Монгол Улсын Аварга Д.Сумъяабазар 2023 оны 10-р сард Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас чөлөөлөгдсөнөөсөө хойш улс төрийн хувьд идэвхгүй болсон билээ. Хэдийгээр МАН-ын орон тооны бус нарийн бичгийн даргаар ажиллаж буй гэх боловч намынхаа үйл ажиллагаанд бараг л оролцохоо больжээ. Гэвч саяхнаас тэрээр нийгмийн сүлжээнд маш идэвхтэй болж, тэр бүү хэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүртэл худалдан авсан байна.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөх сонирхолтой аж.
УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Нийслэлийн Засаг дарга хүртэл дэвшин ажилласан түүнд угаасаа л Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөх сонирхол маш хүчтэй байсан гэх. Мэдээж түүнд МАН-аас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломж байхгүй. Иймээс ч түүнд Н.Номтойбаяр тэргүүнтэй "Үндэсний Эвсэл"-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвших хувилбар бий гэнэ.
Гэхдээ энэ нь Н.Номтойбаяр "Үндэсний эвсэл"-ээ МАН-д нэгтгэх, эсэхээс шууд шалтгаалах юм.
Дашрамд дурьдахад УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшиж байсан билээ. Хэрэв Д.Сумъяабазарт "Үндэсний Эвсэл"-ээс Ерөнхийлөгчид нэр дэвшвэл МАН-аас нэр дэвшигч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд ялалт байгуулах магадлал багасах нь тодорхой юм.
Б.Саруул
Даваа - 10 сарын 12,
2026
Сэтгэгдэл1
Сумка маань нэг л явдаггүй ээ, зээ дүү нь сумод бас явдаггүй, аса хаана байгаа нь мэдэгдэхгүй... Еөк болмоор байдаг...