sonin.mn

2012 оны 4 сарын 2-нд үдээс хойш Өвөр монголын зүүн хэсэгт Найман хошууны Түлээ гацааанд хэдэн зуун хүмүүс оролцсон эсэгүүцлийн жагсаал гарснаар нутгийн иргэд, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарсан байна.Хятадын засгийн газраас санхүүждэг Xing Long Gao хэмээх ойжуулах аж ахуй нутгийн ардуудын эдлэн газарт хууль бусаар халдсанаас үүдэн энэ эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөжээ.


Нийгмийн аюулаас хамгаалах газраас илгээсэн 30 гаруй цагдаагийн машин бүхий 80 гаруй бүрэн зэвсэглэсэн цагдаа нар Түлээ гацаанд ирж, босогчдын балмадаар зодсон байна.Ойжуулах компаний энэхүү хууль бус ажиллагааг эсэргүүцсэн босогчдоос одоогийн байдлаар 22 хүн баривчлагдан 5 хүн хүнд бэртсэн байна.
Xing Long Gao ойжуулах аж ахуйн олон жил хууль бусаар эзэмшиж буй 10.000 га газрын асуудлаар эсэргүүцэл илэрхийлсэн ба өнгөрсөн жилээс ойжуулах ажлыг бүрэн зогсоосон учраас одоо хууль ёсны эзэн нь монголчууд боловч энэ компани хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа гэнэ.


Босогчид улсын бүх шатны хүрээнд тэмцэж, энэхүү маргааныг шийдвэрлэх хууль ёсны гарц эрэлхийлж, орон нутгийн болон өвөр монголын өөрөө засах орны захиргаанд хандаж, өнгөрсөн сард 4 төлөөлгчөө Бээжин рүү илгээн,энэ асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэх арга зам хайсаар иржээ.
Босогчдийн хэлснээр. хошууны захиргаа Бээжин руу өөрсдийн хүмүүсийг илгээж, бидний асуудлыг шийдвэрлэхээр болсон боловч тэд бидэнтэй эргэж холбогдоогүйгээр барахгүй, энэ асуудлыг баривчлах, хүч хэрэглэх замаар шийдэж байна хэмээн хэлжээ.


Босогчдийг толгойлж байсан хүн одоогоор баригдаагүй зугатаж амжсан бөгөөд цагдаа нар гэрт нь орж нэгжлэг хийн, мотоцилкийг нь хураасан байна.
Түүний хэлсэнээр цагдаа нар босогчдийг зэрлэгээр зодож жанчин, эмэгтэйчүүдийг үснээс нь чирж цагдаагийн машинд хийж байсан бөгөөд босогчдийг удирдсан энэ хүний дүү баривчлагдсан 22 хүний дунд байгаа гэнэ. Одоогийн байдлаар 2 айлийн гэр бүлийг баривчлан, бага насны үр хүүхдүүд нь харж хандах хүнгүй байгаа гэнэ.

Эх сурвалж: "Gishuun.mn"