Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.07) нэгдсэн хуралдаан 09 цаг 05 минутад хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжий төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг өчигдрийн Төрийн байгуулалтын байнгын хорооны болон Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн. Энэ үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдааны дараа хуралдаж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу хууль тогтоомжийн төслүүдийг зүйл тус бүрээр нь хэлэлцэж дэмжсэн.
Улмаар хуралдаанд оролцсон гишүүдээс зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжигдсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм.
Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй бол хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд гаргаж болно” гэж заасны дагуу хууль тогтоомжийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулахаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан горимын саналаар санал хураалгахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 47 нь буюу 78.3 хувь нь дэмжив.
Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлд 44.2 дахь хэсэгт “Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийн санал хураалтын дүнд үндэслэн эцэслэн батлуулах төслийн хувилбарыг бэлтгэж, нэгдсэн хуралдаан эхлэхээс өмнө гишүүдэд тараасан байна”, мөн зүйлийн 44.2 дахь хэсэгт “Нэгдсэн хуралдаанд хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний олонх дэмжсэн бол хууль эцэслэн баталсанд тооцно” гэж тус тус заасны дагуу Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулахад Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 61 гишүүний 50 нь буюу 82.0 хувь нь дэмжив.
Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай”, “Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцэслэн баталлаа.
Ингээд Улсын Их Хурлын дарга эдгээр хууль тогтоомжийн төслүүдийн эцсийн найруулгыг гишүүдэд уншиж танилцуулсан бөгөөд хууль тогтоомжийн төслүүдийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх юм.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль тогтоомжийн төслүүд батлагдсанаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай, бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болов. Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Хуралдааны үеэр УИХ-ын нэр бүхий гишүүд асуулт асууж, үг хэлснийг хүргэж байна.
Сэтгэгдэл0
Сайн байна, урагшаа
Одоо ажилдаа ороо 1 жилийн дараа явах Баттулгын санаа хэнд ч хэрэггүй. 4 жил ажиллах засгийн газраа өөрөө мэд.
Баттулгатайгаа хамтарч ирэх жил ахин ерөнхийлөгчөөр сонгох хэрэгтэй тэгшээд бүх Э-нүүдийг дарж дархан цолоо мандуул Хурандаа Хүрэлсүх чаднаа
За Ганбаатар шоудаад байхгүй шүү. Оюутолгойн алдааг засаад явах хэрэгтэй Мэдэж байна За
Одоо хэн нь сайд болж, хулгай аийх вэ? гээд л үзэцгээнэ дээ, ккк. УИХ, ЗГ-ын гишүүд бол улс төрийн өндөр албан тушаалтнууд бөгөөд заавал мэргэжлийн байс албагүй, харин тэр агентлагийн дарга нар бол заавал мэргэжлийн ыбайвал зохино...
Эргүү минь, хуйвалдаж болох болохгүйг сайн хий гэж зааж сургаж байдаг тэнэг үү ... Ийм зүйл хэлээд байж л байдаг. Хурандаа гэнэ үү... Энэ Монгол Улс , ямар дайн дажин болж байгаа биш. Наад хүн чинь Еөрнхий сайд. Өөрийн ухаантай баймаар юм.
76 gishuuntei hirnee 60 garui gishuun l huraldaa suuj huuli batlaj baih yum. Ingehed busad gishuud ni haachchihdag yum be. Anhnaasaa l UIH buren bureldhuuneeree huraldaj chadahgui bgaag yu gej oilgoh bolj bnaa. Esvel AN-iin 11 huraldaa suuhgui bgaamuu. Songogchdiin sanal avch gishuun bolchihood namiinhaa, esvel huviin ambitsia bodoj ooriin uzemjeer hurald suudaggui gishuun bgaa bol odoo tsag aldalgui tatah heregtei. Bidend huraldaa suudag, hariutslagatai, olon dahin zasvar oruuldaggui urt nastai, chanartai huuli batlahad idevhitei oroltsdog gishuun heregtei bna.
yag unen
Urd b songogdoj bsan helgui.bolovsrolgui koreelaanuudaa .MCS iin taviuluud bitgii said bolgochihooroi.Eeriin chin nereer mun ch hetsuu uomnuud bn shuu.Bulgantuya.Amartuvshin.J.Enhbayr.Nymdorj .elektrodiin Dorjhand munch medlegtei gedgee haruulj bn iim humuusee demjeerei.tani ner turd ch heregtei.
Орос Хэнтийн Миеэ ноёны бөх хэлгүй Корлеоне хэл ороод хэцүү байгаа ш дээ.Монголчуудыг нутаг нугаар Оюунболдоороо дамжуулж доромжилж байгаа,тал говийн Монголчуудаас Хэрлэнг харамлаж хэцүү байгаа.
Юу ч гэсэн хэдэн яамныхаа нэрийг өөрчлөх байхдаа зайлуул.
Сайд нараа шууд засчихлаа. Дараа нь намын бага хурлаа хийх юм байна. ҮХНӨ-ийг ингэж тайлбарладаг гэнээ. Өөрчлөлтийг дагаж мөрдөж эхлэх хугацааг эмх замбараагүй хийснээс дур зорго давамгайлж эхэллээ. Ганц баталгаа нь Ерөнхийлөгч "тэг" гэсэн аж.
Төв аймгийн хужаа та Монголчуудыг орос Хэнтийтэй хавсарч нутаг нугаар доромжилдогоо битгий мартаарай.
Utgagyi olon yam said nar !!Yyniig xyseegyi shyy ard tymen !!!
Монгол бүтээмж маш муу байна. Энэ олон Яам, агентлаг байлаа гээд хөгжил огт алга. 4 жилийн дараа энэ байран дээрээ л байх юм хийжбайна.
Зүгээр тайвшир.Яарч болохгүй.We are Mongolians.
ganbaatariig songoj bdg odoo zugeer l oortoo onoo tsugluulah baahan hudlaa yum yariad salahgui. medleg ch bhgui boon pop.
Сарангэрэл-г батлан хамгаалахын сайдаар тавих болов уу ? их горьдлоо.. бас гошин урлагын яам бий болох болов уу? гэж их харлаа... байдаггүй шүү.. МАНгарууд...
Энэ Их Хурлын гишүүдээс өөрчлөлт шинэчлэл хүсээд хэрэггүй юм байна. Анхны хуралдаа 16 гишүүн нь ирээгүй гэхээр цаашдаа бол хэцүү л болох юм байна.
Гадаадын иргэний харьятын газрынхаа авилгачдыг цэгцлээрэй дээ МАНгаруудаа