sonin.mn

Туул 40 настай, эмэгтэй

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг ганц гэр бүлийн асуудал биш нийгмийн асуудал. Энэхүү үзэгдэл нь ниймгийн бүхий л давхарга гэр бүлийн хүрээнд их бага хэмжээгээр байдаг нь нууц биш юм. Үүний эсрэг ажиллаж байгаа хууль хяналтын байгууллага ч гэж алга. Цөөхөн хэдэн үйл ажиллагаагаа явуулж байгаа байгууллагад хандсан ихэнх хүмүүсийг эвлэрэлийн хугацаа гэж эргэж буцаах явдал их гардаг гэсэн.

 

Үнэхээр хүчирхийлэлд өртөж байгаа л бол тэр асуудлыг хугацаа алдалгүй шийддэг байх хэрэгтэй. Мөн хүчирхийлэгчид тооцох хариуцлага өндөр байх. Түүнээс гадна судалгааны төвүүдийг ажиллуулж гэр бүлийн хүчирхийлэл хаана гарч байгааг судалдаг байсан ч болно. Тэгж байж илрүүлнэ, хариуцлага тооцно. Энэ мэтээр эрчимтэй ажиллаж, иргэд өөрийнхөө эрх ашгийн төлөө холбогдох байгууллагуудад хандаж чаддаг ухамсарыг суулгах хэрэгтэй.



Уугантуяа 26 настай, эмэгтэй

Гэр бүлд маргаан байж л байдаг. Гэхдээ маргааны үеэр гэр бүлийн хэн нэгэн гишүүндээ гар хүрнэ, үг хэлээр доромжилно гэдэг бол байж болохгүй зүйл. Хайртай дуртай насан туршдаа хамтдаа амьдарна гэж гэр бүл болчихоод нэгнийгээ байж боломгүй үгээр дайрч давшлах цаашлаад гар хүрэх, бие махбодид нь гэмтэл учруултал зодно гэдэг дэндүү харгис үзэгдэл.

 

Өнөөдөр манайд гэр бүлийн хүрээнд болж байгаа асуудлыг бидэнд хамааралгүй гэж үздэг гажиг тогтолцоо байдаг. Хэн нэгэн хүн, хөрш нь эхнэр, хүүхдээ зодож байхад бид зүгээр л хараад өнгөрдөг. Яаж туслах вэ болиулах вэ гэж бодохоосоо илүүтэй бид хараагүй сонсоогүй мэтээр ханддаг. Гэтэл тухайн цаг үед цагдаагийн байгууллагад хандсан бол олон эмэгтэй, олон хүүхдийг болзошгүй аюулаас хамгаалах ч байсан юм билүү.

 

Цагдаагийн байгууллага нь ч үүнийг гэр бүлийн асуудал мэтээр тоолгүй орхиж болохгүй. Их бага хэмжээгээр хорих, эсвэл нөгөө олон төрийн бус байгууллагууд нь тэдэнд мэдээлэл сургалт, зан үйлийг нь өөрчлөх олон арга хэмжээ, хөтөлбөрүүдээ явуулах хэрэгтэй. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хуульдаа өөрчлөлт оруулах гээд олон шат дараатай арга хэмжээг авахгүй бол манай улс шиг хүчирхийлэл дунд өдөр бүрийг өнгөрүүлж байгаа мянга мянган айл өрх хэд бол хэдэн жил, зуунаар ч байсаар бусармаг үйлдэл давтагдсаар л байх болно.



Эрдэнэбаатар 35 настай, эрэгтэй

Монголын төр засгийн хамгийн их анхаарах статус бол гэр бүл. Гэр бүлийн хүчирхийлэл гэж яриад байдаг яриад байдаг. Тэрхүү гэр бүлийн нэгэн гол гишүүн бол яах аргагүй хүүхэд. Гэтэл өнөөдөр манай орны нийгмийн асуудлуудаас шалтгаалан олон зүйл урган гарч ирж байна. Жишээ нь хүүхэд хүчирхийлэлтэй орчинд өссөнөөрөө ямар хүн болох билээ.

 

Ирээдүйн нэгэн хүчирхийлэгч, дарангуйлагч болон хувирах нь тодорхой. Өнөөдөр бид улс орноо хөгжүүлье. Түүний төлөө мөнгө санхүүгийн асуудлаа шийдвэрлэе, хууль эрхзүйн орчноо сайжруулья гэж янз янзаар яриад л байна. Үнэн хэрэгтээ ирээдүйд тэр бүх зүйлийг ашиглах, зарцуулах, зохицуулах, шийдвэрлэх гол хүч нь гэр бүл. Тэдэндээ зориулсан сургалт, нийгмийн асуудлуудыг нь шийдснээр магадгүй сая нэг хүчирхийлэл багасах байх.

