Тайланд улсад болж буй миссийн тэмцээнд өөр орны эмэгтэй Монгол улсыг төлөөлж оролцож байгаа талаар ССАЖЗ-ын сайд Ж.Алдаржавхлан тайлбар хийлээ. Тэрээр энэ үеэрээ: "Монгол улсын иргэн биш хүн Монгол улсыг төлөөлж байна, энэ миссийг хасаж өгөөч гээд Монгол Улсыг төлөөлж асуудлыг тавьсан. Тайландын Соёлын яамнаас Гадаад харилцааны яамаар дамжиж энэ асуудлаа тавина уу гэдэг албан хариу ирсэн. Өчигдөр, уржигдрын байдлаар манай Элчин сайдын яам зохион байгуулагч хүмүүстэй уулзсан.
Уржигдар орой ахин хариу ирсэн байсан. Бид нар судалж байна. Ерөнхийдөө хувь хүмүүс, бизнесийнхэн зохион байгуулж байгаа учраас аль болох цаг хожих ийм байдалтай байгаа.
Монгол Улсын гадаад дахь үйл ажиллагаа ГХЯ-аар дамждаг хуультай. Энэ дээр ГХЯ, Элчин сайдын яамтай байнга хамтарч ажиллаж, мэдээлэл авч байгаа. Элчин сайдын яамны В.Оюугаас ирсэн мэдээллээр Тайландын цагдаагийн байгууллагад хандах асуудлыг тавьж байгаа юм байна лээ. Тэр хүмүүстэй холбогдоход хариу өгч, авсан албан мэдүүлгүүд дандаа бөөрөнхий хариултууд ирж байгаа юм.
Хамгийн сүүлд ирсэн мэйл, албан ёсны бичгийг үзэхэд Монгол дахь тус тэмцээнийг зохион байгуулах эрх бүхий хүмүүстэй нь холбогдож байна гэх мэдээлэл өгсөн байсан. Монголд тийм хүмүүс байхгүй. Цаг хожсон, хууран мэхэлсэн үйлдлүүд хийж байгаа учраас миний хувьд Гадаад хэргийн сайд болон Элчин сайд, орон нутгийн цагдаад хандаач гэсэн хүсэлт илгээсэн байгаа." гэсэн юм.
Х.Цэцэн
Баасан - 10 сарын 09,
2026
Сэтгэгдэл3
Төр засаг сул байгаагийн шинж тэмдэг. Тайланд бодит нүүр царайгаа харуулж бна. Манайх диполмат хариу үзүүлэх л хэрэгтэй.
Төр засаг сул байгаагийн шинж тэмдэг. Тайланд бодит нүүр царайгаа харуулж бна. Манайх диполмат хариу үзүүлэх л хэрэгтэй.
дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч завхай эмс авилгачид хорчид, тэр байтугай алуурчин шургалсан,дахин дахин шургалахыг шунан дурладаг ядаргаатай байгууллагыг тараая !!!!!!!!!!