sonin.mn

Ноён сумын сум дундын эмнэлэг, ахмадын хороо хамтран ахмадуудын дунд АХА тэмцээн зохион явуулав. Нийт 40 гаруй ахмад оролцож авхаалж самбаагаа сорьсон уг тэмцээнд Д.Баттулга тэргүүлж, Р.Наранцэцэг, Д.Ганбат нар удаалжээ. Сум дундын эмнэлэгээс цаашид ахмад настнуудынхаа эрүүл мэндэд анхаарч урлаг спортын олон ажил сайн зохион байгуулна гэж уламжилж байлаа.

Тууртан амьтадын судалгаа үнэлгээ хийлээ

Аймгийн Байгаль орчны газар, сумын байгаль хамгаалагч идэвхтэн нар сар бүрийн аравны өдрийн арван цагт тодорхой цэгт  тууртан амьтадын судалгаа хийдэг. Тус сумын байгаль хамгаалагч Т.Болдмаа Ганзагад багийн идэвхтэн байгаль хамсгаалагч О.Цолмон нар  Ганзагад багийн нутагт судалгаа явуулахад цагаан зээр дөрөв, янгир хоёр, бэлчээрийн мал тэмээ 15 судалгаанд тоологдсон байна.

Мөн Ноён уулын идэвхтэн байгаль хамгаалагч Д.Тулгазана “Хөтөл улаан”-ы цэгт ажиглалт судалгаа явуулахад 12 янгир, 14 аргалийг дурангаар буюу ойроос харж тэмдэглэжээ. Уг ажиглалтыг тогтмол идэвхтэй явуулснаар ан амьтны байршлыг тогтоож, хамгаалалтыг сайжруулахад ач холбогдолтой юм.

Орон нутгийн сонинтой боллоо

Ноён сумын ЗДТГазар “Ноён нутгийн мэдээ” нэртэй бэсрэгхэн өнгөт сонингийнхоо анхны дугаарыг уншигчдийнхаа гар дээр хүргэхэд бэлэн болжээ. Сум орон нутагт болж буй мэдээ мэдээлэлийг ард иргэдэд хүргэх зорилготой энэ сонингоо хоёр сар дутамд нэг удаа гаргах зорилт тавьжээ.

“Ус чандмань эрдэнэ” уралдаан

Сумын байгаль хамгаалагчдаас Дэлхийн усны өдрийг  тохиолдуулан ЕБСургуулийн сурагчдын дунд усны ашиг тусыг ойлгуулах, хайрлан хамгаалах үзлийг өсвөр үеийнхэнд төлөвшүүлэх зорилгоор “Ус чандмань эрдэнэ” сэдэвт  зохион бичлэг, гар зургийн уралдаан зарлаж  дүгнэв.

Манай идэвхтэн МСЭ-ийн “Ган үзэгтэн” Д.Тулгазана

Эх сурвалж: "Монгол говь" сонин