Сонгуулийн өмнө юмны үнэ буурч, сонгуулийн дараа өсдөг үзэгдэл жилийн жилд хэвээр. Дөрвөн жилийн өмнөх энэ өдөр ам.долларын ханш 1.984.44 төгрөгтэй тэнцэж байжээ. Тэгвэл дөрвөн жилийн дотор 843.67 төгрөгөөр өссөн байна. Сонгуулийн өмнө ба дараа тавдугаар сарын 20-ны өдрөөс долдугаар сарын 7-ны өдрийг хүртэл ам.доллар болон шатахуун, мах, хүнсний ногооны үнийг харьцуулсан сурвалжлагаа хүргэе.
Ам.доллар
Монголбанкнаас зарласан ханшаар тавдугаар сарын 20-ны өдрийн байдлаар ам.доллар 2799.88 төгрөгтэй тэнцэж байлаа. Харин өчигдрийн байдлаар ам.доллар 2.828.11 төгрөгтэй тэнцэж байна.
Шатахуун
Тавдугаар сарын 20-ны өдөр нийслэлд шатахууны жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ “А-80” 1350, “Аи-92” 1360, Аи-95 1800, “Дизель түлш” шатахуун түгээх станцуудаар 1790-1890 төгрөгийн үнэтэй байсан. Шатахуун түгээх станцуудаар “Аи-76, 80” 1260-1350 төгрөгийн үнэтэй байна. “Аи-92, 93” шатахуун 1360-1400 төгрөгийн үнэтэй байна. “Аи-95” тавдугаар сарын 20-ны өдөр 2000 төгрөгийн үнэтэй байсан. Түүнээс хойш долдугаар сарын 5-ныг хүртэл тогтмол 1800 төгрөгийн үнэтэй байв. Газ тавдугаар сарын 20-ны өдөр 1020 төгрөгийн үнэтэй байсан ба түүнээс хойш өнөөдрийг хүртэл тогтмол 970 төгрөгийн үнэтэй байв.
Хүнсний ногоо
Тавдугаар сарын 20-нд монгол төмс хүнсний зах, дэлгүүрт 800-1300 төгрөгийн үнэтэй байна. “Хүчит шонхор”, “Хар хорин” захад хамгийн хямд буюу 800, харин хамгийн өндөр үнээр буюу 1300 төгрөгөөр “Таван эрдэнэ” зах худалдаалж байжээ. Монгол лууван 1249-2200 төгрөгийн хооронд байлаа.
Харин өчигдрийн байдлаар Улаанбаатартаа л хамгийн хямд үнээр хүнсний ногоо борлуулдаг “Барс” захын бөөний төвд нэг килограмм монгол төмс 1400-1800 төгрөг. Жаргалантын болон буриад сортын төмс килограмм нь 1800-2000, бөөний үнэ нь 1700-1900 төгрөг байна.Харин дэлгүүрт 1421-2500 төгрөгийн үнэтэй байна. “Номин супер маркет”-д хамгийн хямд буюу 1421, харин хамгийн өндөр үнээр буюу 2500 төгрөгөөр “Меркури” зах худалдаалж байна. Монгол лууван 1879-3000 төгрөгийн үнэтэй байна.
Мах
Тавдугаар сарын 20-нд хонины ястай болон цул мах 8500-10500. Үхрийн ястай болон цул мах 11800-14000 байгаа бол адууны ястай мах 8500-10500, харин ямааны цул болон ястай мах 8000 төгрөг байсан байна. Долдугаар сарын 7-нд хонины ястай болон цул махны 10500-13000. Үхрийн ястай болон цул мах 12800-16000. Адууны ястай 9500-10500, ямааны ястай махны үнэ 8300-8500 төгрөгийн ханүтай байна.
