sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаанд соёолон насны 247 хүлэг бүртгүүлснээс 155 нь шандас хурдаа сорихоор саяхан гарааны зурхай руу хөдөллөө. 
 
Энэ жилийн соёолонгийн уралдаанд ноднингийн хязаалангийн түрүү Х.Болорчулууны хүрэн, бүсийн наадамд хоёр айрагдсан улсын алдарт уяач С.Мөнхбатын хар, бүсийн уралдааны хишигт улсын алдарт уяач Б.Баярдоржийн хүрэн зэрэг алдарт хүлгүүд бүртгүүлжээ. 
 
Дашрамд дурдахад, ноднин Үндэсний их баяр наадмын хурдан соёолонгийн уралдаанд Хөвсгөл аймгийн Рашаант сумын уяач А.Билгүүдэйн хурдан хонгор үрээ түрүү магнайд хурдалж,аман хүзүүнд Завхан аймгийн Завханмандал сумын харьяат, уяач Цэрэндоржийн Мөнгөнхуягийн зээрд үрээ тодорч, наадамчин олноо баясгаж байв. 
 
 
C.Мөнхбаатар
Эх сурвалж: Монцамэ агентлаг