Саяхан МЭК судалгааны байгууллага ээлжит судалгааны дүнгээ танилцуулсан. Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж болох улстөрчдийг жагсааж эрэмбэлсэн байна. Энд, АН-аас МАН-тай адилхан дөрвөн улстөрчийг нэрлэж жагсаажээ. Мэдээж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг тэргүүлсэн байна. Араас нь УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр, АН-ын генсек С.Баярцогт гээд дараалжээ. Харин улс төрийн хүрээнд, бас АН-ынхны дунд УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл нарыг нэрлэж яриад удаж байна.
Товчхондоо, одоогоор АН-аас Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж өрсөлдөхөд тохиромжтой Н.Алтанхуяг, Ж.Баярмаа, С.Баярцогт, С.Ганбаатар, Д.Ганбат, Лу.Гантөмөр, С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, О.Цогтгэрэл нарын улстөрчид байгаа юм.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн тухайд Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “нэр дэвшигч”-ээр хамгийн түрүүнд тодорсон. Мөн бүх нам, судалгааны байгууллагуудын хийсэн судалгаа сэлтээр “Хамгийн өндөр дэмжлэгтэй” гэж дүгнэгддэг улстөрч юм. Учир нь Н.Алтанхуягийг “шударга бусын хонгил”-оор чирэгдэж үзсэн. Тиймээс “хонгил”-ыг нураах ганц улстөрч гэдэг. Тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Ажилсаг, гэвч “задгай” гэдэг дүнтэй буусан. АН-даа болохоор “Ялалтын менежер” гэгддэг. Гэхдээ АН-аасаа хөөгдөж явсан. Мөн түүнийг АН-ын зарим гишүүн “Намынхантайгаа мууддаг” гэж шүүмжилдэг. Гэвч нөгөө талаас “Ерөнхийлөгч хүн монголчуудын эв нэгдлийг хангаж, шударга ёсыг эрхэмлэх ёстой болохоос аль нэг нам, хэн нэг улстөрчид тал зассанаар эв нэгдлийг хангагч болохгүй” хэмээдэг.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа уг нь УИХ-д анх удаа л сонгогдсон. Гэхдээ жил болоод л “од” болсон. Өнөөдөр УИХ-ын 126 гишүүнийг олон нийтийн дундах нэр хүндээр эрэбэлэхэд Ж.Баярмаа дээгүүр жагсдаг.
Түүний чуулган дээр хэлсэн үг, ордны хонгилд хэвлэлд өгсөн яриа нь олон нийтийн эрэлтэт сэдвээр өрнөдөг. Тэр утгаараа Ж.Баярмаагийн шүүмжлэл байнга шахам алга ташилт хүртдэг. Англи хэлний багшаас эрх зүйч, бизнесийн удирдлага, олон улсын харилцааны чиглэлээр сурч боловсронгоо ажилласаар УИХ-д сонгогдож орж ирсэн.
Үнэндээ, түүнд ахынх нь ХЗХ-ны асуудлаас өөр “сөрөг цохилт” орж ирдэггүй бөгөөд байхгүй гэдэг. АН-ын генсек С.Баярцогт бол АН-аасаа 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихэд гайхаад байх зүйлгүй юм. Учир нь тус намынхан түүнийг АН-ын генсек гэдэг чухал албанд санал нэгтэй томилсон. Угтаа, генсек ямар байна, нам тийм байдаг номтой. Тиймээс С.Баярцогтыг генсекээр томилсон нь АН-ынхны итгэл гэж харагдана. Дээрээс нь тэрээр улс төрийн асар туршлагатай. 1990-ээд оны ардчилсан хувьсгалаас хойш улс төрөөс салаагүй юм. Тэгэхдээ улс төрийн өндөрлөгт буюу УИХ, Засгийн газрын удирдлагын түвшинд байнга ажиллаж ирсэн. Тэр замд нь Ерөнхий сайд, АН-ын дарга болох боломж тохиож байсан ч найздаа “найр” тавьж холдсон түүх бий. Гэхдээ түүнийг Ерөнхийлөгчид нэр дэвших болоход “гайт” Оюу толгойн гэрээ, хууль шүүхийн асуудал нь гай болж мэдэх эрсдэлтэй. УИХ-ын гишүүн С.Ганбаатар уг нь “Ерөнхийлөгчид нэр дэвшинэ” гэж эртнээс мэдэгдсэн. 2017 онд нэр дэвшээд үзчихсэн. Улс төр, үйлдвэрчний эвлэл, иргэний нийгмийн байгууллага, бизнесийн салбар гээд ажиллаагүй салбар ховор. Тэр бүхнээс улс төрд арай удаж байгаа. Тэр хэрээр хэд хэдэн намын босгыг элээсэн нэгэн. Тэрээр Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд өрсөлдөхөө зарлахдаа одоогийн Ерөнхийлөгчийг ширүүн шүүмжилж хэсэг явсан. Тэгсгээд чимээгүй болсон. Дахин “Ерөнхийлөгчид дэвшинэ” гэж яриагүй л байна. Тиймээс тэр дэвших үү, үгүй юу гэдэг нь тодорхой бус гэхэд болно.
