БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын эрх баригчид “2019-nCoV” коронавирусний тархалтыг зогсоох зорилгоор зэрлэг амьтдын худалдааг орон даяар хориглох шийдвэрийг өнгөрсөн ням гарагт гаргажээ.
"Уг хориг тун удахгүй хэрэгжиж эхлэх бөгөөд халдварын тархалтыг зогсоосон талаар мэдээлэх хүртэл цуцлахгүй" гэж Хөдөө аж ахуй, хөдөө тосгодын яамны Зах зээлийн зохицуулалтын газраас мэдээлсэн байна.
 
 
 
Коронавирусний халдварын тархалтын төв болох Ухань хотын халдварын тархацын газар зүйн байдлыг судалж үзэхэд тархалт болон нэгэн захын зэрлэг амьтдын хууль бус худалдаа нягт уялдаа холбоотой байсныг тогтоосны дараа дээрх шийдвэрийг гаргажээ.
 
 
 
Зах, супермаркет, хоолны газар, цахим худалдааны цахим хуудсууд зэрэгт бүх төрөл зүйлийн зэрлэг амьтны худалдааг хориглоно гэж дээрх мэдэгдэлд дурджээ. Мөн амьтдыг тэжээж буй газруудад хөл хорио тогтоож, амьтдыг тээвэрлэх, худалдаалахыг хориглох ажээ. 
 
 
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг