
ХОНКОНГ, 2025 оны наймдугаар сарын 1. /ТАСС/. Хонконгт Олон улсын хөл бөмбөгийн наадам амжилттай болж өндөрлөсөн нь тус хот ямар ч түвшний уралдаан тэмцээн, түүний дотор Олимпын наадмыг ч зохион байгуулж чадна гэдгийг харууллаа. Хонконгийн “Кай Так” цэнгэлдэх хүрээлэнд болсон Английн “Арсенал”, “Тоттенхэм” клубүүдийн нөхөрсөг тоглолтыг үзсэн хөгжөөн дэмжигчид ийм бодолтой байгаагаа илэрхийлсэн юм.
“Цэнгэлдэх хүрээлэн байгуулагдаад ердөө хагас жил болж байгаа боловч энд олон улсын тэмцээнүүд болж байна. Цаашдаа Олимпын наадмыг зохион байгуулах боломжтой” хэмээн Жон Чау гэдэг нэгэн хөгжөөн дэмжигч ярилаа. Түүний ярьснаар, Их булангийн бүс нутагт хамаардаг Хонконг, Макао болон Гуандун мужийн зарим хотууд хамтраад 2036 оны Олимпын наадмыг зохион байгуулах хүсэлтээ ОУОХ-д илгээх талаар тун нухацтай судалж байгаа ажээ.
Хонконгт болсон Олон улсын хөл бөмбөгийн фестивальд Европ тивийн дөрвөн баг буюу Италийн “Милан”, Английн "Ливерпүүл", "Арсенал", "Тоттенхэм" багууд оролцжээ. 26-ны өдөр миланчууд “Ливерпүүл”-ийг 4:2 харьцаагаар, 31-нд “Тоттенхэм” баг “Арсенал”-ыг 1:0 харьцаагаар тус тус хожсон байна.
Албан ёсны мэдээгээр, 50 мянган үзэгчийн багтаамжтай “Кай Так” цэнгэлдэх хүрээлэнд 49 975 хүн цугларсан бөгөөд үзэгчид, тамирчид бүгдээрээ тоглолтын зохион байгуулалтыг өндрөөр үнэлжээ. “Олимпын наадмын тухайд үнэндээ хэлж мэдэхгүй байна, гэхдээ болоосой хэмээн хүсэж байна. Энэ оны 11 дүгээр сард Гуандун муж, Хонконг, Макаод Хятад улсын Үндэсний 15 дугаар наадам болно” гэж нөхөрсөг тоглолтыг зохион байгуулагчдын нэг нь ТАСС агентлагт ярилцлага өгөхдөө хэллээ.
Б.Адъяахүү
Сэтгэгдэл1
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000