“Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар болов. Хөтөлбөр нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, Хүний хөгжлийн, Эдийн засгийн, Ногоон хөгжлийн, Засаглалын, Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогоос бүрдэж байна.
1. КОВИД-19. Дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах онцгой бодлого хэрэгжүүлнэ.
2. Хүний хөгжлийн бодлого. Эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, дундаж давхаргыг тэлнэ. Иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг төлөвлөсөн байна.
3. Эдийн засгийн бодлого. Макро эдийн засгийн орчныг бэхжүүлэх, эдийн засгийн хүндрэлийг дунд хугацаанд даван туулах, тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх ач холбогдолтой салбаруудыг хөгжүүлнэ.
4. Ногоон хөгжлийн бодлого. Байгалийн баялгийг зүй зохистой ашиглаж, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулан, иргэдийн эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Байгаль, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчинд ээлтэй аж ахуй эрхлэх, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлнэ.
5. Засаглалын бодлого. Шударга ёсыг бэхжүүлж, төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлага, дэг журам тогтоон, хүнд суртлыг халж, хууль алагчлалгүй хэрэгждэг байх зарчмыг чанд мөрдүүлэн, иргэдийг амар тайван, аюулгүй амьдрах нөхцөлөөр хангана. Иргэдэд төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор “Цахим Монгол” хөтөлбөр хэрэгжүүлнэ.
6. Нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлого. Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжиж, дэд бүтцийг сайжруулан, Улаанбаатар болон дагуул хотыг оновчтой төлөвлөлт, ухаалаг шийдэл бүхий хот болгоно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засгийн төрөлжилтийг сайжруулж, тэргүүлэх салбаруудыг бодлогоор дэмжин хөгжүүлэх, экспортын өсөлтийг хангах, нэмүү өртөг шингэсэн үйлдвэржилтийн бодлого урт хугацаанд тогтвортой байх суурь зарчимд тулгуурлах юм.
Сэтгэгдэл0
Одоогийн Монголын хүн амын дөрвөн хүн тутмын нэг нь хужаа хятад өвөөтэй гэдгийг дэлхийн генетикийн шинжлэх ухаан судалгаа хийж тогтоосон байна. Мөн манжын шээснүүд ч маш олон болж үржиж байна.МАН-ын намын ихэнх том дарга нар манж-хятадын үлдэгдлүүд мөн.
Хүрэлсүх,Оюун-Эрдэнэ нар манж амбаны үр хүүхдүүд байх маш өндөр магадлалтай байна.
Хүчингээ хийцгээ монголчуудаа.Болохгүй бол Гантулгатай барьц...МАН-арыг нь даах болно шүү.
ард түмний аж амидралыг дээшилүүлэхэд өрх гэр бүлд ямар ажил хийх юм.хамгийн гол зорилго ядуу тарчиг ами зууж бгаа 1сая гаруй хүнээ яааж амидралын сайжруулах уу.танай манийг багаар ни дэмжсэн ядуучууд хот хөдөөгүй эзэнгүй мал шигээ явж бгаатэднийг амжиргаагийн дээшилүүл.тэр идэж ууж бгаа мөнгөө тарааж ядуу байдлаас гаргаж тансаг хэмжээний амидралд оруул.манийн хөтөлбөр гэж орилдоод байсан ядуучууд та нар тэр амласан амлалтийн нэхэж үз дээ.улс орны хөгжил дэвшил бүтээн байгуулалт огт хамаагүй юм шүү.сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрөө ядуучуудад зориулсан амлалт хамгийн чухал.
Ямар л хетелбер гаргах болдоо. 2050 шиг нэг ч монгол егуулбэргуй, хачин юм байх бий ккк!