sonin.mn

Орчин үеийн урлагийн чиглэлээр бүтээлээ туурвидаг уран бүтээлч Ж.Анунарантай ярилцлаа. Тэрбээр өвөрмөц шийдэл бүхий зургаараа залууст танигдсан зураач юм.

Багаасаа морь, эмэгтэй хүн зурах дуртай байсан тэрбээр зураач мэргэжлийг сонгосон байна. Улмаар Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэн 2009 онд төгсчээ.

Авьяаслаг зураач бүсгүй маань “Би чамд хайртай” киноны Үрлээгийн дүрээр монголчуудын хайр, хүндэтгэлийг хүлээсэн С.Пүрэвмаагийн охин юм. Жүжигчин бүсгүй охиноо уран бүтээлийн замаа сонгоход нь нөлөөлжээ

-Хүн төрөлхтөний оюун санааны охь болсон урлагийн төрлүүд тасралтгүй хөгжиж байна. Тэдгээр төрлөөс та алийг нь сонгож уран бүтээлээ туурвиж байна вэ?

-Өнөөгийн хэллэгээр орчин цагийн гэх тодотголтой урлагийн чиг хандлага бий болж тэрэнд нэгдэж буй хэсэг бүлэг бүтээлч өөр өөрийн өнцгөөс уг урлагийг хийж бүтээсээр байна. Тэдний нэгэн адил орчин үеийн урлагийн төрлөөр өөрийн концепт санааг тодорхойлж, боловсруулж бүтээл дээ тусгахыг эрмэлзлэг.

-Аливаа бүтээл хүнд хүрэхэд өгүүлэмжээс илүү зургийг амьдруулдаг материал чухал байдаг болов уу. Та ер нь ямар материалыг уран бүтээлдээ түлхүү ашигладаг вэ?

-Мэдээж материал сонголт тухайн өгүүлэмжээ тодотгох үндсэн зүйл мөн. Би өөрийгөө уран бүтээлийн хувьд туршилтын үе дээрээ явж байгаа гэж үздэг. Нэг ёсондоо өөрийгөө хайж байгаа гэж харж байгаа учир олон төрлийн материалыг туршиж, ашиглаж байна. Гэхдээ сүүлийн үед тюль болон даавуу, торгыг уран уран бүтээлдээ ашиглаж байна.

-Бидний дунд зургийг өнгө будгийн зохицол гэсэн ойлголт түгээмэл байдаг. Та ямар өнгөнд дуртай вэ?

-Бүх өнгөнд л өөрийн илэрхийлэл байгаа. Гэхдээ миний хувьд бүтээлдээ сонгож ашиглаж байгаа өнгийг ажиглавал саарал бараан өнгийг түлхүү хэрэглэсэн байдаг. Зарим тод өнгийг түүнд тодотгол болгон оруулах нь ч бий. Харин хувь хүний хувьд гүн хөх, ультрамарин, завсрын өнгийг хэрэглэсэн байдаг.

-Уран бүтээлчид тэр дундаа зураач хүн бүтээлээ яг л хүүхэд шигээ хайрладаг. Танд тийм бүтээл бий юү?

-Хайрлана гэдэг өөрөө сонин ойлголт биз. Бүтээлийг хайрлах үе байдаг. Хайрлана гэхийн хажуугаар бас харамлана гэдэг утга бий байх Харин түүнээс даваад дараагийн бүтээлд өөрийгөө зориулахад өмнөх харамлах сэтгэл үгүй болчихно.

Энэ нь аль хэдийнэ минийх биш тэр бүтээл өөрөө бие даасан, надаас хамааралгүй гэдгийг хэлдэг. Тэгэхээр гарах зүйлийг гаргах л хэрэгтэй. Түүнээс бүгдийг нь хайрлаад явахын нэр биш байх.

-Урлагт дуртай хүний хувьд сонсдог хөгжим чухал байдаг. Таны хувьд?

-Хөгжим хэн нэгэнд нөлөөлөх, автуулах эсвэл өдөөдөг. Хөгжим миний уран бүтээлд нөлөөлөхөөс илүүтэй бүтээх сэдлийг өдөөдөг гэвэл онох байх. Хэрэв би нөлөөнд нь автдаг гэвэл миний дотроос бус харин хөгжимд автсан санааны илрэл гарах байх. Заримдаа нэг дуугаа өдөржин сонсох үе бий.

Хөгжим хүний сэтгэлийг хөдөлгөх хүчтэй. Гэхдээ хөгжмийн үргэлжлэх хугацаа сэтгэл дэх нарийн хөдөлгөөнүүдийг богино хугацаанд өдөөж гаргадаг. Бид хөгжим сонс- соноор богино хугацаанд олон зүйл сийг санагалзаж, шинэ санаа олж, баярлаж эсвэл гунигладаг. Гэхдээ зарим үед хөгжим сонсохоос зайлсхиймээр үе гардаг.

-Урланд тань ямар нэгэн тогтсон хэв маяг бий юү. Ер нь ямар орчинд ажиллах дуртай вэ?

-Тогтсон айхтар хэв маяг байхгүй. Ер нь би ганцаараа урландаа ажиллах дуртай юм уу даа.

-Таны цахим ертөнцөд байрлуулсан үйл хөдлөлийн урлаг буюу “Performance”бичлэгийг үзсэн. Урлагийн энэ төрлийн талаар монголчууд тэр бүр ойлголтгүй байдаг. Ер нь үйл хөдлөлийн урлаг гэж юуг хэлдэг юм бэ?

-Үйл хөдлөлийн урлаг нь бидний адилтган харж байгаачлан бүжиг эсвэл үггүй жүжиг биш юм Бүтээлчээр дамжуулан илэрхийлж байгаа үйлдлээр үзэгчид ямарваа нэг зүйлийг хүртэх, мэдрэх тухай л юм. “Performance” хийж буй уран бүтээлч тодорхой нэг үйлдлийн тусламжтайгаар өөрийн үндсэн санааг гарган илэрхийлдэг.

-Бие даасан үзэсгэлэнгээ гаргаад багагүй хугацаа өнгөрчээ. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ танилцуулна уу?

-Ойрын хугацаанд бие даасан уран бүтээлээ гаргах санаатай шинэ ажлууд хийж эхэлж байна. Миний үндсэн санаа болох өмнөх аж луудад маань дүрслэгддэг ургийн хөгжлийг тодорхойлдог эхо аппаратны үндсэн хэлбэр элемент болж байгаа.

Үүнийг гол элементээ болгон авсан хэвээр ба хэвлий дотор буй амьрал гэсэн санаа бүхий зөвхөн ураг бус амьтдын үр хөв рөлийг тусгасан жижиг хэмжээний ажлууд байх юм.

-Танд хааяа ч гэсэн уран бүтээлээсээ завсарлах бодол төрдөг үү?

-Завсарлах бодол одоохондоо төрөөгүй л байна. Хэрвээ уран бүтээлчид тийм бодол төрвөл завсарлах үе хэрэгтэй байна гэж ойлгоно. Тийм үед завсарлага авах хэрэгтэй.

Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: