sonin.mn

ВАШИНГТОН, 2026 оны аравдугаар сарын 17 /Reuters/. Украины тал Оросын эсрэг явуулж буй цэргийн үйл ажиллагаанд нь нөлөөлөх хэмжээнд “Starlink”-ийн үйлчилгээг ашиглах боломжоо алдсанд өөрийгөө болон Илон Маскийг хариуцлага хүлээх ёсгүй гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт мэдэгджээ.

Хиймэл дагуулын холбооны уг үйлчилгээний хүрээг хязгаарласны улмаас Украины цэргийн анги нэгтгэлүүд штабуудтайгаа холбоо тасарч, интернэтийн хурд нь буурсан байна. "Starshield" системийн үйлчилгээг хязгаарлахыг Цагаан ордон зөвшөөрсөн тухай "Reuters" агентлаг пүрэв гарагт мэдээлсэн юм.




Д.Трамп Жоржиа муж улс руу явахаар Цагаан ордноос гарах үеэрээ сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, Украин улс "Starlink"-ийг ашиглах боломжоо алдсанд И.Маск бид хоёрын хэн нь ч буруугүй хэмээн хэлжээ. Түүнчлэн АНУ-ын талаас Украины "Starshield" системд хандах эрхийг хязгаарласан ямар нэгэн шийдвэр гаргаагүй гэж нэмж дурдсан байна.




"Starshield" системийг "SpaceX" компани тусгайлан хөгжүүлсэн бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах яам зэрэг засгийн газрын болон үндэсний аюулгүй байдлыг хангах байгууллагуудын захиалгаар ажиллуулдаг байна. Уг систем нь "Starlink"-ийн хиймэл дагуулын сүлжээнд суурилан ажилладаг аж.

Д.Трамп мөн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй сайн харилцаатай гэдгээ энэ үеэр дурджээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг