Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр “Вилла Борсиг” цогцолборт албан ёсоор угтан авлаа. Холбооны Гадаад хэргийн яамны “Вилла Борсиг” цогцолборт Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүрэлцэн ирэхэд Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр угтан мэндчилэв.
Хоёр улсын төрийн тэргүүн нар дурсгалын зураг татуулж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурлаа.
Угтах ёслолын үеэр Хүндэт харуулын цэргүүд жагсаж, харуулын захирагч айлтгал өргөв. Монгол Улс, ХБНГУ-ын төрийн дуулал үлээвэр найрал хөгжимд эгшиглэсний дараа Ерөнхийлөгч нар Хүндэт харуулын цэргүүдийн өмнүүр алхаж, харуулын тугийн өмнө хүндэтгэл үзүүлэв.
ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр 2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс үүрэгт ажилдаа орсон.
Холбооны Ерөнхийлөгчийг Бундестагийн нийт гишүүд болон муж улсуудын парламентуудаас сонгогдсон Бундестагийн гишүүдийн тоотой тэнцүү тооны төлөөлөгчөөс бүрдэх Холбооны хурлаар 5 жилийн хугацаагаар сонгодог.
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 2008 онд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтоож, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоосон. Монгол Улсаас ХБНГУ-д төрийн тэргүүний түвшинд 1995, 2000, 2012, 2015 онд тус тус айлчлал хийсэн. ХБНГУ-аас Монгол Улсад төрийн тэргүүний түвшинд 1998, 2008, 2015, 2024 онд тус тус айлчилжээ.
Мягмар - 10 сарын 20,
2026
Сэтгэгдэл3
Mongol mini yragslan olon talt olon ylasiin byteen baigyylalt harilzaagaar hamtran hegjih boltygai!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Би энэ хүнд дургүй ч хийж байгаа алхмуудыг хараад ер нь буруу бодож явжээ гэж боддог болсон. Монголчууд айлчилал хийж байж л ойртож хамтран ашигтай ажиллахаас илүү чухал зүйл бол Тусгаар Тогтнолоо 3 дахь Хөршийн Бодлогоороо дамжуулан улам улам лавшруулан хурдан хөгжиж ирж буй хаагдаж байгаа дэлхийн хаалгыг хамтран нээж Аюулгүй амьдрахад сайхан дэлхийгээ хөгжүүлээд явахыг хүсье! Цөөхөн хэдэн сард ч гэсэн сайн яваад улам сайжруулсан Монголыг үлдээгээд яваарай. Таныг буруу ойлгож явснаа уучлал хүч байна.
Германд тусгаар тогтносон Монголоос 100н жилийн өмнө 30 гаруй хүүхдүүд сурс байсны дотор Д Нацагдорж /Оросууд алсан гэдэг/ Буяннэмэх Оросын шалхалтаар Монголын ногоон малгайтнуудын гарт амь үрэгдсэн. Пагамдулам гадаадад дүрвэсэн. Цааш нь бичээрэй Германд Монголчууд талархаж явдаг байх ёстой.