Б.Намуунтамир
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
Сэтгүүлчид яагаад хүний бухимдал үүсгэж худлаа бичдэг байнаа БИ ХҮЧИТ ШОНХОР захаас гуяны цул 12000-р авсан 7-р сахын 8 нд
Баянзүрх зах-өчигдөр Хонь-8500 Үхэр-11500-13500 бна. Буруу мэдээлэл битгий тавь лдаа. Зах , супермаркетыг ялгаж тавь л даа
Меркури зах хаагдаад сар болж байна сэтгүүлчээ хуучин мэдээнийхээ хэдэн тоог өөрчилсөнөөс утгыг нь анхаарсангүй. Меркуригийн газарт Нураагаад өөр барилга барих төлөвлөгөө гарчихсан лав 3 жил барилгаа барина Дахиж хүнсний зах нэхэхгүй гэсэн
Засгийн газар төгрөгийн ханш яагаад сулраад байдгийг бид нарт ингэж ойлгуулдаг. Нэгдүгээрт экспортыг сайн хийгээд байх юм бол доллар орж ирээд байнаа. Бид нар ямар нэгэн юмаа гадагш нь доллараар худалдаад байх юм бол бидний төгрөгийн ханш тогтвортой байнаа гэж хэлдэг. Хоёрдугаарт юу гэж бидний тархийг угаадаг гэхээр гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирээд байх юм бол доллартай болноо төгрөгийн ханш тогтвортой байх болно гэж хэлдэг. Энэ хоёр бол худлаа шүү. Бид нар 30 жил харлаа. Үнэхээр л тэр нь үнэн байсан бол бид нар 30 жил ямар их экспорт ямар их уул уурхайн баялаг бүх зүйлээ гадагш нь зарлаа шүү дээ. Зөндөө доллар орж ирсэн шүү дээ. Тэгээд хаана байна тэр төгрөгийн ханш тогтвортой байгаа нь. Жилээс жилд өдрөөс өдөрт төгрөгийн ханш чинь суларсаар суларсаар одоо монгол төгрөг ямар их сул болж байгаа харцгаа. Тэгэхээр энэ бол худлаа юм байнаа гэдгийг одоо бид нар ойлгох цаг болсон.
Төгрөгийн ханшийг яаж тогтвортой байлгах вэ. Тэр ерөөсөө л маш энгийн арга зам байдаг. Энэ бол экспортыг монгол төгрөгөөр хийх. Энэ юу гэсэн утгатай гэхээр бид нар гадагш нь бүх зүйлээ монгол төгрөгөөрөө зарах ёстой. Тэгж чадах юм бол манай бүтээгдэхүүнийг авахын тулд манай төгрөгийг худалдаж авах хэрэг гарна. Яагаад гэвэл бүх зүйл монгол төгрөгөөр үнэлэгдсэн учраас монгол төгрөгийг худалдаж авахын тулд тэр доллар, юань, рубль бусад гадаад валют орж ирнэ. Тэгэхээр монголчууд монголынхоо баялгийг монгол төгрөгөөр үнэлсэн цагт монгол төгрөг тогтворжиноо. Тэгэхээр мөнгө гэдэг бол тухайн улс орны гаргасан төв банкныхан гаргадаг засгийн газрынхан бас хяналттай тийм бүтээгдэхүүн. Ямар ч улс орон гадаад худалдаандаа өөрийнхөө мөнгөн тэмдэгтийг хэрэглэх юм бол тухайн улс оронд бол маш ашигтай байдаг. Яагаад гэвэл тухайн улс орны хувьд бол тэр гарлагатай зүйл биш байхгүй юу.
Аливаа нэг улс орны ийм хийсвэр зүйлийг бид нар хийсвэр зүйлээр бид нар өөрийнхөө бодит одоо тэр уул уурхайн баялаг мал аж ахуйн түүхий эд үнэт зүйлсээ тухайн улс орны хийсвэр зүйлээр солилцдог байхгүй юу. Тэгэхээр нэг ёсондоо тухайн улс орон маш их хождог, өөрийнхөө валютаар гадаад худалдаагаа хийх юм бол. Монгол улсын валют буюу монгол улсын төгрөгийг нэг ч улс гадаад худалдаандаа ашигладаггүй. Монгол улс экспортоо ч тэр, импортоо ч тэр тухайн гадны хөрөнгө гадны улсуудын мөнгөн тэмдэгтээр хийдэг учраас манай улс орны мөнгөн тэмдэгт ингэж сулраад байдгиймаа. Тэгэхээр энийг одоо бид нар хэзээ ойлгох юм бэ. Хэзээ энийг засахын бэ. Одоо үүнийг хийх улс төрийн нам хүчин гарч ирж хийж хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Бид нар хэдий болтол ингэж бусдад зальдуулж бусдын тоглоом болж явахын бэ тийм биз дээ. Одоо энэ монгол төгрөгийн ханшийг одоо тогтворжуулья л даа.
Монголын хамаг юмаа гадагш зараад экспортлоод л байдаг. Оронд нь тэгээд гадны валют орж ирээд байдаг. Гэтэл монгол төгрөгийг хэнч тоодоггүй хэнч авч хэлэлцдэггүй учраас монгол төгрөгийн ханш унаад байдаг байхгүй юу. Энэ арга зам бол худлаа арга зам. Түр зуурын арга зам. Хамгийн хорлонтой арга зам. Яагаад гэвэл бид бүх юмаа зараад дуусах байхгүй юу. Монгол улс юу ч үгүй үлдэх байхгүй юу. Тэгэхээр энэ экспортоор долларыг олж гадаад валютаа олно монгол төгрөгийн ханшийг тогтвортой байлгана гэвэл худлаа шүү.