Халимагууд дэлхийн хамгийн зовсон зон түмний нэг билээ.
Торгууд нар /хожим халимаг гэгдсэн/ 1607 онд шинэ газар нутгийг эзэмших их аяндаа гарч, Эрчис мөрнийг уруудан нүүсэн. Чингэхдээ, мөн газар нутгаа тэлж байсан Орос гүрнийхэнтэй тохиолдож, учир байдлаа мэдэлцээд, эвийн, сайн хөршийн гэрээ байгуулсан нь 1609 он.
Оросууд Зүүнгарын хүчирхэг хаант улстай зөрчилдөхийг хүсээгүй тул, ийнхүү эрх тэгш гэрээ байгуулж, торгууд нарын шинэ нутаг орон, эрх ашгийн хүлээн зөвшөөрсөн юм. “Халимагууд Оросын харъяанд орсны 400 жилийн ой” гэх нь буруу юм шүү дээ. Түүхийг гуйвуулж байгаа хэрэг. “Халимаг, оросын ард түмний найрамдлын 400 жилийн ой” гэвэл оночтой.
Зүүнгар улс Урал хүртэл нутагтай байсан бөгөөд, Уралаас Каспийн баруун эрэг хүртэлх нутгийг Халимагийн хаант улс эзэлж, ойрд монголын энэ хоёр ахан дүүс улс хил залгаа оршиж байв. Тиймээс 1637 онд Зүүнгар улсаас Хөх нуурт хийсэн байлдаанд халимагийн цэрэг туслан оролцож байсан. 1640 оны Монгол-Ойрадын цаазыг батлахад халимагийн Далай тайш тэргүүтэй төлөөлөгч нар ирж, Монголын холбооны улсын сүбьект гэдгээ бататган, үзэглэсэн.
Аюуш /Аюк/ хааны үед Халимаг улс хүчирхэгжлийн оргилдоо хүрсэн. I Пётр хаан Аюуш хааны анд нөхөр байсан агаад, Халимагийг чухал холбоотноо гэж тооцдог байв. Орос, Халимаг хоёр холбооцон, нийтийн дайсныхаа эсрэг олоын дайн тулаан хийж байсаан. Халимагийн хүн ам тэр үед 250 мянга байв.
Зүүнгарын хаант улсыг манж нар мөхөөж эхлэхэд, Орос халимагуудаас урвасан юм. “Одоо л Халимагийн хаант улсыг эрхшээлдээ оруулах цаг ирлээ” гэж үзэн, элдвээр дарамтлах болсон. Энэ үед “эх нутаг руугаа буцаж, Зүүнгар улсаа сэргээе” гэх хөдөлгөөн Халимагт бас үүссэн. Ингээд 1771 онд халимагууд буцаж нүүхэд Ижил мөрний наад биеийнхэн нь оролцож, цаад биеийнхэн нь үерээс болоод үлдсэн. Нүүсэн халимагуудтай хасагууд байлдаж, бас олон бэрхшээл тохиолдож, 170 мянган хүнээс ядарч туйлдсан 70 мянга нь үлдээд, арга буюу Манжид дагаар оржээ.
Үлдсэн халимагуудыг Орос гүрэн мэдэлдээ авсан байна. Оросууд халимагуудыг торгуулийн батальон мэтээр дайн тулаан руу тууж, ихэд зүдрээдэг асан. 19-р зууны сүүлчээр 200 мянган халимаг хүн Европод байв.
20-р зууны Иргэний дайн, улаан террор, өлсгөлөн, хэлмэгдүүлэлт, хамтралжуулалт, халимагуудад маш хүндээр туссан.
Дэлхийн 2-р дайнд халимагууд Улаан армийн бүрэлдэхүүнд маш баатарлагаар тулалдаж байв. Гэтэл 1942 оны зун Халимаг Германд эзлэгдэв.
Германчуудад хэрхэн хандах вэ гэсэн асуудал тулгарав. Зөвлөлтийн харгислал, ер нь өнгөрсөн бүх Оросын дарлалд өшиж хорссон хүмүүс байв. Тэр үед Халимагт ажиллаж байсан монголч эрдэмтэн, герман үндэстэн Н.Поппе хэсэг халимагчуудын сонголтод нэлээд нөлөөлсөн гэдэг.
Н.Поппе улс төрөөс хол эрдэмтэн хүн боловч, Зөвлөлтийн гаж буруу нийгмийг ухаарч таньсан, Финландын эсрэг түрэмгий дайнд нь оролцоод үзэл нь бүр ч батажсан нэгэн байлаа. “Герман улс монгол, манж, япон нарыг тэнгэр язгууртай, азийн ари, анд нөхдөө гэж үздэг. Монгол та бүхэнтэй адил хас сүлдтэй нь тохиолдлын хэрэг бус. Хэдэн зууны Оросын дарлал, Сталины яргаллаас салж, эрх чөлөөт Халимаг улсаа байгуулах цаг чинь ирлээ!” гэж тэр ятгажээ.
Түүний зөвлөгөөний дагуу, зөвлөлтийн эсрэг үзэлтэй халимагууд Германы доктор Долл тэргүүтэй төлөөлөгчдийг есөн цагааны бэлэг барьж угтжээ. Энэ нь оккультизм-мистикт автан германчуудад маш өндөр сэтгэгдэл төрүүлсэн аж.
Гитлер ч “Халимагийн чөлөөт улсыг байгуулах эрхийг тэдэнд олго, онцгой ханд, манай холбоотон халимаг цэргүүдийг СС-д ч, Оросын чөлөөлөх армид /РОА/ ч оруулж болохгүй, тусгай арми болго” гэж тушаал буулгажээ. Гэхдээ уг армийн командлагчаар доктор Доллыг түр тавьсан нь тэдгээр халимагуудын дунд дээд офицер байгаагүйтэй холбоотой бололтой.
5000 цэрэгтэй Халимагийн арми вермахтын формыг өмсөж, ханцуйн дээрх “Хальмг морьн цэрг” /ХМЦ/ гэсэн бичээсээрээ ялгарч байв. Энэ арми Халимагийн чөлөөт улсын л аюулгүй байдлыг хангах үүрэг гүйцэтгэж байв. Зөвлөлтийн партизан, тагнуул, хорлон сүйтгэгч, десантчидтай тун ч үр дүнтэй тэмцэж байлаа. Холбоотон армийн статустай, Халимагийн чөлөөт улс ч зөвлөлтийн үетэй зүйрлэшгүй өргөн автономитой байв. Гитлер Халимагийг тусгаар улс гэж мэдэгдсэн ч, чөлөөт автономийн байдалтай байсан л даа.
ККК буюу “Калмукен Кавалерие Корпс”-ын цэргүүд өөрсдийгөө эх орончид, ариун үйл хэрэгтнүүд гэж баттай итгэсэн байв.
1943 онд Герман Халимагаас ухарчээ. ККК ч бас хамт ухрахад хүрсээн. Ингээд Хальмг морьн цэрэг /ХМЦ/-ийнхэн харь нутагт тулалдаж явдаг боллоо. Польш, Югослав зэрэгт Зөвлөлтийн армид ширүүн эсэргүүцэл үзүүлсэн байдаг. Дэлхийн II дайны дараа ихэнх нь Европын орнуудад үлдэж, АНУ руу цагаачилсаан.
