sonin.mn

5-р сарын 10-нд Ардчилсан Хүчний Холбооны 4-р их хурал болсон билээ. Энэ үеэр ардчиллын анхдагчдын нэг, жүжигчин Д.Сосорбарам үг хэлэхдээ: "Ардчилсан Нам нэг тал руугаа буюу баруун тал руугаа явж байна. Барууны үзэлтэй байх юм бол байсан шиг бай. Төвийг сахих юм бол хаашаа ч хөдлөхгүй, төөрүү болдог юмаа. Тийм учраас цэвэр барууны үзлээ хамгаалаад явахын тулд зүүний үзүэлтэнгүүдтэй өрсөлдөе. Бид нар Кремлиэс Монголыг аварсан юм. Би өөрөөсөө урвах дургүй хүн. Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, Да.Ганболд гэж гурван хүний тухай, энэ хүмүүсийг магтан дуулж байгаа тухай арван хэдэн телевизээр гаргаж, асар их мөнгө хаядаг лут зүйлийг харлаа.



34 жил мөлжүүллээ. Их мөлжүүртэй, хуйхтай эрчүүд юмаа. Энэ гурван хүнд онцгойлон баяр хүргэнэ.



Амжилт хүснэ. Урт нас, удаан жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Яаж тайван, сайхан унтаж чадаад байдаг юм. Гэтэл нөгөөдүүл нь тайван унтаж чадахгүй, муу юм сэдэж харлуулаад, зураг цуглуулаад, нойргүй ядарч байгаа. Ичгүүргүйгээр хулгай руу явж байна. Энэ хулгайч нар, дээрэмчин тонуулчдыг, харь гүрэнтэй нэгдэж Монголын үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа, Монголын тусгаар тогтнолыг ганхуулах гэж байгаа хүмүүстэй Ардчилсан Нам тууштай тэмцэх ёстой. Монголын үндэсний аюулгүй байдал, Монголын тусгаар тогтнол, эдийн засгийн эрх чөлөө, хувь хүний эрх чөлөө, улстөрийн эрх чөлөө, Монголын ёсзүйн эрх чөлөө, үндэсний эрх чөлөөний эсрэг зогсож байгаа 2 хүн бий. Нэг нь Х.Баттулга, нөгөөх нь Л.Оюун-Эрдэнэ. Энэ хоёрыг Монголын төрөөс зайлуулах юмыг та нар хий. Хамт хий." гэсэн байна.



М.Чой