sonin.mn
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтны ээлжит шуурхай хурал өнөөдөр болж сар шинээр ажиллах эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын хуваарийг танилцуулав. Үүгээр:
 
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Түргэн тусламжийн төв 103-ын дуудлага, мөн дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд  24 цагаар, өрхийн эрүүл мэндийн төвүүд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, хүүхэд, дотор, шүдний тасгууд, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв 10.00-16.00 цагийн хооронд ажиллахаар боллоо. 
 
Хурлаар коронавируст халдварын үед эрүүл мэндийн байгууллагуудад авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, сар шинийн баяраар буюу хоёрдугаар сарын 23-27-нд эмнэлгийн тусламж үйлчилгээг зохицуулах талаар холбогдох хэлтсүүдийн төлөөлөл танилцуулсан юм. 
 
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар шинэ коронавирусын халдварын нөхцөл байдал болон эрсдэлт хүчин зүйлсийн талаар цаг үеийн мэдээлэл өгч, эрүүл мэндийн байгууллагуудыг халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тандалтын үйл ажиллагаагаа эрчимжүүлж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллах тусгай горимын үүрэг чиглэл өглөө.
 
Эдгээр өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд бэлэн байдалд ажиллах, тэр дундаа эмнэлгийн удирдлагууд гар утсаа нээлттэй байлгах, нийслэлээс гадагш явахгүй байх, яаралтай үед товлосон цагт бэлэн байхыг сануулж, онцгой нөхцөлд ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Цагаан сараар ажиллах эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудын утасны дугаар:
 
Нийслэлийн эрүүл мэндийн газар 11-324207
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн жагсаалт утасны дугаарыг энд дарж харна уу
Нийслэлийн түргэн тусламжийн төв 103. 7011-0103
Нийслэлийн шүд эрүү нүүрний төв 9601-0811. 9985-8053. 9910-6086.
Дүүргүүдийн нэгдсэн эмнэлэг: СХД 11-631108. ХУД 11-379258. БЗД 11-454004. СБД 11-350790. БГД 11-362539. ЧД 11-314587.