Ямар ч ард түмнээс нь Сталиныг эсэргүүцэн, Германы талд орогсод гарсан атал, Сталин бага ард түмнүүдээ устгах төлөвлөгөөг хэрэгжүүлэх аятай шалтаг олдов хэмээн, эхний шатанд “халимаг, чечен, ингуш, карачай, балкар, крымийн татар, герман, түрк, финланд, солонгос гэсэн 10 урвагч ард түмэн гарлаа” гэж тунхаглан, депортаци гээчдээ хамруулж, хүйтэн Сибирь, халуун Дундад Ази зэрэгт тарааж цацан цөлсөн юм.
Тэгэхдээ халимагчуудад онцгой хатуу ханджээ. Тиймээс халимагчууд хамгийн их үхэж үрэгдсэн байдаг.
1943.12.28-нд халимагуудыг малаас дор нөхцөлд, таваарын вагонд чихээд Сибирийн 6 хэсэг рүү цөлсөн.
Тэр үед Чойбалсан халимагуудыг Монголд цөлөхийг хүсэж, “ингэх нь хүн хүчээр дутмаг Монгол улсад социализм байгуулахад их хэрэгтэй байна, хэл ус нэгтэй болохоор ойлголцож, тэднийг хүмүүжүүлэхэд ч тустай байх болно” гэж ятган, Сталиныг том эргэлзээнд оруулж байсан гэдэг. Ер нь Чойбалсангаас ганц авах юм гэвэл панмонголизм байв.
Сталин “Панмонголизм сэргэж магад” гээд халимагуудыг дандаа монгол биш бүс нутагт цөлж, Монголд харин власовчуудыг илгээхээ амласан юм. Гэвч халимагууд монгол бүс нутгуудад зарим газар ойр байсан бөгөөд, Монгол улсаас тусламж хүргэхээр очигсод, буриадын явуул хүмүүс зэрэгтэй уйлан хайлан уулздаг, тус дэм ч авдаг байжээ.
1957 он хүртэл халимагийн тухай юуг ч, нэрийг нь ч дурсахыг Зөвлөлт даяар хориглосон, халимагуудад эх хэлээрээ ярих, соёл уламжлалаа дагахыг нь цаазалчихсан, тэдний бүх эрхийг нь хасчихсан, төлөвлөгөөний дагуу сөнөөж байлаа.
Ж.Бурхинов гэдэг “Ард түмнүүдийг чөлөөлөгч” агуу халимаг хүн депортацийн үнэнийг дэлхий дахинд ойлгуулж, НҮБ удаа дараалан шаардсанаар, цөлөгдсөн ард түмнүүдийн дийлэнх нь өршөөгдөж, буцах эрхтэй болсон юм /крымийн татар, месхетийн түрк, ижилийн герман зэрэг ард түмнүүд 1980-аад оны эцсээр л цөллөгнөөс суллагдсан/.
Өдгөө Хальмг Тангч улс ОХУ-ын эрх тэгш, дээд сүбъект, бие даасан улс гэж явдаг. К.Илюмжинов гэдэг сод удирдагч нь нефтийн асар их нөөцтэй улсаа Дубай болгох, дэлхийн бүх Халимагийг улсдаа цуглуулж жаргаах, Далай ламыг авчирч Шамбалын орныг байгуулах зэрэг их зорилготойгоор ажиллаж байна. Бүрэн тусгаар тогтнолын үзэл санаа ч газар авч буй.
Өнөөдөр Оросын халимагууд 200 гаруй мянга бөгөөд, 20-р зууны гамшгууд байгаагүй бол 800 мянгад хүрэх байсан гэдэг.
Ч.Мөнхбаяр
Сэтгэгдэл0
Сталин монголын тусгаар тогтнолд маш их тус болсон ч гэлээ арай ч германы талд байлдаж байсан халимагуудыг монголтой нийлүүлэх тийм гэнэн тэнэг нь биш баймаарсан. монголд мухар сүсэг газ ар авчээ. Ийм мухар сүсэгийн нэг нь л энэ их энергэтэй их үндэстэн гээд байгаа үзэл юм. Хэрвээ Гумилев монголчуудыг дээд үндэстэн гээд бас бичсэн бол тэр нь бас нэг мухар сүсэг л юм . Монголчууд дэлхийн бусад үндэстнүүдтэй л адил жирийн л нэг хүмүүс билээ. Энд онцгой гэж онцлох гэвэл нүүдлийн соёл , монгол морь гэх мэт хэдэн юм бий. Харин 13-р зуунд Чингис хаан монголд биш хаа холын Африкт төрчихсөн бол африкт л их гүрэн бий болох байсан байхаа. Аан тийм бас монгол морь , нүүдлийн соёл тэнд нь байсан бол. Харин Өнөөдөр одоо цагт саяхан нас барсан сингапурын ерөнхийлөгч Ли Кван юу шиг хүн манай Элбэгд оржийн оронд монголын ерөнхийлөгч байсан бол монголчууд дэлхийн хамгийн баян орон байх байлаа. Үүнтэй адилаар социализнын үед Цэдэнбал даргын оронд ямар нэгэн элбэг дорж юм уу эсвэл сайхан билэг нь байсан бол монгол орон одоогийн банла деш , эсвэл балба шиг л нэн хоцрогдсон улс байх байсан биз ээ. Иймээс их үндэстэн, дээд тэнгэр гаралтай энэ тэр гэж зарим хүмүүс монголчуудаа хошгоруулдаг нь доромжилж байгаа л нэг хэлбэр юм даа. Харин үүний оронд Чингис хаанаа байг гэхэд , Ли кван юу г байг гэхэд ядахдаа Цэдэнбал дарга шиг хэрийн хүнийг яаж элбэг дорж, сайхан билэгийн оронд гаргах вэ гэдэг ээ л бодох хэрэгтэй байна даа. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгийн төрсөн дүү гэдэг сайхан үг байдаг даа. Эх орноо гэсэн сэтгэлтэй ч, Жавхлан бол арай л багад на байх аа.
Halimaguud ni Torguuduud Dorvoduud yum. MGL-s diilenhi ni torguuduud nuuchihsen. Iimees onoodoriin MGLd Hovdod Torguudiin 1,2hon sum uldsen. Nogoo talaas halimaguud Zuungaraas nuusen shaltgaan ni tuhain yed Oirduud mash ih huchirhegjij hun am bolon mal ni bagtahaa baij ehelsen yavdal yum
Halimguud Orosoos urvasan gene. Getel Orsuud bidnii bool baisan shuu dee. Hen ni urvasan um be. Er ni tegvel bid bas hyataduudiin ezen baisan. odoo Hyataduud Mongol urvasan geed baidag. Ovormongolchuud boslogo gargaval bas urvasan gej uzeh uu. Er ni huchind ezerhegdej baigaa bolohoos dagaar orson zuil gej ugui.
Ойрд Монгол ах дүү нар ч гэх шиг нэг Үндэстэн малаа!!! Найрамдлын гэрээ ч гэх шиг эхлээд л уншихаа Болив. Буцаж ирсэн Өөлд, торгууд нарын Өөртөө засах нутаг Хятадын Шинжаанд байдаг. Тэд өөрсдийгөө Бор толгойн монголчууд гэдэг юм.
Choibalsan bol omhii aluurchin hun baisan. Ur udam ni odoo ichij amidraasai!
Халимагууд хэрэггүй ээ. Өөрсдөө Баруун Монголоос их Оросыг бараапана гэж царай алдаж гуйж оччихоод Герман дайрахаар нөгөө газар нутаг тасдаж өгч, ивээлдээ авсан оросуудаасаа урваад шившгээ тариа биз дээ. Сталин Чингис хаан байсан бол эзнээсээ урвасан муусайн лалруудыг бүгдийг нь хүйс тэмтрэх байсан.
таны эцэг өвөг, ээж эмээ чинь хятад хүмүүс байсан уу. Танайхан /зунгаа нар/ монголчуудыг хагалан бутаргасан үйлийн нэг нь халимаг руу нүүсэн монголчууд шүү дээ.
халимагууд малын бэлчээрийн асуудлаас болоод нүүсэн байх. ер нь монголын нутгаас баруун тийш нүүсэн ард түмэн хүн ам, мал нь өсөхийн хэрээр талын бэлчээр их шаарддаг хонины аж ахуйгаас шалтгаалан нүүсэн гэж үздэг
Ингэж хуцаж донгосчихоод өөртөө Панмонгол гэдэг нэр өгчихсөн бх шиг. Чам шиг ийм лаларын худалч хуурамч Панмонгол гэж байдаггүй юм.
Манай эзэн Чингис эзнээ урвасан боолуудыг өчиггүй цаазалдаг байсан.
Чи мал аа, тэгээд монголчуудаа Оросуудад боолчлогдсонгүй гэж зүхээд байгаа юм уу? Чам шиг уулинхайг бодвол баатарлаг ард түмэн. Өнөөдөр ч уулынхан Халимагт халдаггүй юм. Халимгууд аль ч талд нь сайн байлдаж байсан. Дайчин ард түмэн. Чам шиг юм панмонгол гэдэг нэр зүүхээсээ ичиж үх.
оросоосоо урвсан халимагуудыг монголд авчраагүй нь зөв болж дээ.
Саяхан Ажиа гэгээн, Шаливаа гэгээн хоёр монгол уулзах гээд чадалгүй Үгүй танай Халхад хятадууд их бэрх болж гэж байсан. Энд халимгуудын тухай бичмэгц ямар хурдан орж ирж сөрөг б а а с цацаж байгааг харж байна уу? Ийм л болчихоод байгаа юм даа. Тэгээд Хятадууд нь болохоор аугаа торгуудын эх орондоо эргэн ирсэн их нүүдэл гэсэн сэдэвтэй цуврал кино хийгээд Төв телевизийнхээ хятад, монгол, хасаг сувгаар тэр хэлээр нь цацсаар л байдаг. Ирсэн торгуудуудыг бас яаж ч магад гээд Зүүнгарын нутгийн дөрвөн захад тарааж суулгасан. Одоо монголд байгаа нь Булганы торгуудууд. Ховдын амбанд тулган шаардах бичиг хүргэж, Байтагт хасгуудыг дарж, Халх голд эх орноо хамгаалж улсын баатар ч төрж байсан. Өнөө цагт монголын томоохон компаниудыг босгосон байна. Энхийн бүтээн байгуулалтад хүн амтайгаа харьцуулахад хамгийн олон баатартай ястан. Адилхан монголчууд нарт дэлхийн хаанаас ч нэгнээ гэх нь зөв. Энэ торгуудуудыг зөв ашиглаж чадвал Каспийгаас Шинжаан хүртэл их ч нөлөө үзүүлж чадна шүү. Манай торгуудууд айхтар болохоороо Элстэд Увши хааны хөшөөг босгож чадсан л байна билээ дээ. Ер нь торгуудууд хаана ч дайчин. Дотор нь нэг сум хошууд байдаг юм. Яг Хасарын угсааны баатуд элкэний. Тэд ч харин өөрсдийгөө хошууд гэдгийг бараг мартаж байгаа бололтой билээ шүү.
Хо өрлөгийг анх Ижилд очих үед орос ч гэж юу байлаа,хаана ч байлаа гэж хэлж болохоор байсан учраас тэр зэлүүд байсан нутагт суурьшсан.Хэрвээ оросууд урьд нь тэнд амьдарч байсан бол зүгээр очоод нутаглахгүй нь ойлгомжтой.Хожим Орос хил хязгаараа тэлж эзэнт гүрэн болох бодлого явуулж байх үедээ нутгийнхаа хил хязгаарыг сэргийлэхээр казакуудыг зохион байгуулсан юм.Тэд одоогийнхоор бол хилийн отрядын үүрэг гүйцэтгэж дайн болоход цэрэг дайчлан оросын талд байлдах үүрэг хүлээсэн бөгөөд энгийн цагтаа нилээд бие даасан байдалтай байсан.Халимагууд бол казакууд байсан бөгөөд оросын кавказтай хиллэсэн хил дээр хамгаалалт хийж амьдрахаар гэрээ байгуулсан юм билээ.Октябрийн хувьсгал ялсны дараа халимагийн ард түмэн оросын бусад үндэстэн ястнуудтай яг адилхан зовлон амсч хэлмэгдүүлэлт,өлсгөлөн,хядлагыг туулсан.Үүнд өширсөн тэд Рейхийн цэрэг орж ирэхэд нь тэдний талд орсон нь хожмоо маш их зовлон туулах шалтгаан болсон.Ах дүүс маань болохоор тэднийгээ хайрлаж өрөвдөх ч нэгэнт л урвасан болохоор тэдэнд өширсөн Сталиныг үзэн ядах ч бас өрөөсгөл болно.Харин Ард түмэндээ чимэг болон хайрлагдсан,өрлөг жанжин,шалгарсан баатар Х.Чойбалсангийн ийм санал тавьж байсныг олны сонорт хүргэсэн сэтгүүлчид сонслоо.эболадорж шиг худлаа олуулаа болъё гэчихээд хорооогоод байдаггүй ам ажил нь нэг хүн байж дээ.
ХАЛИМАГУУДЫГ НҮҮЛГЭЖ ИРҮҮЛЭХ ТУХАЙД Өлсгөлөнд нэрвэгдсэн Халимагуудыг Монголд нүүлгэж ирүүлэхэд бэлэн байгааг Монголын засгийн газар илэрхийлсэнтэй холбогдуулан Төвийн Гүйцэтгэх Хорооны Халимагийн автономит мужийг өлсгөлөнгөөс аврах төлөөлөгч нөхөр Батушев засгийн газарт хандаж дараах зүйлийг лавлажээ. 1. Халимагуудыг нүүлгэх асуудал эрхэлсэн комисс байгуулагдав уу? 2. Тэдэнд тусламж үзүүлэх үү, үзүүлбэл чухам ямар тусламж үзүүлэх вэ? 3. Халимагуудад тусгайлан нутаг зааж өгөх үү, эсвэл аймгуудаар тараах уу? 4. Нүүж ирсэн халимагуудад хоол хүнс, орон гэрийн тусламж үзүүлэх үү? Нөхөр Батушев шилжин ирэгчид Зүүн гараас гаралтай тул тэдэнд Ховдын хязгаар хамгийн тохиромжтой гэж өөрийн зүгээс үзэж байна. Буриад Монголын өлсгөлөнд туслах хороо өлсгөлөнд нэрвэгдсэн халимагийн ард түмэнд хандив цуглуулах тухай тогтоолыг бүр 1922 оны өвөл гаргасныг дашрамд дурдая. Сэтгүүлч Баатархуягийн нийтлэлд нэлээд хэдэн ийм мэдээ байна. Энэ сайт дээр ч баабар.мн дээр ч гарчээ. Монцамэ. Хураангуй сэтгүүл № 70. 1923 оны хоёрдугаар сарын 28. Лхагва.
Хорлоогийн Чойбалсан Галуу хэрээ дуурайж хөлөө хөлдөөхийн үлгэрээр их гүрэн дуурийж үндэсний асуудал шийддэг хүн болж Хасгуудад аймаг байгуулж өгснөөр монголд бас нэг цаглашгүй том гай хөө болсон юм. Дорнотод очвол бааранд пиво уучхаад заавал хөшөөө рүү шээж байх ёстой шүү. Мартваа. Нураалтай биш. Зүгээр л нохой шиг сарчихад л болно.
Чам шиг юманд зориулсан монгол байна. Муу эрд халдага дараа гэж. Чи халдагаа ийм юманд ашиглах гэж байгаа бол тасдаад хаяихсан чинь дээр дээ. Чамаар шээлгэдэг удирдагч гэж монголд байхгүй.
Ахмад дипломатч Болдын бичсэнийг baabar.mn-ээс олоод уншчихаарай. Казахууд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхэд ямар түүхэн үүрэг гүйцэтгэснийг, яагаад аймаг байгуулах болсныг ойлгох болно.
Ene chin kharin jinkhene khytad uu daa. Odoo bolimoor yum.
100 мянгийг нь баян Өлгийд оруулчвал ч
Хаа газар хэдэн ноёдоос болж жирийн ард иргэд нь зовдог. Газар орны ноёдтой эрх мэдэл булаалдаад л нүүсэн. Одоо ч монголчууд бид хэдэн албан тушаалтнуудыг гэр бүл хамаатан саднаар нь тэжээх гэж зүдэрч байна. Орон бүрийн монголчууд нэгдэгтүн
Choibalsan ch ihiig setgej baisan hun shuu, odoonii toriin tomchuudaas tuunii holiin chigchiid hureh hun durtei amitan alga, Ovor mongoloo negtgeh gej uzeed, Shinjaaniig hyatadaas tasalj avah geed Osman gej hasag luivarching hurtel zevseglej baisan, er n ooriin chadal hureh buhniig hiisen hun. gol aldaa n hasguudiig Mongold oruuldag n tun buruu bolson yum. Hasguudiig ingej or ruu oshiglono gej zuudlee ch ugui biz dee.
Халимгууд 17 дугаар зуунд Эрдэнэбаатархунтайжийн урилгаар Хөх нуурт ирж Халхын Цогт хунтайжийг цохин хядаж Түвдийн шарын шашныг аврахад хамжин тусласан түүхтэй. Халимаг ойрдын хүн нь халх монголчууд шиг биш юм даа. Уул нь халхын боол байх заяаг эзэн Чингис оноож өгсөн юм шүү дээ. Гэтэл их эзний зарлигийг зөрчин эзэн дээдэстэйгээ үе улиран мөчөөрхөн тэмцэж Монголын махыг идэж, тамирыг сульдаахад мөн ч их хувь нэмэр оруулж, манж хятад ялангуяа Оросуудын манай газар нутгийг булаан тэлэхэд тэнгэр мэт тусласан хүмүүс бол ойрдууд юм.
Цогт хунтайж өөрөө Халхын ноёдтой муудалцаж Хөх нуурт очсон. Нарийндаа бол Гүүш хан халхын ноёдын хүсэлтээр Хөх нуурт очсон юм шүү. Төрбайхын Гүүш цол бол халх ойрдыг эвлэрүүлснийхээ төлөө Халхаас авсан цол. Да гүүшир буюу их эелдүүлэгч гэсэн үг. Үнэндээ бол Түшээт ханы хатны ойр төрөл хүн шүү дээ. Хошууд бол Хасарын угсааныхны захирдаг аймаг. Юмны учир мэдэж ярьж бай. Уран зохиол ч ойлгодоггүй амьтан аж, чи.
Тийм шүү. Тэр их тусыг нь Оросууд ч мартаагүй. Социализмын 70 жилийн түүхэнд ойрад л бол тэнэг ч байсан хамаагүй бүх аймгуудад, ялангуяа төв халх аймгуудад томилж, хяналт, матаасны ажлаа хийлгэдэг байсан юм шиг байна лээ. Эртэй сайндаа ч социалист Монголын төрийг дөрвөдүүд бариагүй. Оросууд ачийг нь хариулж байсан нь тэр. Бас бидэнд түүхийг минь худлаа зохиож, 70 жил толгой эргүүлж, эх орончдыг нь урвагчид, урвагчдыг нь эх оронч болгож өгсөн гавъяатай
Ойрд нэр барьсан хулгай нар хэзээний УРВАГЧ нар шүү дүү бүүр түүхээсээ!!!! Ойрдууд тэр Түвдүүдтэй нийлж Цогттайжийг цохисон. Түвдүүдийн тусламжтайгаар. Түүнээс өмнө Тогоон, Эсэн тайш нар Хятадын МИН улсын цэргийн болон бусад тусламжтайгаар Монгол цэргийиг цохиж байсан. Энэ Хулгай нарыг Халхууд нэгэ хэсэг нохойн дөнгөнд нь оруулж, боол заяанд нь байлгаж байгаад бас болхоо байгаад 1680-аад оноос Галдан бошгот гэж Манжийн боол, вассаль хамжлага, нөхөр гарч ирэээд Манжуудтай хуйвалдан Халхыг цохисон түүхтэй. Галдан маш зальтай бас түүхэн нөхцөл таарч Түвдийн далай ламаас Хаан цол аваад, Оросуудаас цахиур буу 3,000 мянгыг тусламжинд аваад, Манжуудаас тагнуулын мэдээ, Манж Хатны хамт аваад Халхыг ганцаардуулан цохисон хүн. Галдан бол Манжийн ЭФҮ, хүргэн хүн шүү дээ. Үнэн хэрэг дээрээ Манжийн вассаль байгаад сүүлдээ Манжуудад хууртагдсанаа мэдээд амиа хоролж үхсэн.!! Нохойн үхэлээр үхсэн. 1920 иод онд Торгуудын Балт ван гэгч Ойрдын улс байгуулан гэж гүйгэд, сүүлдээ Сүх, Чой хоёрт хөөгдөж Шинжаан гараад үхсэн. Дамбийжаа бас Ойрд улс гэж гүйгээд Сүх, Чой, Магсаржав нарын цэргүүдэд алуулсан Бүүр сүүлд, 1930-40 онд Ө.Бадрах З.Шижээ нар бас Ойрдын улс гэж далдаганаж байгаад алуулсан бодит үнэн түүх бий шүү дээ.
Дээрх хүн түүх мэддэггүй хүн бн. Гүүш хаан бол халхуудын хүсэлтээр Цогт тайжыг цохисон юм. Цогт тайж Лигдэн хааныг дэмжсэнээр халхын дотоододоо бас дайн болсон. Засагт хан Алтан хан нар Цогтын эсрэг байлдсан. Хөх нуурт Цогттой байлдахад ар халхаас бас тусалсан. Цогтыг дарж өгсөн болохоор Гүүш хаан цолыг халхууд Гүүш хаанд өгсөн юм. Түүхээ унш.
Монголд цөлөгдсөн бол бүгдий нь буудаж алах бсан биз. Буриадуудыг Чойбалсан яаж хядав даа. Муу Улааны Мангас
Arhind orson hun bi urid ni iim bailaa geed l yrij ugdug chig mongolchuud ali balarsan 13zuunii ue yriad l bugdeeree arhichin boltson ym chig baih ym daa ireeduigee harj yriachee
МОНГОЛД ОРОС ХЯТАДЫН ХУРЛИЙЗУУД МОНГОЛЧУУД НЭГДЭЖ НИЙЛЭХ ВИЙ ГЭЭД Л УЛАЙРАН ДАЙРАХ ЮМ ӨВӨРМОНГОЛЧУУД БУРИАД ХАЛИМАГ РУУ ХУЖАА ОРОС БОЛСОН АВААД ХЭРЭГГҮЙ ЦӨӨХҮҮЛЭЭ САЙХАН АМЬДАРЬЯ Ч ГЭХ ШИГ ЕР НЬ МОНГОЛД ОРОС ХЯТАДЫН ТАГНУУЛ ТУРШУУЛУУД ҮНЭХЭЭР САЙН АЖИЛЛААД ТЭРЧБАЙТУГАЙ АН МАН 2 НАМЫН ТОЛГОЙД САНДААЛЧИХААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ БИД ОЛУУЛАА БОЛЖ УЛСАА ХҮЧТЭЙ БОЛГОНО ГЭДЭГ АЖИЛ ЗОГССОН НЬ ИЙМ Л ШАЛТГААНТАЙ БОЛОЛТОЙ
Choibalsan g muulah hereggui, buryad uud iig Oros uud hyadsang odoo boltol oilgoogui yu? Buryad ch dee... Ehleed Oros uudiig dolooj yaj ovchignoj mongolchuudaa helmegduulj baisan bilee, suuldee zolios bolgoj kommunism aas zugtaj Mongold orj irsen gej Orosuud hyadsan. Amgaev, Renchino geed mongolchuudiig horloj aldag buryad uud oorsdoo suuldee aluulsan.
Sorog comment bichij baigaa humuus bol yah argagui hydadiin tagnuul turshuuluud shuu. Delhii deerhi Mongolchuudiig evlelden negdeh vii gehees aij uheh nee. Yadag um Halimaguud dainii hund hetsuu yed tsoohon hun ardaa avch uldej undes ugsaagaa hamgaalah gesendee l uhaan gargaj Germanii tald orson bna dag. Hytadaas ajilchid avahiin orond ugsaa negt Halimag Buriat Tuvaagaasaa avaasai
Өмнө Халимагт их өлсгөлөн болоход Хүрээнд хэвлэгдэж байсан сонинд Торгууд аймаг дайн дажин, өлсгөлөнд нэрвэгдэж хөөрхий болжээ гэсэн гарчигтай нийтлэл хэвлэгдэж бсан гээд уншсан. Орос улстай харилцаж үндэс угсаа нэгтэй халимагуудыг монголд нүүлгэн шилжүүлж тэнхрүүлэн авах талаар хүсэлт гаргаж бн гээд бичээстэй бсан. Оросууд яагаад ч юм халимагыг монголд нийлүүлэх дургүй бдаг шиг бгаа юм. Зөвшөөрч бгаагүй юм бн лэ. Дараа нь сибирт цөлөгдөөд ирэхээр нь Чойбалсан Сталинд бас л хүсэлт гаргасан байдаг. Бид тэдгээр халимагуудын оросод тэрсэлсэн буруу үзэл санааг залруулан засч хөдөлмөрөөр хүмүүжүүлж авья. Оросын сургагчидын хяналтан дор гүйуэтгэсэн ч болно. Бидэнд бүтээн байгуулалт хийх, мал сүргээ өсгөж 60 саяд хүргэхэд хүн хүч ихээр дутагдаж байгаа бодит байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэлт хэд хэд тавьсан байдаг. Нөгөөх Сталин нь зөвшөөрөөгүй. Чойбалсангийн авах юм нь нармай үзэлтэй хүн байсан гэдэг нь үнэхээр үнэн. Өөрөө ч өвөрлөгч гаралтай байсан болж таараад бгаа. Баруун хил дээр их хүч хаяж тагнуул, судлан тандах үйл ажиллагаа явуулж байсаны цаад шалтгаан нь хилийн цаана байгаа торгууд аймгуудаас урвуулан татаж авах зорилготой бсан юм бнлэ. Хүн ам хэт цөөн байсанаас болж Баян өлгий аймаг гэгдээд байгаа асар том нутаг эзэнгүй байгаад байдаг. Энэ нь Оросын ч тэр Хятадын ч тэр дур тачаалыг хөдөлгөж байсан. Хүн ам өөрийнхөө жамаар өсч иржихийг хүлээнэ гэвэл бүтэхгүй асуудал болно. Ийм байдалтайгаар удах юм бол оросууд ч санаагаа хувиргаж тухайн бүс нутгийг салгаж авах бодолтой болж мэднэ гэж болгоомжилж бсан. Туваг салгаж авсан асуудал саяханы асуудал байсан учраас Чойбалсан дотроо энэ асуудал дээр Сталинд ч итгэхгүй санаа зовж явсан. Энэ нутгийг монголын харьяат хүн амаар дүүргэхэд хамгийн тохиромжтой хүмүүс нь хилийн цаахна ховог сайр, цагаан гол зэрэг газруудаар нутаглаад байгаа торгууд аймаг мөн гэж үзэж тагнуулуудаа илгээж тэдний дотор ухуулан сурталчилах ажил их хийж бсан. Чойбалсан ийм бодлого барих болсоныг хятадууд мэдсэн болохоор торгуудыг монголын хилд ойрхон нутаглахыг хориглож нутгийн зааг тогтоон аль болох шинжааны гүн рүү нутаглуулдаг болгоод манай