sonin.mn
ТОКИО. /KCNA/. БНАСАУ-ын шинэ Ерөнхий сайдаар Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Док Хун томилогдсон тухай тус улсын цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.
 
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны даргалан явуулсан Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны улс төрийн товчооны хурлын үеэр ийм шийдвэрийг гаргасан байна. Үүнээс өмнө засгийн газрын даргын албан тушаалыг хашиж байсан Ким Жэ Рён Хөдөлмөрийн намын төв хорооны удирдлагад шинэ албан тушаал хашихаар болжээ. 
 
 
Э.Аянзаяа
Эх сурвалж: Монцамэ агентлаг