sonin.mn

“Нэр төр эрхэмсэг амьдрал” ТББ, “Очир фильм” студийнсанаачилгаар, Монгол туургатан ард түмний уламжлал, соѐлынөв, ѐс заншлыг сэргээх, түгээн дэлгэрүүлэх, Монгол улсад өвлийнаялал жуулчлалыг нэмэгдүүлэх зорилгоор МОНГОЛ ТУУРГАТНЫЦАГААН САР- 2013 арга хэмжээг 2013 оны 2-р сарын 13 буюу Шинийн 3-нд Чингисийн хүрээ жуулчны баазад зохионбайгуулахаар боллоо.

 

Тус арга хэмжээг Соѐл, спорт, аялал жуулчлалын яам, NewMedia Group, Хан-Уул дүүргийн Соѐлын Төв,   Монголын ХүүхдийнОрдон хамтран зохион байгуулах бөгөөд Аялал Жуулчлалын Үндэсний Төв, “Аялал жуулчлалын холбоо,21 аймгийн Засаг даргын тамгын газар,Нутгийн зөвлөл, Монгол туургатан ард түмэн, Монгол улсад суугаа гадаадын элчин сайдууд зохион байгуулалттайгаар оролцохоо илэрхийлээд байна. 

 

Арга хэмжээний үеэр Хазара Монгол, Өвөр Монгол, Шинжаан Уйгарын Монгол, Хөхнуурын Монгол, Халимаг, Тува, Буриад зон төлөөлөл хүрэлцэн ирж өөр өөрийнонцлогийг илэрхийлсэн урлагийн тоглолт, өв соѐл, хувцас, эд хэрэглэлийнүзмэрүүдээ дэлгэн танилцуулна. Мөн монгол наадгайн тэмцээн, жуулчидадзориулсан тэмцээн уралдаан, 32 ханатай дэлхийн хамгийн том монгол гэрт хамгийнтом идээ засах, тухайн жилдээ гаргасан амжилтаараа Монгол туургатнууддаахүлээн зөвшөөрөгдсөн нэг хүн Чингис хааны дүрээр мөн амжилт гаргасан 9 хүнийгөрлөг баатаруудын дүрд хувирган урин залах зэрэг сонин содон үйл явлууд болно. Уг арга хэмжээ нь жил бүр уламлал болгон зохиогдох бөгөөд

 

-Монгол туургатан ард түмэн болон үндэстэн ястанууд өөрсдийн өв соѐл,уламжлал, соѐл урлаг, ѐс заншлыг хойч үедээ танилцуулна.

-Устаж үгүй болж байгаа Монгол үндэстний хувцас хэрэглэл, ѐс заншил, дуу,хөгжим, бүжиг зэрэг соѐлын өвийг таниулна.

-Монгол түмний соѐл, ѐс заншлыг дэлхий нийтэд сурталчилна.

-Монгол туургатнууд найзалж нөхөрлөдөг Монгол түмний их баяр болгоно гэсэн зорилтуудыг дэвшүүлж байна.
 
ХЭЗЭЭ: 2013 оны 02- р сарын 13 буюу билгийн тооллын шинийн 3-ны өдөр 11:30цагаас.
 
ХААНА: "Чингисийн хүрээ" жуулчны бааз цогцолборт
 
ОРОЛЦОХ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
 BBC, Bloomberg, AIST, NHK, National Geographic, МҮОНРТВ, Боловсрол суваг ТВ,UBS, MN25, TV5,http://goy.mn ,мөн баримтат кино бүтээгдэнэ.
 
ХОЛБОО БАРИХ

Утас: 8805-5023; 8806-5023; 9908-2654; 9912-7190

https://facebook.com/MongolTuurgatanTsagaanSar

https://www.facebook.com/events/193370537474860