Билгийн тооллын XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зуны дунд сарын шинийн 03-ны Хотол чуулган барилдлагатай Хөх нохой энэ өдрийн морин цагт Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой Агуйт ууланд боллоо.
Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэн тайх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штаб /ЗХЖШ/-ын дарга, хошууч генерал А.Ганбат тэргүүтэй зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүн оролцож, Агуйт уулын тахилгат овоонд ёслолыг эхлүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга болон Батлан хамгаалахын сайд, ЗХЖШ-ын дарга нар Агуйт уулын тахилгат овоонд хадаг өргөснөөр Их хар сүлдийг төрийн цэргийн дүрмийн дагуу Агуйт уулын оргилд, өмнө, дорно, өрнө, умрын элч сүлдийн хамт тусгайлан зассан суудалд байрлуулж, цэнгүүлэн тайх ёслол үйлдэв.
Бүх цэргийн Их хар сүлдэнд өчил өчиж байх үеэр харваач тайлгын их нумаар “Өрсөх дайсан болгоныг өвдөг сөгдүүлэн номхотгож байна” хэмээн шившиж, гурван сум тавих зэрэг ёслол болов.
Өчил дуусахад Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Бүх цэргийн Их хар сүлдэнд шүүс өргөж, мөргөлөө. Төрийн хонжины командаар ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат цэргийн тангараг уншиж, оролцогчид давтан хэлэв.
Дараа нь Монгол Улсын төрийн дуулал эгшиглэж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Батлан хамгаалахын сайд Н.Энхолд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нар Бүх цэргийн Их хар сүлдэнд сөгдөн адис авав. Тайлгад оролцогчид мөн энэ ёсыг үйлдэж Их хар сүлдийг цэнгүүлэн тайх тайлгын ёслол өндөрлөв.
“Бүх цэргийн Их хар сүлдийг туурга тусгаар Монгол Улсын Төр, цэргийн сүр хүчний бэлгэдэл, сүсэглэн дээдлэх оройн дээд шүтээн гэж үздэг. Бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэх тайлга, цагаалах тайлга гэж бий.
Цэнгүүлэх тайлгыг хоёр жилд нэг удаа, зуны дунд сард туг сүлдний зохилдлоготой өдөр хийдэг бол цагаалах тайлгыг жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд өргөөнд нь зохион байгуулдаг юм.
Хар сүлдийг цэнгүүлэх тайлгыг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, туг сүлдний зохилдлоготой “Агуйт” ууланд үйлдэж байна. Энэхүү уул нь Баянзүрх хайрханы салбар уул юм. Энэ бол түүхэн дурсгалтай, түүхэнд холбогдох олон баримттай нутаг юм. Ард нь Чингис уул, Тулгат гурван гацаа буюу Тулуйн төрсөн газар бий гэдэг. Энэ хавьд Чингис хааны түмэн хишигтэн цэргүүд байрлаж байсан, их хааны ташуур олдсон газар гэж түүхэнд тэмдэглэгдсэн онцлогтой газар юм.

Сэтгэгдэл0
Ингэж тахиад сүлд хийморь дээшлэхгүй.Заавал цус гаргаж зүрх сугалах хэрэгтэй.МАН-ын дархлагдсан хулгайч нарын нэгнийх нь зүрхийг нь сугалж туг тахих хэрэгтэй.
Монгол эр хүний малгай бүс гутал 3 эрхэм байдаг тэгсэн бүс хятадын луу байгаа нь удам угшил нь хаанах вээ гэдгийг хэлээд байгаа юм.
Их хааны ташуур олдсон газар гэж ямар түүх сударт тэмдэглэгдсэн юм бэ? Тийм бичиг тэмдэглэл байхгүй шүү.Чингис хаан, ташуур машуураа энд тэнд мартчиаад гээчихээд байдаг салан монгол байгаагүй шүү. Хааныгаа доромжилсон домог зохиож олон түмнийгээ хулхидахаа больсон дээр байх шүү.
Тахиал байхим яасан сэргэдэггvй химорь сvлд вэ?
МАН-ынхан төрийн яам ордонд нэг нэгнээ алж бие биенээ хошногодож баас ялгадасаараа бузарлаж байхад юун сүлд сэргэж барих.МАН-ынхныг байранд нь хөөж оруулаад гаднаас нь түгжиж байгаад сор залваассүлд сэргэж магадгүй юм.
Тахиул яг Тахидаг байсан утгаар нь охид эмс, адуу мал амидаар нь ергел илгээгээч
MONGOL ULS MANDAN BADRAH BOLTUGAI. MONGOL TSEREG MONGOLIIN BAHARHAL!