УИХ-ын гишүүн Д.Ганбат Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд АН-аас дэвших боломжтой улстөрчдийн нэгд зүй ёсоор тооцогдоно.Улс төрд ороод удалгүй УИХ-д орсон ч УИХ-д удаж байна. Чуулган дээр юу ярихаа маш сайн мэднэ. Хэл яриа хурц, үг утгын сонголт сайн гэж жигтэйхэн. Тэр хэрээр олон нийтээс оноо сайн цуглуулдаг. Өөрийгөө сурталчлахдаа ч хэн юу хэрэгтэйг сонгодгоороо гаргуун нэгэн.
Ямар сайндаа тойрогтоо 40-ийн бидон тарааж, түүгээрээ “Бидон” хэмээх хочтой болсон. Гэхдээ тэр хочиндоо хайртай. Үүний зэрэгцээ АН-ыг хоёр хуваагдаад байхад УИХ дахь бүлэг нь ч хоёр хуваагдаж, Д.Ганбат нэгийнх нь дарга болж байв. Тэр үедээ “нөгөө” бүлгийнхээ дарга АН-ын одоогийн дарга О.Цогтгэрэлтэй Төрийн ордонд гар зөрүүлж байв.
УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр бол АН-ыг дахин нэгтгэсэн гавьяатай. Гудмаар нэг тарж явсан намаа нэг болгож, УИХ-д 42 суудалтай, тэр байтугай Засгийн газарт хэд хэдэн сайдтай болгосон. Гэвч түүнийгээ үнэлүүлэх байтугай намынхандаа ойлгуулж амжилгүй огцорсон. Сайдын суудал, намын даргын албан тушаал хоёроо өгснөөс хойш чимээ анир багатай байсан Лу.Гантөмөр хаврын чуулганы төгсгөл хавиас хачин ширүүн хийгээд шүүмжтэй үг хэлдэг болсон. Сая, баяр наадмаас эхлээд элдэв контент хийдэг болж, нийгмийн сүлжээнээс салахаа больсон. Энэ нь “Лу дарга Ерөнхийлөгчийн сонгуульд явахаар нэгэнт шийджээ” гэх яриаг намд нь, улс төрийн хүрээнд өрнүүлэхэд хүргээд байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа бол Монголын эмэгтэй улстөрчдөөс хамгийн түрүүнд, хамгийн өндөр албан тушаалд очсон. Тэрээр УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байсан. Ер нь бол дүүргийн Засаг даргаас сайд, УИХ-ын дэд дарга, үүний зэрэгцээ намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг тэргүүлж ажиллана гэдэг бол яахын аргагүй АН-ын лидерүүдийн нэг гэдгийг батална. Нөгөөтэйгүүр, “С.Одонтуяа улс төрд олон жил явахдаа урвах гэдэг үгнээс цэрвэж явсан” гэдгийг улстөрчид, тэр дундаа намынхан нь хэлдэг. Тууштай гэж түүнийг тодорхойлдог.