улсын харьяат Булган голын торгууд ховог сайрын торгууд хоёрын дунд нь цэргийн ангиа байрлуулахын зэрэгцээ хасаг айлуудыг нүүлгэн шилжүүлж хооронд нь завсардуулан холдуудах арга хэмжээ авсан. Ингээд эцсийн дүндээ Шинжаанд үймээн самуун дайн дажин болж Оспаны тэмцэл дарагдаад шинжаан хятадын бүрэлдэхүүн болох нь тодорхой болмогцход нөгөө оруулж авах гээд байсан торгууд нь орж болохгүй болоод наагуур нь суулгасан хасаг айлууд дүрвээд орж ирсэн. Чойбалсангийн хүн ам оруулж авч Баян өлгийд суурьшуулах бодлого бүтэх нь бүтсэн. Гэхдээ гол зорьж байсан торгууд нь орж ирэх биш харин хасаг орж ирэх болж өөрчилөгдсөн чанарын ялгаа гарч орхисон. 50-д оноос хятадтай харилцаа сайн болж хятадууд 40,50 мянгатыг барьж их олон хятадууд орж ирж байх үед Цэдэнбал дарга Мао-д бас хүсэлт тавьж бсан бн лэ. Танай улс бидэнд туслаж бүтээн байгуулалт хийж өгч байгаад бид их баяртай бн. Харин энэ бүтээн байгуулалт хийх ажилчидаа өвөрмонголоос явуулж өгнө үү. Тэгвэл бид хэл ус нэгтэй болохоор ойлголцож ажиллахад дөхөмтэй байгааг харгалзах үзэхийг танаас хүсч бн, гэхэд одоогоор өвөрмонголчууд дотор барилгын ажлын ур мэргэжилтэй хүн байхгүй бн. Бид бүтээн байгуулалтаа хурдан сайн хийхийн тулд мэргэжитэй ажилчдыг ажиллуулах шаардлагатай. Тиймээс таны энэ хүсэлтийг хүлээж авах боломжгүй бн. Бид 2-р ээлжийн ажилчидаа Шандун мужаас татахаар бэлтгэсэн гээд амыг нь хааж орхисон. Манай үе үеийн удирдагчид сайнтай муутай, алдаатай оноотой ч гэсэн эгзэг нь таарвал хилийн гаднах монголчуудаа оруулан авч хүн амаа өсгөх бодол санаа хэнд нь гэсэн байсан л юм билээ. Одоо ч гэсэн байна. Одоогийн Элбэгдорж бас олуулаа больё гэж уриалсан. Чойбалсан, Цэдэнбал, Элбэгдорж 3-ын ялгаа гэвэл хэр хүчин чармайлт тавьж бодитой үйл ажиллагаа хийж байсан бэ гэдэгтээ бгаа. Чойбалсан баруун хилд тагнуулын чиглэлээр их хүч тавьж ажиллаж байсан нь тэнд хилийн гадна байгаа монголчуудаас оруулж бАян өлгийд суурьшуулах бсан. Цэдэнбал ч хэлээд авсан. Мао-тай уулзахдаа өөрт нь хэлж бсан юм бн лэ. Гэтэл Элбэгдоржын хувьд гэвэл нэг сайхан уриалга гаргаад монгол туургатан хүмүүсийг хошгируулж хаячихаад хамгийн түрүүнд Халимаг улсын харьяатаасаа татгалзаад баярлаад гүйгээд ирсэн Цагаанзамыг бүтэн 3 жил дампууруулаад аль ч улсын иргэн биш болгоод буцаасан нь муухай бгаа юм.
Чойбалсан аргагүй панмонгол хүн бж, цэдэнбал ч хэлээд үзсэн л бн. Элбэгдоржийг энэ хоёр хүнтэй харьцуулах ямар ч хэрэггүй шүү. Шал хоосон ам. Тийм уриалга гаргахаар нь өвөрмонголоос ч зөндөө хүмүүс ирсэн гэсн. Тэдний нэг нь иргэншил харьяат авч чадаагүй гсн. Тийм байсан юм бол яах гэж тэгж худлаа юм ярьдаг бн? Ёстой нэг ичих нүүргүй худалч новш.
ХАЛИМАГУУДЫН ЦУСААР МОНГОЛ ЦУС УРСАЖ ЯВАА.
50 жилийн дараа байдал ямар болохыг төсөөлж байна уу? Монголчууд өдрөөс өдөрт хятадуудаас улам их хамааралтай болж байна. Одоо бол нэг өдөр л хятадгүйгээр байж чадах биз. 50 жилийн дараа хятадгүйгээр нэг минут ч байж чадахгүй болно. Өмсдөг оймс гутлаас эхлээд малгай хүртэл бүгд хятадынх, ордог орон бүргэд хаалганаас эхлээд вакуум цонх нь хүртэл бас л бүгд хятадынх. Хятадын нөлөөнөөс гаръя гэвэл дуучин Жавхланг дууриаж гэрт амьдарч, монгол хувцасаа өмсөж, монгол хоолоо л идэх хэрэгтэй. Тэгвэл барилгачин хятад орж ирэхгүй, хятад хувцас орж ирэхгүй, хятад хоол орж ирэхгүй.
ELBEGDORJIIG BUUSNII DARAA HOSHOO HIIGEED HUN BUR SHEEJ BAI BUU MART
түүхийг сайн мэдэхгүй, гэхдээ халимагууд ашигтай талруу урваж шарвасан, өөдгүй юм болов уу гэж бодож бна
Чи аргагүй түүх сайн мэддэггүй хүн бн.
Hoorondoo alalzaad yu ch ugui bolson Oirdiin tasarhai...
Монгол хүмүүсээ Хэн хаана төрж өсөөд яаж яваа нь сонин биш,хэний судсаар ямар үндэстэн ястны цус урсаж байгаа нь ч хамаагүй харин хэний тархинд ямар үзэл бодол байгаа нь л шийдэх асуудалын нэг болоод байгаа одоо цагт Монголыг монголд төрөөд монголд өсөж боловсрол эзэмшисэн монгол яс цустай хэдхэн хүн гадаадынхантай хамсан нийлж дээрэмдэн тонож байхыг мэдсээр өөрсдөө яах учраа олохгүй байж саваагүй нохой сарруу хараад хуцав гэгчээр л юм болж байх юмдаа.
фашистын талд байсан хэн ч байсан өршөөл үзэх эрхгүй Харин Сталин өр зөөлөн хүн байж шүү
saihan bizzee6 Bayar hvrgeye
german xalimagt ireegui
Дэлхийн хаана ч явсан монгол хүн бол монгол шүү дээ.Монгол хүний нэг дутагдал ч гэмээр юм уу, гэм ч гэмээр юм уу нэг зүйл бол хүн амын өсөлт их удаантай үндэстэн юм.Зарим нь тоо томшгүй үржээд байхад монголчууд бахь байдгаараа.Эрчүүд нь чалх муутайгаас болов уу, эхнэрүүд нь цанхаалаад байна уу.Нэгэнт хүн амын тоо цөөн тул эдийн засгийн чадал хүч мөн тэр хирээр дорой буурай.Дэндүү гэмээр асар том Их гүрэн байгуулж явсан болохоор энд тэндгүй будаа тариа шиг цацагдаад үлдсэн.Одоо ойртоё гэхээр өнө удаан хол суугаад ёс заншил, хэл соёлоор холдсон.Хамгийн ойр дотно нь халх,өвөрмонгол хоёр л юм уу даа.Халхтай ойртон,соёлоороо нэгдэх бодит үйл хэрэгт өвөрмонгол сэхээтнүүд хошуучилж байна.Харин манай сэхээтнүүд бүр эсрэгээрээ жүүдүүдтэй ойртох гээд байгаа юм уу хаашаа юм. Золбинтоно гэж үүнийг хэлдэг юм.Сэтгэлгээ яагаад ингэж золбинтов гэхээр үнэт зүйлгүй хүмүүс зөвхөн мөнгөнд мөргөж амьдардаг юм.Золбин нохой бол хэний ч хаяж өгсөн хоолны шавхрууг иддэг бол эзэнтэй нохой зөвхөн эзнийхээ өгсөн хоолыг иддэг юм шүү дээ.Ялгаа байгаа биз.Манай ямар ч академич цолтой "эрдэмтэн" долларын бараа харвал монголоо яаж ч худалдахад бэлэн байна.Тэд түрэг харахаараа бид түрэг гэж гүйгээд, солонгос харахаараа бид солонгос гэж далдаганаад, зарим нь бүүр америкийн индиан ч гэх шиг уянгын халил хийгээд дэрвэж явна.Үндэстнээ хошуучлах ёстой, эрдэмтэй байвал байхаар хэсэг нь ийм гутамшигтай ёс зүйтэй байхаар охид хүүхнүүдийг харьд биеэ үнэллээ гэж шүүмжлэх илүүц биз дээ.Ёс суртахуунгүй үндэстэн сөнөдөг нь зүй тогтол юм.
shalgarsan xoshoi baatar,urlug janjin gevel ix zuv bolno.
Зүүнгарт Обь, Ишим, Эрчис мөрний өмнөд хэсэг багтдаг байсан.
ХАЛИМАГУУД ИХ УРВАМТГАЙ ХҮМҮҮС. ХАЛХ МОНГОЛЧУУДАД АСАР ИХ ГАЙ БОЛЧИХООД ОРОС РУУ ЗУГТСАН..ТЭГЭЭД ОРОСУУДААС БАС УРВАСАН. МОНГОЛД ИРСЭН БОЛ БАС Л НӨГӨӨ ХАЗГАЙ ХЭЛЭЭРЭЭ ЯРИАД, БОСЛОГО ГАРГААД БӨӨН ГАЙ БОЛОХ БАЙСАН. СТАЛИН ЗӨВ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ. УРВАГЧ ХҮМҮҮСИЙГ ЧИНГИС ХААН ӨРШӨӨДӨГГҮЙ БАЙСАН.
Чи ёстой нэг ичдэггүй худалч хүн юм. Торгууд аймаг ижил мөрөн рүү нүүсэн нь халхтай өчүүхэн ч хамаагүй асуудал. Тэр үед Зүүн Монгол болон дөрвөн ойрад гэж 2 улс үүсээд 300-д жил болчихсон байсан. Торгууд нь бид нэгэнт алтан ургийнхан биш тул ойрадыг ээлжилж удирдана гэж Цоростойгоо зөрчилдсөн юм бн лээ. Дайтаж ч мэдэхээр болсон. Цорос Торгууд 2 байлдвал энэ 2 дайнч аймаг ойрад улсыг бүрмөсөн мөхөөх аюултай байсан учраас торгууд нь тэгвэл бид нар явья гээд явчихсан юм бнлээ. Дээрээс нь хүн мал нь өсөөд бэлчээр нутаг нь багталцахгүй болсон үндсэн шалтгаан бас бий. Тэрнээс биш Халхтай бол ямар ч саваагүй асуудал. Торгууд нар нүүж явж халхад асар их гай тарьсан гэнээ. Ямар гай тарьчихсан юм хэлчих? Чи хэлж чадахгүйшд. Харин ч тус болсон. Тэд нүүж яваагүй бол Халх-Манжийн Зүүнгарын эсрэг дайн улам урт хугацаанд үргэлжилж, улам хүнд хэцүү болж бүр л олон монголчууд бие биенээ алж хядах байсан. Тиймээс торгууд нар нүүж явсан нь халхад харин ч их ашигтай завшаантай үйл явдал болсон юм.
Торгуудын нүүсэн асуудал нь халхад ямар ч хамаагүй. Торгуудууд нүүж явсан нь халх нарт ямар ч хохирол учруулаагүй харин ч ашигтай зүйл болсон. Манжийн цэрэг гээд байгаа чинь 80 хувь нь монгол цэрэг үлдсэн нь манж цэрэг ногоон тугийн хятад цэрэг. Ойрадыг дарах гэж манж нар хамгийн хүчтэй байх үедээ халх өвөрмонголтой нийлж байж 100 гаран жилийн дайн байлдаан тэмцэл болж арай гэж дарж авсан. Ойрад дээр торгууд нь нэмэгдсэн бол бүр илүү лай болох байсан. Тэднийг дийлэх үгүй нь ч тодорхойгүй болно. Тэр хэрээр олон монголчуудын цус урсах болно. Тэгэхээр тэд явсан нь сайн болсон юм. Тэхдээ бүгд ч яваагүй. 80 хувь нь яваад 20 хувь нь үлдсэн юм.
Мөөнкий халимаг кавказ уулынхан татаарууд цөөн болохоор нь цөлсөн юм түүнээс биш германд хамгийн их урвасан ард түмэн бол украинчууд тэд бүр харгис цагдаатай байсан гэхдээ тэд 40 сая юм чинь Сталин яаж ч чадаагүй
БИД НЭГ Л МОНГОЛ ГЭЖ НЭРТЭЙ ЯКУТУУД\ САХА УРИАНХАЙ\ МОНГОЛЧИЛБОЛ ЗАХ ХЯЗГААРЫН УРИАНХАЙЧУУД ӨӨРСДИЙГӨӨ МОНГОЛ ГЭЖ ЯРЬЖ ЯВХАД БИД ҮНЭХЭЭР ЖИЖИГ СЭТГЭЖ НЭГ НЭГИЙГЭЭ ЯЛГАВАРЛАН НЭРЛЭЖ БАЙХ ЮМ ДЭЭР НЬ ЭРЛИИЗ ХУРЛИЙЗ ОРОС ХЯТАДЫН СУРТАЛЧИД НЭМЭРЛЭЖ ДУНД НЬ ЗОГСОО ЗАЙГҮЙ ЯС ЧУЛУУДАХ ЮМ БАЙНА ШҮҮ МОНГОЛЧУУДАА
buriad halimag tuva ovoruudtei niilevel ug n saihan yum tgd niiluuleh uu hehehe tsaaduul chin ??????
халимагууд Монголд ирээд хэрэггүй. Оросын интернет сайтуудаар орохоор халхчууд бол манж хужаагийн шээс шүү, бид л жинхэнэ монголчууд гэж хуцсан байдаг. Тэгээд бас Голдан царэн гээд тэнэг нэр хүртэл авчихсан. Бараг л Гондон гэх нь холгүй. Харин хаа очиж өвөрмонголчууд дотор халхчуудад элэгтэй хүмүүс их байдаг.
