sonin.mn

Эрхэм гишүүн Д.Одхүү нэгэн ярилцлагадаа өөрийгөө маш их шудрага хүн хэмээн нэрлэжээ.Сонгуульд нэр дэвшиж буй,сэтгэлд нь эмээлтэй хазаартай морь бүү хэл онгоц пуужин,яам бүхлээрээ багтаж буй эр ингэж ярьж бололгүй дээ.


Харин ярилцлагынхаа төгсгөлд нөгөө шудрага эр маань УИХ-д нэр дэвших тухайгаа “ Нэг ч гэсэн луйварчины сандлыг булаагаад суучихъя,яадаг юм бэ.Тэгэхгүй бол миний оронд нэг луйварчин ороод ирнэ.Монгол улсыг тараагаад,хуваагаад идээд дууслаа шүү дээ” гэжээ.Шудраг гар маань луйварчныг мэдсээр байж эвлэрээд байдаг нь ямар учиртай байна вэ?


Тэр луварчинаа нотолсон юм чинь Д.Одхүүд баримт сэлт зөндөө л байгаа.Баримтаа дурдаад шудрага гар минь тэрхүү луйварчинаа шүүхэд өгөхгүй яагаад эвлэрээд байгаа юм бэ.Луйварчин гэж орилоод суугаад байгаа юм чинь,чи бас хамтраад идэж уугаад цүлийчихсэн юм биш үү.Тэгээд бас УИХ-д бүтэн найман жил суулаа шүү дээ.Луйварчдаа шүүхэд өгөөд,шоронд суулгаад нийгмээ цэвэршүүлэх чинь яасан юм бэ?
Эрхэм гишүүн Д.Одхүүгийн ярилцлагыг уншаад ийм бодол төрлөө.Шоронгийнхон, луйварчид л бие биенээ луйварчин,дээрэмчин,хулгайч,лаларууд гэж дууддаг гэсэн.Тэгээд нөгөө луйварчин,хулгайч,дээрэмчин нараа хаацайлж хамгаалаад суухыг бодохоор,мань эр ч тэднийхээ өрөөсөн гуя мөн ажээ.Ингэхээр Д.Одхүү цэвэр,шудрага хүн лав биш


                        С.Үнэнхүү