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж бол өөртөө маш итгэлтэй, бас харизмтай улстөрч юм. Өөртөө итгэлтэй учир чуулган дээрх хэрүүлийн чанартай үгс нь мэдээллийн чанартай болж олны толгойд суудаг. Үүгээрээ, заавал том зүйл ярьж том улстөрч болдоггүй гэдгийг тэр баталсан. Ер нь бол, тойргоо усална гэдгийг утгыг Б.Пүрэвдорж л харуулдаг. Чуулган дээр сумын, багийн иргэдийнхээ асуудлыг нарийвчлан ярина. Мөн тэр мөнгө заралгүй улс төр хийхийг ч харуулсан. Мөнгө байхгүй, хэмнэж байна гэсээр тойргоос нь мөнгөний тусламж хүссэн өргөдөл ирэхээ больсон гэдэг. Түүнд зурагчин байхад л хангалттай. Уулзалт болгоныхоо зургийг нүүр номдоо “чихэж” байгаад тойргийнхондоо өөрийгөө үзүүлдэг болгосон. Тойрог руугаа дуучин авч явахгүй, өөрөө дуулна. Үүний зэрэгцээ өөрийгөө Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ер аль ч албан тушаалыг хашиж чадна гэж үздэг өөдрөг нэгэн.
УИХ дахь АН-ын бүлгийн дарга, АН-ын дарга О.Цогтгэрэл эдгээр албан тушаалд очих гэж сүүлийн хэдэн жил зүтгэсэн. Бүлгээ, намаа хоёр хуваагдаад байхаас л нэгийнх нь дарга болж, салахгүй явсаар саяхан жинхэлсэн. Уг нь УИХ-д 42 суудалтай бүлэгтэй гэдэг бол О.Цогтгэрэлд намын даргын хувиар улс төр хийхэд хангалттай хүч юм.
Гэвч тэр баахан аажуудуу намын дарга аж. Хааяа гарч ирж “Засгийн газрыг огцруулна” гэнэ. Тэгээд таг чиг болдог. Өөр бусад акцууд нь ч иймэрхүү байдлаар уусаад алга болдог. Гэхдээ энэ түүний тактик байж мэднэ. Ажлаа аваад дөнгөж жил болж байгаа О.Цогтгэрэлд бас ч гэж хугацаа бий. Магадгүй, түүний өмнө өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэр гаргаж ч мэдэх юм. Түүний сүүлийн үеийн үйлдлүүд тэгж “уншигдаад” байгаа билээ. Ер нь бол АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой олон улстөрч бий. Тэдгээрээс өөрийн болон журмын нөхдийнх нь хамгийн өндөр “хүсэмж”-тэй хэд нь эдгээр улстөрч юм. Гэхдээ АН-аас нэр дэвшихийн тулд олон тохироог давах учиртай болно. Тохироо нь АН дээр хоёр агуулгаар хэрэгжинэ. Нэгдүгээрт, АН-ынхан нэр дэвшигчээ эрх баригчидтай тохирно. Хоёрдугаарт, АН-ынхан дотроо тохирох ёстой. Энэ утгаараа АН-аас Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд өрсөлдөх улстөрч илүү олон, хэцүү замыг туулах болж байгаа юм.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Баасан - 09 сарын 04,
2026
Сэтгэгдэл24
АН ШУДАРГА БАЙЖ 2028 ОНЫ УИХ ЯЛАЛТЫГ ХҮСЧ АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ОЛОХ ТУЛД Н.АЛТАНХУЯГ Х.БАТТУЛГА З.ЭНХБОЛДЫН АЛЬ НЭГИЙГ ИРГЭД ХҮЛЭЭЖ АВНА. ЭНД БАЙГАА ҮЛДСЭН НӨХДӨД БОЛ МАН САНАЛ ХУВААХ НӨХӨД ГЭДГИЙГ ХАТУУ САНА.
Улстөрчийн буурь суурь, туршлага, төлөвшлөөрөө бол Пүрэвдорж, мэдлэг чадвараараа бол Баярцогт нар л байна даа. Даанч Баярцогтыг ард түмэн хүлээж авахгүйлдээ.Юун Алтанхуяг вэ.