Ingej tenegtej baihaar oligtoihon huuli batlaad suuj baigaach, ichij uhmeer yuma
Их хар санал салхинд гаргахыг цэнгүүлнэ гэдэг вм бишээ ерөнхиылөгч та 1994 онд буулгасан ерөнхийлөгчийн зарилгыг. унши тэр зарлигт Наад рар сүлдийг манаж цэнгүүож явсан яваа үе үеийн алба хаагчнарт хугацаа ажлын амжилтаар цэргийн цол олго гэж заасан байгаа , Үндсэн хуульд хүнийг эрхэлж байгаа ажил албан тушаалаар ялгаварлаж үл болно шэж хуульчилсан эрх мэлнлд очсон та нар хууль зарлигаа үл ойшоож хулгайч луйварчин нар цол олгож байгагаагаа зогсоож ЦА ажиллаж байхдаа олгогдсон цол ны даоаагийн цол олгогдох болсонч цол олгогдогүй хохирсон ахмад ажиотануулад цолыг нөхөн олгож ажлыг зохион байгуулвал наад харсүлд чинь жинхэн утгаараа цэнгэн түүнээс биш салхинл гаршахыг цэнгүүлэх гэдэг юм биш нэртэйгээр нь чииштэй баырнаас нь салхтндтгаргалаа гээвж хэлэх нь илүү зохино бодох тун сахих тун хэрэгжүүлээрэй .'ЦАХ яагаад хугацаагаар цол олго гэж зарлиг буулгасан нь Үндсэн хуульд хүнийг эрхэлсэн ажил албан тушаалаар ялгаварлаж зл болно гэсэн хуулиын заалтанд нийцүүлэн гаргаеан хууль зарлига мөрд

Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй эрин үед амьдарч байгаа атлаа эмэгтэй хүнийг болон гадаадын хүнийг оролцуулдаггүй элэрсэн баларсан бурангуй ийм балай хоцрогдсон зан үйлийг явуулж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарж байдгаа боль, БХЯ, ЗХЖШ-ын авлигачин генерал хурандаа нар аа. Цаана чинь харьяа анги салбаруудад чинь ажил сургалтаа бүрэн явуулж, байлдааны бэлэн байдлаа хангахад төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байхад юундаа ингэж тэнэгтэж байдаг байна. Хар сүлд цэнгүүлж, жил бүр парад хйиснээрээ биш болзошгүй дайн түрэмгийлэлээс сэргийлэн сайтар сургагдаж бэлтгэгдэж байж л эх орноо хамгаална шүү. БХЯ, ЗХЖШ-ын авлигачин генерал хурандаа нар арай цэцэгнээс дэлгэрч эхээс төрөөгүй байлтай. БХ-ын сайд улс армийн нэр барьж татвар төлөгчдийн мөнгөөр дэвэн дэлхийгээр доншуучлахаа боль.
Chi nohoutohoo bol" Mongol tur alivaa buh delhiin Tur zasag Tseregin Es gej bui
Шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй эрин үед амьдарч байгаа атлаа эмэгтэй хүнийг болон гадаадын хүнийг оролцуулдаггүй элэрсэн баларсан бурангуй ийм балай хоцрогдсон зан үйлийг явуулж татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарж байдгаа боль, БХЯ, ЗХЖШ-ын авлигачин генерал хурандаа нар аа. Цаана чинь харьяа анги салбаруудад чинь ажил сургалтаа бүрэн явуулж, байлдааны бэлэн байдлаа хангахад төсөв мөнгө нь хүрэлцэхгүй байхад юундаа ингэж тэнэгтэж байдаг байна. Хар сүлд цэнгүүлж, жил бүр парад хйиснээрээ биш болзошгүй дайн түрэмгийлэлээс сэргийлэн сайтар сургагдаж бэлтгэгдэж байж л эх орноо хамгаална шүү. БХЯ, ЗХЖШ-ын авлигачин генерал хурандаа нар арай цэцэгнээс дэлгэрч эхээс төрөөгүй байлтай. БХ-ын сайд улс армийн нэр барьж татвар төлөгчдийн мөнгөөр дэвэн дэлхийгээр доншуучлахаа боль.
Голч тугын хамгаалагчаар явж байгаа нөхөр өрөөлдөөд алж өглөө дөө, хаанахын бүтэлгүй нөхрөөр хамгаалагч хийлгээ вэ.
Их Сүлдийн хамгаалагч нөхөр цэргийн алба хаасан уу? Өрөөлдөөд явчих юмаа, ямар дүүрсэн нөхөр алхаа вэ
Ezen Chingisiin har suld Es turtei Mongol
1. Хар сүлд гэж ийм зулсан хэдэн хар хялгасыг хэлдэггүй. 2. Ингэж тахидаггүй. Чадахгүй бол зүгээр больцгоо. 3. Зул өргөдөг нь яаж байгаа юм? Хар сүлдээ оршуулж байгаа юм уу? Бүтэхгүй хэдэн мал хошин шог тоглоод алж байна даа.
Chi neree Alban tushaal Ajil Alba il bicheed garaad Tegeed tahilhaa zaaldaa Chadahgui bhguu yu daa Chi
Хүндэтгэл үзүүлж,тайж,омогшдог оркууд ном журмаар нь амьд хүний зүрхээр тахьчихаж чадахгүй байж битгий сүржигнэцгээ.
Овоолсон чулууны голд зоосон модонд хадаг уяхыг төрийн их ххр сүлдийг цэнгүүлэх гэнэ. Ха ха хаааахххх ха ха Тархины тураал тангууд