Дөрвөдүүд эзэлсэн ард түмнийг хүйс тэмтрэн устгадаг байсан, Иймээс л дөрвөдүүдтэй муудалцсан торгуудууд геноцидоос айгаад европын зах хүртэл зугтацгаан нүүсэн, Харин Петр хаан тэднийг казакын довтолгооноос хамгаалж чадвал наанаа амьдарцгаа гэсэн гэдэг. Сүүлд дөрвөдүүд казах , узбек, киргизийн нутгийн ихэнхийг эзлээд хүйс тэмтрэн устгаж эхэлсэн, Зүүн гарын хаант улсын геноцидоос айсан дундад азийн таван станууд Оросод сайн дураараа дагаар орсон байдаг. Үүнийг нь саяхан Путин казахуудад сануулаад авна лээ. Халхууд ч адил Галдан бошигтын геноцидоос айгаад өвөр монгол уруу зугтаж сүүлдээ манжид сайн дураараа дагаар орсон байдаг. Тэгээд манжийн цэрэгт багтаж , манжийн туган дор дөрвөдүүдийг хядаж өшөөгөө авсан гэдэг юм. Нийт 2 сая дөрвөдийг хядсан гэдэг тоо яваад байдаг. Энэ их хядлага өшөө хорсолоос айсан халхын ноедууд хүн алах нь бүү хэл хорхой ч алж болохгүй гэж номлодог шарын шашныг монголд оруулж ирээд хорхой ч алж болохгүй гэцгээдэг болсон гэсэн,. Энэ хорхой ч алж болохгүй гэсээр 2 зуун жил болж байж бүр сүүлдээ хүн ам нь цөөрч бүгд лам болцгоогоод монголчууд устах дээрээ тулж ирсэн гэдэг. Үүнд л санаа нь зовсон халхын ноёдууд бослого гарган 1921 оноос хүвьсгалт монгол үүссэн гэж байгаа. Бид ч бас их хачин түүхтэй улс даа. Байнга л туйлширч байсан байгаа юм. Одоо ардчилал , америк гээд бас л туулшраад байх юм даа.
ZA MON SAIKHAN BULREV EE ,GALDAN BOSHIGTYN GENOCID GEJ YU BAISAN YUM BE ? GALDAN BOSHIGT ,ONDOR GEGEENII ZORCHILDOON TOVD NOM SURCH BAIKH UYEES N ULBAATAI.HOOSON TOLGOITOI GALDAN YAMAGT ONDOR GEGEEND NOMOOR HAYAGDAJ OSORHOJ EHELSEN YUM.YAS YUMAND SHARYN SHASHIN Y GELUGPAAGIIN URSGALYG GALDAN ORUULJ IRSEN BAIKH SHOO.AR HALHAD HARIN ULAANY SHING DEMJDEG BAISAN YUM.ULAANYHAN HARAAL IKH HIIDEG GEED HELIIG N GOZOILGOJ BGAAD ,HAR HELTEI NEGNIIG N HELIIG N TSAVCHDAG BAISAN SHUU DEE....TEGEED HAANAAS CH AVSAN 2 SAYA DORVOD VE ? USEREED ; 900.000 GOHOJ OCHSON BAISAN GEDEG. YAGAAD GEVEL ZUUN GARYN KHAANT ULS KHUN AMYN TOOLLOG HIIDEG BAISAN YUM .JAAHAN HANTAI BURNA SHUU NAIZ AA.TEDNII HAGAS N TARAVGAN TAHLAAR YAVCHISAN SHUU DEE.
геноцид бол монголын түүхэнд байнга байсан зүйл.Гайхаад байх юм байхгүй. Эзэн чингисээс өмнө ч гэсэн Алтан улс 3 жил тутамд цэрэг явуулж хядуулдаг, Чингис өөрөө ч татааруудыг тэрэгний аралтай чацуулж хядсан гэх мэт. Зүүнгар улсын мөхлийн тухайд миний бодлоор гол буруутан нь Амарсанаа ван шиг санагддаг. Хүчирхэг байсан Зүүнгар улс 1751 онд Галданцэрэн хаан өөд болмогц бутарч монгол зангаар ижил хэмжээний ноёдууд хаан болохын төлөө хоорондоо байлдаж эхэлжээ. Хажууханд нь хүчирхэг луу Манж гүрэн анаад байж байхад шүү.Даваач хаан болж ялагдсан Хойдын ван Амарсанаа зугтаад манжийн цэргийг дагуулж анх Зүүнгар руу нэвтэрч Даваачийг унагажээ.Тэгээд өөрөө зүүнгарын хаан болох юм бодтол манжууд яг ш дээ. Хойдын ханаар нь үлдээсэн хэрэг.Ингээд хорсож гомдсон Амарсанаа зүүнгарын ард түмнийг геноцидод хүргэсэн дайнд турхирч хотгойдын Чингүнжавтай үгсэж бослого гаргажээ. Үр дүнд нь ихэнх иргэд нь хядуулж үлдсэн цөөн хэд нь хятадын гүн рүү бусад газруудаар цөлөгджээ.Зүүнгар улс бүрмөсөн устжээ. Хичнээн их уй гашуу, гамшиг зовлон болоо бол. Энэ бол эрх мэдэл булаацалдсан ноёдын тэмцэл юунд хүргэдгийг харуулсан монголын түүхийн гашуун жишээ.Амарсанаа оросын тобольск хотод амьдарч байгаад үхсэн.Тэр хүн юу бодож байсан бол.Манж нарт хараагдсан гэж ярьдаг. Үгүй байх аа . Харин ч манжуудад ерөөгдсөн байх. яагаад гэвэл Зүүнгарын мөхлийг дуудсан хүн. Харин зүүнгарчууддаа хараагдаж сүнс нь хэзээ ч амрахгүйгээр үхсэн байх. Одоогийн манай улс төрчид гудамжны хувьсгалч нар бодмоор юм даа.
AMARSANAAD TIIM HUCH BAIGAAGUI EE . DORJ LAMTAN ZUUN GARYN KHAANY SHIREEG BULAAHAD HARIN CH DAVAACHTAI NIILJ TSOHISON BAIDAG YUM.GALDANGIIN EEJ AMINDARIIN AAV ,MONGOLCHUUDYG TUSGAAR TOGTNOL OO HAMGAAL MANJ CHIN ULSTAI DAITAJ YAVAHAD TSOGT HUNTAIJYG HARVAJ ALSAN BAIDAG YUM.TERNII UILIIN URIIG HOORHIISUUD CH ANSSAN DAA
MAANAG AMARSANAA OOROO MANJIIN TSERGUUDIIG DAGUULJ DAVAACH KHANYG ADAG SUULD N TSOHIJ ,YOSTOI SHIVSHIG EE DELGESEN BAIDAG YUM.AMARSANAA BOL KAZAX-YN ABLAI KHANY HURGEN BAISAN TUL OROS URUU AMI TEMTSEJ ZUGTSAN BAIDAG YUM SHUU DEE.MUUSAIN BARUUN MONGOLCHUUD BOL YASNY URVAGCHID ,UUND ERGELZEH HEREGGUI EE