С.Баярцогтоос өөр авах юм алга? Харамсалтай нь Женко МАН-тай нийлж Баярцогтыг олон жилийн турш өргөн фронтоор гүтгэн харлуулах ажиллагааг маш чадварлаг (оросын мэргэжлийн пиарч тусалсан байх?) явуулсны үр дүнд нэр хүндийг нь баастай хутгаж чадсан!!! Уул нь ирээдүйгээ бодвол монголчууд Баярцогтыг л сонгох ёстой юм даа!!! Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа хэр зэргийн хүн бэ гэдгээ харуулсан, тэгээд ч одоо тэтгэвэртээ хэвтсэн нь дээр дээ??
Баярцогт өөрийгөө Чингүнжавын угсаа гэсэн. Нээрээ ч Чингүнжавтай адилхан шүү. Та нар Чингүнжавыг хараагүй болохоор мэдэхгүй. Би бол мэднэ. Тэгэхээр Чингүнжавыг сонгое. Гоё ш дээ.
Алтхнхуяг гуайг бид ерөнхий сайд байхад нь харсандаа.. хэрэггүйдээ тэтгэвэртээ суусан дээрлээ.
АН ШУДАРГА БАЙЖ 2028 ОНЫ УИХ ЯЛАЛТЫГ ХҮСЧ АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ОЛОХ ТУЛД Н.АЛТАНХУЯГ Х.БАТТУЛГА З.ЭНХБОЛДЫН АЛЬ НЭГИЙГ ИРГЭД ХҮЛЭЭЖ АВНА. ЭНД БАЙГАА ҮЛДСЭН НӨХДӨД БОЛ МАН САНАЛ ХУВААХ НӨХӨД ГЭДГИЙГ ХАТУУ САНА.
АН ШУДАРГА БАЙЖ 2028 ОНЫ УИХ ЯЛАЛТЫГ ХҮСЧ АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ОЛОХ ТУЛД Н.АЛТАНХУЯГ Х.БАТТУЛГА З.ЭНХБОЛДЫН АЛЬ НЭГИЙГ ИРГЭД ХҮЛЭЭЖ АВНА. ЭНД БАЙГАА ҮЛДСЭН НӨХДӨД БОЛ МАН САНАЛ ХУВААХ НӨХӨД ГЭДГИЙГ ХАТУУ САНА.
Бидон Баярмаа Одонтуяа нар хэрэггүй босоо моодноос гарсан Баярцогтыг хэнч ч сонгохгүй лу Алтанхуяг Цогтгэрэл гурав Увс фракц дотроо алалцана Алтанхуяг арай дөнгүүр юм шиг байна даа гэхдээ бүх юмыг ардын нам хүүк хоёр мэднэ
Мода гаар СОНГУУЛЬ болдог юм уу? Мэдмээр юм байна. Тэгвэл Монхийн залуу гэх модель Одгэрэл ийг сонгое! Айн?
О.Цогтгэрэл гуай улс төрийн манлайлал үзүүлж, ачаа үүрч лидер юм бол, лидер гэдгээ хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө өө Ерөнхийлөгчид дэвших хэрэгтэй. Ард түмэн ямар үнэлгээ өгөхийг хамтдаа харъя.
Жирийн гишүүдийн санааны \ савны\ мухарт хадгалагдаж байгаа үг хэлье . Алтанхуягийг эс тооцвол , энд энд " тохироонд хүрэх " битгий хэл " хүн авч - нохой шинших " \ гэдэг хэллэг шиг \ ч хүн алга . АН битгий хэл , нийт эгэл жирийн ард түмэн бол З . Энхболд , Х . Баттулга нарыг л хүсж байгаа , битүүхэндээ бол тэр хоёрын нэгийг л хүлээж суудаг юм ш дээ . Тэр хоёрыг МАН , АН хоёрын БҮХ ХУЛГАЙЧИД \ тавиулууд , туршуулууд , авлигачид , офф .- чид , долдойнууд , цүнхчид , хавчуулагчид бүгд орно \ дээр дооргүй үзэ ядаж , их алсаас тэднээс болгоомжилж - айж - дөлж байгаа нь бүх нийтэд ТИЙМ итгэл ҮНЭМШИЛ аль хэдийнээс СУУЛГАЧИХСАН юм шүү дээ . Бүх хулгайчдын АЙЖ байгаа ТЭД , ард түмний ИТГЭЛт хүмүүс байх нь хамгийн энгийн ЛОГИК ...