 

Өнөөдрийн нэн тэргүүнд өөрчлөх ёстой зүйл бол хүмүүсийн ухамсар сэтгэхгүй, гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийг хайрлах дээдлэх асуудал юм. Бид өнөөдөр тэдэндээ сайн үлгэр дуурайлал үзүүлж байж бидний ирээдүй гэр бүлдээ хүчирхийлэлгүй, амар амгалан тайван амьдрах болно. Бид хүүхдүүдээ ямар орчинд хүн болгож байна тэд тийм л хүн болж төлөвшинө. Тэднийнхээ ирээдүйг гэрэл гэгээтэй байлгахын тулд бид гэрэл гэгээтэй элэг бүтэн амьдралд өсгөж хүмүүжүүлэх ёстой.



Өсөх-идэр 31 настай, эрэгтэй

Жижиг, сажиг эр эмийн асуудал гээд орхиж болохгүй. Гэр бүлийн хүчирхийлэл гаргахгүйн тулд нийгэм, төр засгаас ямар нэгэн арга хэмжээ авах хэрэгтэй. Сургалт судалгаа, эсвэл залуу гэр бүлийг дэмжих, бие биенээ ойлгоход туслах гэх зэрэг олон зүйлүүдийг хийх шаардлагатай. Одоноос сургуулийн сурагчдад гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээлэл, зөвлөгөө сургалтуудыг оруулах, хаана ямар байгууллагад хандах зэрэг жижиг ч гэсэн олон ажлуудыг хийж болно.

 

Мөн сургуулийн нийгмийн ажилтан, хүүхэдтэй хамгийн ойр байдаг багш сурган хүмүүжүүлэгч, хорооны нийгмийн ажилтан, цагдаа гээд бүгд л энэ асуудалд анхаарлаа хандуулах нь чухал. Хүчирхийлэлд өртөж болзошгүй, хэд хэдэн удаа хүчирхийлэлд өртсөн байдал анзаарагдсан хүүхэд, насанд хүрэгчид, мөн настай хүмүүс ч сүүлийн үед нилээд өртөх болсон тэдгээр хүмүүст түлхүү анхаарал хандуулах хэрэгтэй.

 

Манайхан аливаа зүйлээс урьдчилан сэргийлэх биш дандаа хожимдсон бүх зүйл болоод өнгөрсөн хойно нь нэг ухаардаг. Мөн хүчирхийлэл болж байгаа аливаа газар, үйлдлийг өөрөө таслан зогсооход хүч хүрэхгүй бол хэн нэгний тусламжийг гуйж болно.



Мөнгөнцацрал 27 настай, эмэгтэй

Манай гэр бүлүүдийн дийлэнх хувь нь их бага хэмжээгээр гэр бүлийн хүчирхийлэлтэй амьдарсаар байна. Хүчирхийлэл гэхээр л заавал зоддог байх албагүй шүү дээ. Эдийн засгийн хараат байдал, хүсээгүй бэлгийн харьцаа, хэл амаар байнга доромжлох, бусдаас тусгаарпах гэх мэт олон янз. Гэр бүлийн хүчирхийлэл дотно хүмүүсмйн хооронд үйлдэгддэг болохоор нууцлагдмал байдаг.

 

Бас хэн ч гэсэн би нөхөртөө зодуулаад гээд яриад байхгүй. Гэхдээ ганцхан бүсгүйчүүд энд өртдөг гэвэл өрөөсгөл юм. Нэг удаа хадам ээжээ байнга дарамтлуулдаг нэгэн залуугийн яриаг сонсож байсан юм байна. Хийсэн ажил болоод олж байгаа мөнгийг нь голж гоочмлдог гэнэ. Энэ стресээ эхнэртээ гаргаж элдвээр хэпдэг гэнэ. Хүчирхийллийн эсрэг дахиад л хүчирхийлэл.

 

Энд хамгийн ихээр хохирч байгаа нь хүүхдүүд. Манай улсыг харьцангуй хүйсийн тэгш эрхтэй орон гэдэг. Гэтэл бодит амьдрал дээр хэр байдаг вэ. Гэр бүлийн тэгш эрх гэдэг нь аяга хувааж угаах, хоолоо хамтран хинхээр хязаарлагдахгүй. Маш өргөн утгатай. Үүнийг л тухайн гэр бүл ойлгодог мэдэрдэг болсон нөхцөлд хүйсийн тэгш эрх жинхэнэ утгаараа хэрэгжих байхаа. Түүнээс гэр бүл болсноор нэг нь нөгөөгийнхөө өмч болсон гэсэн үг биш шүү дээ.



Эх сурвалж: "Эрчүүд ба эрүүл мэнд"