2004 оноос эхлэн унадаг дугуйгаар дэлхийг тойрон аялж яваа Энэтхэг улсын иргэн Сомен Дебнат манай улсад хүрэлцэн ирээд байна. Түүнийг нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хүлээн авч уулзлаа.
Түүний аяллын зорилго нь ХДХВ/ДОХ-ын эсрэг хүмүүсийн мэдлэгийг дээшлүүлэх бөгөөд тэрбээр 14 насандаа "ДОХ нь хорт хавдраас илүү үхлийн аюултай" гэсэн нийтлэл уншсан нь энэхүү сайн үйлсийн аяныг эхлүүлэхэд хүргэжээ. Соменийн эрхэм зорилго бол эх орныхоо иргэдэд ХДХВ/ДОХ-ын талаар мэдлэг олгох, энэхүү мэдээллийг дэлхийн хэмжээнд түгээх явдал юм.
Зургаан тивийн 154 орноор аялан 168.000 км замыг унадаг дугуйгаар туулаад байгаа тэрбээр 2020 оны 12 дугаар сар гэхэд дэлхийн 191 улсаар аялж дуусгах төлөвлөгөөтэй бөгөөд аяллаа өндөрлөсний дараагаар эх орон руугаа буцан дэлхийгээр аялсан түүхээ ном болгон бичихээр төлөвлөсөн байна.
Очсон газар болгоныхоо талаар өөрийн нийгмийн сүлжээгээр хуваалцдаг тэрбээр Улаанбаатар хотын талаар өөрийн аялсан туршлагаасаа нийгмийн сүлжээндээ тавьсан нь дэлхийн өнцөг булан бүрийн олон мянган дагагчдад нь хүрчээ.

НИЙЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР
Сэтгэгдэл0
Иймэрхүү доншууч бадарчдаас зайгаа барих,хол байх хэрэгтэй. Эд манайд олигтой юм авчрахгүй.
Turiin alband deg jayag gj bi, hen durtai uuzaad bdg alba bus
за яадаг юм билээ?! Архангайгаар явж болку г анхааруулмаар юм! Тэр жил европын нэг аялагчийг 100 мянган тегрегийг нь авах гээд жирийн хедеений малчин эр шууд алсан шvvдээ!!

Унэн ялангуяа Энэтхэг бол хамгийн заваан Энэ хоровоо Дээр байдаггуй муухай заваан халва рт овчнуудийн уур болсон Бузар газар
Монголд тэнүүчлэн жуулчилж буй жуулчинд Төр анхаарах хэрэгтэй гэдэг нь их гарч байна. Энэ аялал сайн жишээ биш.Холбогдох хүмүн анхаараасай. . .
Ийм аялалыг зогсоох нь өлзийтэй.