"Ард түмэн" гэж хэн юм?? "Ард түмний" өмнөөс дуугардаг чи хэн юм???
Пүрэвдорж нь дээр дээ...ман ын хулгайчуудыг ногоон автуусанд нь чихээд ганцын хорихруу явуулна гэсэн. Пүүжээ шүү
Дээр нь З.Энхболд бас С.Баярцогт Болох кандидатууд
Мянган чавганц.Ядаж бүгд халтар царай муутай. Дээр нь Одонтуяагаас эхлээд нөхөр нь МАН-н дарга.Ингэж өрсөлдвөл Хүрэлсүхийн буриадуудын МАН-д найр тавьсан болно.
АН г анх байгуулахад 70 жил НАХЯ ны хяналтан доор байсан гамингийн шээснүүд улс төрийн эрх мэдэлд хүрч монголчуудаас өшөөгөө авах, улмаар аажмаар урагшаа нэгтгэх бодлогын хүрээнд байгуулсан жорлон.Хамгийн анх өшөөт НАХЯ г татан буулгасныг болон өмч хувьчлал нэрээр манай эдийн засгийг сүйрүүлснийг саначих.Бодлого гэж Эдэн дээр өөрийн буруугаар гэмт хэрэг өдүүлэн шоронгоор орон гэрээ хийж явсан эрүүгийн элементүүд Монголын төрд өширсөн муу заяатнууд тул нэмэгдэж орсон. Одоо энэ бүтэц яг хэвээрээ. АН н гишүүдийн удмыг шалгавал эрлийзүүд юм уу эрүүгийнхэний хамсаатнууд байдаг. Тийм ч учраас улс төрийн акц хийхдээ маш балмад парламентын намын утга учраа ч олоогүй гудамжны люмпэн улс төр хийдэг уламжлалтай.
Энэ хэдийн дотор гүйХ нохой үнэхээр байхгүй байна. Пүржэжвдорж нЬ арай ДЭЭР байж магадгүй. АН - ынхан ингэж балайрч байгаад Элбэгдоржийг гаргаж ирэхээр зорьж байгаа юм шиг бна.
АН-ын генсек С.Баярцогт бол АН-аасаа 2027 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихэд хамгийн тохиромжтой улс төрч. ОТ бол түүний бүтээсэн гавьяат үйлс. Манай Оросын Анентууд болох -Ояа- нар л түүнийг гоочилдог.
За болио тэр нэг морин толгойт бажуй чинь монгол улс байхгүй гэж онолдохыг эрх чөлөө гэдэг толгой нь ардчилал гээд 3 удаа эргэчихсэн жингэр бна ш дээ.
Ганцхан Баярцогт л байна даа.
ene hedeed erenhiilegch baihaar hyn alga daa!!!!!!Mongoliin enee ye saitar anhaar!!!!!delhiiteiu harizyylaj manai ylasiin byh bodlogo yabah bolno...gehdee delhiigees dordohgyin tyld suu!!!enyynd hyrch erenhiilegch hiiheer hyn eden dotor ta nar baina gej bodoj baina yy?....alga s dee!!!!!!sine hyn chyhal......bolobsroltoi tegs olon heltei ardchilsan namiin tegjgaryyd bis?...Jaaahan togtson hyn baibal zygeer baina....hyychin erenhiilegch baisan N.Enhbayar sig l hyniig haij baina.......................medleg chadbar ner hynd,ender nyryy geh met ali ali ni heregtei baina.........................................
Хужаа Баярцогт ерөнхийлөгч болвол монгол сүйрч дуусна.Хужаа Баярцогтын зайлуулах хэрэгтэй
Bayrchogtiig demjine . , bas Purevdorj mon l demjine
Bayrchogtiig demjine . , bas Purevdorj mon l demjine