sonin.mn
Нөөцийн махны хоёр дахь удаагийн өргөтгөсөн худалдаа тавдугаар сарын 25-26-нд боллоо. Энэ үеэр худалдан авагчид тийм ч их биш байлаа. Үүнийг нөөцийн мах хүнсний дэлгүүрүүдээр хангалттай өргөн худалдагдаж иргэд тэндээс голдуу махаа авч байгаатай холбож байв.
 
 
Зөвхөн гулуузаар буюу бүхлээр мах авах гэсэн хүмүүс өргөтгөсөн худалдаанд ирж байна хэмээн худалдан борлуулагчид хэлж байлаа. Өргөтгөсөн худалдаа болон хүнсний дэлгүүрүүдээс нөөцийн мах худалдан авч байгаа иргэдээс саналыг сонсоход дийлэнх нь махны амт чанар сайн, дээр нь өргөнөөр худалдаж байгаа нь хүртээмжтэй байна
гэдэгтэй санал нэг байв.
 
 
Ганцхан өөлөх юм нь үйлдвэрийн аргаар боловсруулж байгаа учир яс ихтэй /хэрчилт ингэж хийгддэг учир/ байна гэсэн юм. Нөөцийн мах аль өвөл худалдаанд гарч өнөөдрийг хүртэл зарагдан иргэд их худалдан авч байгаа ч нийт махны борлуулалт, үнэ буурахад төдийлөн нөлөөлөхгүй байгаа.
 
 
Үүнийг хэрэглэгчдийн дийлэнх нь шинэ буюу нойтон мах хэрэглэхийг эрмэлздэгтэй холбож байиа. Тэгээд ч шинэ махны нийлүүлэлт урдынх шигээ шат дамжлага, зардал ихтэй хэвээр байгаа нь үнэ буурахад нөлөөлөхгүй байна.
 
 
Эх сурвалж: "Бизнес таймс" сонин