sonin.mn

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрсөн сарын 18-нд хуралдан  Монголын төр, шашны нэрт зүтгэлтэн Ойрадын Галдан бошогт хааны мэндэлсний 370 жилийн ойн баярыг энэ сарын 25-27-ны өдөр Ховд хотноо Баруун бүсийн даншиг наадамтай хамтатган тэмдэглэх тогтоол гаргажээ.

Галдан 1644 онд Дөрвөн Ойрадын Зүүнгар аймгийн хаан Эрдэнэбаатар хунтайжын зургадугаар хөвгүүн болон мэндэлжээ. Галданг төрөхөд Ойрадад их хөл үймээн болж түүнийг Зонховын шавь дүлжин Дагважалцангийн хувилгаанаар өргөмжилжээ. Чингээд 7 наснаас нь Лхас хотноо V Далай ламын дэргэд шавь оруулсан байна. Тэр Төвдөд 20 жил сууж шарын шашны эрдэмд нэвтэрсэн юм. Тэрбээр 20 жилийн нутагтаа ирж, Ойрдын Зүүнгар аймгийн хаан ширээг залгамжилсан төр, шашны төрийн нэрт зүтгэлтэн юм.

Ч.Ариунболд

Эх сурвалж : "Монцамэ" агентлаг