Дэлхий нийт цахилгаан тээврийн хэрэгсэл түлхүү ашиглах болсон учир агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийслэлийн нийтийн тээвэрт цахилгаан автобусыг үйлчилгээнд гаргахаар боллоо. Энэ ажлын хүрээнд Америк Германы хамтарсан технологиор үйлдвэрлэсэн “Yinlong Energy” компанийн 8 цахилгаан автобусыг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ инженер техникийн ажилчид туршиж үзээд нийтийн тээврийн үйлчилгээнд гаргах гэж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл нь дизель хөдөлгүүрт тээврийн хэрэгслээс 50 хувь зардал хэмнэдэг онцлогтой.
Энэхүү цахилгаан автобус нь -50+ 50 градуст ажиллах ажиллах чадвартай. Баттерей нь нано технологиор үйлдвэрлэгдсэн 15-20 минутанд бүрэн цэнэгээ авдаг давуу талтай. Нийт 36 хүний суудалтай, 90 хүний багтаамжтай, 12 м урт, өндөр нь 3.2 м, өргөн нь 2.5 м. Цонх 2 давхар шилтэй вакум учир өвлийн улиралд цантахгүй. Зааландаа 8 халаагууртай, хяналтын 5 камертай, зориулалтын гэрэлт самбартай, зорчигчийн тав тухтай зорчих нөхцлийг бүрэн бүрдүүлсэн.
Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зааланд 2 галын хортой, тэжээлийн хэсэгтээ гал гарсан тохиолдолд жолооч товч дарж шууд унтраах автомат тохируулгатай галын хортой. Хяналтын системийн хайрцагтай, хаалга хаагдаагүй тохиолдолд автобус хөдөлдөггүй. Одоогоор цахилгаан автобусыг цэнэглэх зориулалтын 2 цэг баригдсан. Үйлдвэрлэгч компани цахилгаан автобусанд найман жил, батерей буюу цэнэглэгчид 30 жилийн баталгаа өгч байгаа юм.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл0
Dulaahan bus baigaasai.
Сайн мэдээ ...
Уг нь үндэсний үилдвэрээ дэмжсэн бол арван жилийн дараа гэхэд парк шинэчилэл дээр санаа зовох зүилгүй ажилын байр нэмэгдэж давхар ашигтай байх байж дээ
Сайхан автобус ирсэн байна.манай дотоодын үндэсний үйлдвэрлэгчид энэ автобусыг бүрэн судлаад өөрсдийнхөө автобусыг хийвэл уг сайхан бэлэн будаа л гэсэн үг
Овоо доо олширвол юүхэв ээ. Муу приусээ заръя кк
Сайхан мэдээ байна. Дизель түлшээр ажилладаг автобус оруулж ирдэг мафийнхан үүнийг болиулах гэж төрийн түшээдийг зад хахуулданадаа. 8-10 жил болсон хэлхээтэй төмрийг 30 жилийн баталгаатай зай чирээд явна гэдэг л харин хэцүү байна.
Монголд цахилгаан автобус угсарч үйлдвэрлээд захиалагчаас хамаарч цаашид үйлдвэрлэнгэ гээ биз дээ? Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого хаачиваа?
дизель автобусаас салах хэрэгтэй, сайшаалтай байна.Агаарын бохирдолтой тэмцэж байна гээд дизель автобус нийтийн тээвэрт явуулах нь мангуу төр гэхээс юу гэхэв
маш гоё байна
маш гоё байна
давхар тролейбус
давхар тролейбус
Хөшгийн хөндий рүү давхар хурдны галт тэрэг
Хөшгийн хөндий рүү давхар хурдны галт тэрэг
Uursduu vildverlej baigaa geed baisan yuasan.ygsaraad metall.detali dyyssan yy.
Oorsdoo khiij baigaa geed khoortsoglood baisan day er.saidaa.
Oorsdoo khiij baigaa geed khoortsoglood baisan day er.saidaa.
Үндэсний үйлпвэрлэл хаана бнаа.
Үндэсний үйлпвэрлэл хаана бнаа.
Үндэсний үйлпвэрлэл хаана бнаа.
Үндэсний үйлпвэрлэл хаана бнаа.
Үндэсний үйлпвэрлэл хаана бнаа.
Үндэсний үйлпвэрлэл хаана бнаа.
Үндэсний үйлпвэрлэл хаана бнаа.
Үндэсний үйлпвэрлэл хаана бнаа.
Үндэсний үйлпвэрлэл хаана бнаа.
Үндэсний үйлпвэрлэл хаана бнаа.
Наад автобус чинь монголд гоёдоно.
Америк Германыг дууриаж хийсэн ХЯТАД автобус авч байхаар жинхэнэ Америк Герман авто мөнгө хаяад аваад ирж болдоггүй юм уу, Улсын мөнгө идэх болохоороо хайр найргүй л байдаг байж
100% hytad ih gurend uildverlegdsen tehnik avch bai.ted delgiid terguulegchid.amerik german ged hotsrogdoj hugjil ni zogsson ulsuudig tsaash ni tulh
100% hytad ih gurend uildverlegdsen tehnik avch bai.ted delgiid terguulegchid.amerik german ged hotsrogdoj hugjil ni zogsson ulsuudig tsaash ni tulh