МОСКВА, 2024 оны дөрөвдүгээр сарын 23. /TASS/. Цөмийн цэнэгт хошуу байрлуулах НАТО-гийн “Nuclear Sharing” хөтөлбөрт Польш улсыг оролцуулах асуудал бол эвслийн түншүүдтэйгээ хийсэн хэлэлцээний сэдэв байсан бөгөөд одоогоор ямар ч шийдвэр гаргаагүй байгаа гэж Польшийн Ерөнхийлөгч Анжэ Дуда мэдэгджээ.
"Энэ сэдвээр ямар ч шийдвэр гараагүй гэдгийг би нухацтай хэлж байна" гэж тэрбээр мэдэгдсэнийг Польшийн хэвлэлүүд эш татан мэдээлсэн байна. А.Дуда өмнө нь Польшийн "Факт" сонинд ярилцлага өгөхдөө “НАТО-гийн холбоотнууд эвслийн зүүн жигүүрийн аюулгүй байдлыг бэхжүүлэхэд шаардлагатай гэж үзвэл Польшийн тал нутаг дэвсгэртээ цөмийн зэвсгийг байрлуулахад бэлэн байна” мэдэгджээ.
Үүний зэрэгцээ Польшийн засгийн газрын тэргүүн Дональд Туск А.Дудагийн мэдэгдлийн талаар хэлэхдээ "Ийм шийдвэрийг гаргахдаа бид сайтар хэлэлцэх ёстой, энэ нь яг бидний хүсэж буй зүйл гэдэгт бид бүгд итгэлтэй байгаасай гэж хүсэж байна" гэлээ. Нэгэнт Польш улсын аюулгүй байдлын асуудал яригдаж байгаа учраас эл асуудлаар Ерөнхийлөгчтэй уулзана хэмээн найдаж байгаагаа тэрбээр нэмж дурджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл8
1938 оны 10 сард нацист Герман далдага Польш хоёр нийлэн Чехсловак улсыг хоёр талаас нь дайран эзэлснээр Дэлхийн 2-р дайн эхэлж байсан. Польш бол дайны шалтаг болдог Европын хамагийн далдага улс.
Эмээ уугаачээ,,,,балай минь ээ,,,
Эмээ уугаачээ,,,,балай минь ээ,,,
ПҮҮТЭН УКРАЙНЫ ДАРАА НЭГ АМЬГАА АВААД ПОЛЬШ РУУ ДОВТЛОНО. ҮҮНД НЭГ ИХ УХААН ШААРДААД БХ ЗҮЙЛ БХ ГҮЙ. ТЭР БОЛ ЕВРОПОД НОЁРХОЛОО ТОГТООХ ГЭСЭН ХАНАЖ ЦАДАХАА МЭДЭХЭЭ БСАН ТҮҮНИЙ ШУНАЛ ЮМ. ҮҮНД ПОЛЬШ, ЕХ ОДООНООС БЭЛТГЭЛТЭЙ БХ НЬ МЭДЭЭЖ ШД!
Польшууд Нацист Германтай хамтарч Чехийн Тешин мужийг түрэмгийлсэн нь үнэн ш дээ.Европын цөөврүүд нэртэй Улс
Польшууд ашиг л олж байвал эхийнхээ сүнсийг ч худалдаж мэдэх тийм л хүмүүс гэж ойлгодог
Зссс,,,чам шиг лалартана гэж юу байдаг юм,,,уулын мод урттай богинотой,,,олон хүн сайнтай муутай,,,,,
Зссс,,,чам шиг лалартана гэж юу байдаг юм,,,уулын мод урттай богинотой,,,олон хүн сайнтай муутай,,,,,