеийн маш сайн хадгалагдсан, гоёмсог, шигтгэмэл шал олдсон гэж тус улсын археологичид мэдээлжээ.
Энэхүү гайхалтай олдворыг Верона хотоос холгүй орших Неграр тосгоноос олжээ. Тухайн газрын орчмоос эртний ордны үлдэгдэл олдсоноос 100 орчим жилийн дараа уг олдворыг олж буй нь энэ юм.
Орон нутгийн эрх баригчдын нийтэлсэн гэрэл зургуудад шалны гоёмсог хээ, өнгөлөг хэсгүүд нь тодорхой харагдаж байсан бөгөөд уг олдвор олон зууны турш маш сайн хадгалагдсан байна.
Шалыг уулархаг бүсийн усан үзмийн талбайн доороос олсон гэж мэргэжилтнүүд мэдээлжээ. Археологичид эртний ордны үлдэгдлийг олон арван жилийн турш хайсан бөгөөд уг барилгын тодорхой байршлыг тогтоох нь тэдний гол зорилго байжээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг