УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдаанаар 2021 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулав. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайдад хандсан юм.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Төвсийн орлогыг нэмэх боломж бол Оюутолгой
-“Оюутолгой” компанитай байгуулсан, шударга бус гэрээг эргэн харж, сайжруулах ажлыг яаравчлах хэрэгтэй. Өнөөдөр төсвийн орлого, зарлага тэнцэх ёстой. Бид дөрвөн их наяд төгрөгийн алдагдалтай төсвийн тодотгол баталсан. Энэ нь хойч үеэсээ зөвшөөрөлгүйгээр мөнгө дээрэмдэж байна гэсэн үг.
Төсвийн орлогыг нэмэх боломж бол Оюутолгой. Тэдэнтэй хэлэлцээний ширээний ард суух эрхтэй хүн нь Ерөнхий сайд. Тус компани өдөр шөнөгүй 400 тэрбум ам.долларын баялгийг зарж байна. Тэгсэн атлаа АМНАТ-т Оюутолгой тав, Эрдэнэт 16 хувийг төлж байна. Энэ мэт засах зүйл их байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь улсын төсөвтэй мөн холбоотой.
49 хувь хаана яваа вэ. УИХ-аас Засгийн газарт өгсөн чиглэлд 49 хувийг яаралтай эргүүлэн авна гэж заасан. Та бүхэн 49 хувийг эзэмшигчидтэй маргалдаад яваа сураг байна. Төлсөн олон сая ам.доллараа буцаан авсан уу.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх: “Оюутолгой” компанитай хэлэлцээ хийж байна
-УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу бид “Оюутолгой” компанитай хэлэлцээ хийж байна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг улсын мэдэлд авсан. Цаашид тус үйлдвэр 100 хувь улсын мэдэлд байна. Засгийн газар 49 хувийг эзэмшигчидтэй тохирох гэж байна гэсэн мэдээлэл үндэслэлгүй. Ийм зүйл байхгүй. “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг хуулийн байгууллагууд шилжүүлэн авсан.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: Арбитрын шүүхэд байр сууриа хамгаална
-Бид “Рио Тинто” компанийн өмнөх удирдлагуудтай 11 асуудлаар хэлэлцээ хийж байсан. Гэвч тус компанийн удирдлагууд өөрчлөгдсөнийг та бүхэн мэднэ. Удирдлагууд нь солигдох үйл явц ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжлэх юм билээ.
Татварын маргаан Арбитрын шүүх дээр үргэлжилж байна. Бид арбитрын шүүхэд байр сууриа хамгаална. Мөн Европын холбооны шинжээчидтэй хамтран ажиллаж байна. Учир нь мэргэжлийн түвшинд ажиллах шаардлагатай.
Дүгнэлтэд хүрэхэд хагас жил шаардлагатай. Засгийн газрыг төлөөлөн Оюутолгойн ТУЗ-д багтах гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулах зар тавихад 47 өргөдөл хүлээн авсан. Тэдний нэг нь далд уурхайн, нэг нь санхүүгийн, үлдсэн нэг нь олон нийттэй харилцах мэргэжилтэн байх юм. Цаашид “Эрдэнэс Оюутолгой” компанийн чадавхийг сайжруулна. Олон улсын санхүүгийн шинжээчид, уул уурхай, геологийн баг энэ компанид ирж ажиллана. Эрчим хүчний эх үүсвэрийг асуудлаа цэгцлэх шатанд орсон. Мөн “Оюутолгой” компанийн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл” рүү албан бичиг явуулсан. Оюутолгойн хэлэлцээ үргэлжилж байна” гэсэн юм.
“Рио Тинто” компанийн удирдлагуудыг АНУ-ын шүүх яллагдагчаар татжээ
Засгийн газраас Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар парламентад байр сууриа илэрхийлэхтэй зэрэгцэн АНУ-ын Нью-Йорк хотын шүүх “Оюутолгой” төсөлтэй холбоотой асуудлаар “Рио Тинто” компанийн удирдлагуудыг яллагдагчаар татсан мэдээлэл мөн өнгөрсөн баасан гаригт цацагдаж эхлэв. Тодруулбал, тус компанийн гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак, Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат нарыг АНУ-ын Нью-Жерси мужийн оршин суугч Антони Франчи гэгч хүний нэхэмжлэлээр тус улсын Холбооны үнэт цаасны тухай хуулийг зөрчиж, хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгөх замаар зах зээлийн арилжаанд нөлөөлсөн гэх хэрэгт хариуцагчаар татаад байна. Антони Франчи нь 2019 онд “Turquoise Hill Resources” компанийн 167 ам.долларын үнэ бүхий хувьцааг худалдан авсан бөгөөд “Turquoise Hill Resources” болон “Rio Tinto” компани нь 2018 оны долдугаар сараас 2019 оны долдугаар сарыг хүртэлх хугацаанд хөрөнгө оруулагчиддаа худал мэдээлэл өгч, үнийг нь зохиомлоор өсгөсөн хувьцаа зарсан гэж гомдолдоо дурджээ. Ийнхүү байгуулагдсан цагаасаа эхлэн маргаан дагуулж буй “Оюутолгой”-н гэрээтэй холбоотой асуудал олон улсад шалгагдаж байна.
Т.Сайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл0
МАН-ын маанаг царайлсан хулгайчууд мангайж суусаар байгаад бидний өмчийг гадаадуудад сул өгчихлөө.
Оюутолгойн ийм луйврын гэрээг Баярцогт, С.Баяр гээд АН, МАН-ын авилгалчид байгуулж ард түмнээ хохироож, өөрсдөө шоронд сууж байна. ОТ гэрээг цуцлах хэрэгтэй. Харамсалтай нь авилгалчид Арбитрийн шүүхэд Монгол улс ялагдаж бөөн өр төлбөрт орно гэж айлгах аргаар ОТ үргэлжүүлэн явуулж байна.Монголчууд айсаар байгаад ядуурч гуйлгачин болцгоож байна. Тэмцэж ч чадахгүй.
МАН-ын мангайсанцарайтай махан толгойтнууд цээжээ түхийлгэж бөгсөө оцойлгон зогсохоос өөр юу хийж чадах юм..Тэгээд зогсоцгоож байхад нь ацанд нь амбаардах юмсан..
Mahan tolgoituud ta nar chaddhgui.Chaddag hiideg humuusee ta nar shorond hiisen.Tedniiger gargaj ashigla uur y nhgui
Оюун-Эрдэнэ гэгч махан толгойлсон баньд өвөгцүүлээ дууриаж бөгсөө оцойлгон тамирчин тахиа шиг зогсдог болсон нь бодибилдингээр хичээллэдэг болсоных уу эсвэл намайг хошногодож өгөөч гээд байгаа юм уу? Даанч царай муутай дэндүү данхар толгойтойтой баньд юм даа.
ХЭН ГЭДЭГ ЛАЛРУУД ЮУ Ч ГЭЖ УЛИН ХУЦАЦГААСАН ОЮУНЭРДЭНИЙГ ДЭМЖИНЭ ШҮҮҮ...ЛАЛРЫН ЭБИГИЙН ХӨЛСНИЙ ЛАЛРУУДАА....
Рио-тинто мөн өмхий хог фрийдланд ийм зальтай бүх үйл ажиллагаа нь ЦАГ ХОЖИХ,одоо рио тинто СОРЧИЛЖ алт олборлолтоо 46%-р өсгөсөн,аль болох бушуухан зөөгөөд л зөөгөөд л зөөөгөөөд л байх тактиктай,үүнийг нь эхний ээлжинд max-зогсоох,min-саарауулах хэрэгтэй л байна,ХУРДАН АРГА ХЭМЖЭЭ АВААЧ,ХАЙРТ УДИРДАГЧ НАРАА
hurelsuhee oyu tolgoin uil ajillagaag yaraltai zogsooj hilee haa uunii toloo taniig bolon mongol ardiin namiig ard tumen demjseniig buu mart
Оюутолгойн асуудал бол яг одоо яг өнөөдөр авч хэлэлцэх зүйл шүү. гэрээ нэгэнт байгуулагдсан нь үнэн. Тэхдээ хэрвээ улс оронд маань ашиггүй байгаа нь л үнэн бол тэрнийг цуцлах эсэх талаар бүх ард түмний санал асуулт явуулаад ажлыг нь зогсоож, өөр хөрөнгө оруулагч сонгох хэрэгтэй Энэ талаар иргэн бүхэн оролцож, дуу хоолойгоо сонсгох хэрэгтэй Гол нь олон түмний оролцоо чухал.
Юун хагас жил вэ ? Хэнийг цаг хожуулах гээд байгаа юм бэ?